Хоолойн чадал чансаагаар хамаагүй доогуур үнэлэгддэг ч гадаад байдал, сэргэлэн зангийнхаа хүчээр олонд танигдаж, “од” гэх тодотголд багтах болсон дуучин Нарагийн тухай эерэг, сөрөг олон мэдээлэл цацагддаг. Өмнө нь бараг чармай шалдан шахуу цэнхэр дэлгэцээр гарч, хээ шаагүй задгай яриатай гэж олны шүүмжлэлд нэлээд өртдөг байсан тэрбээр сүүлийн үед нэлээд томоожоод байгаа сурагтай.
Ангилал: Оддын амьдрал
1990-ээд оны эстрад урлагт уянгын сайхан дуугаараа хөл тавьж орж ирсэн “Титэм” хамтлагийг тэр үеийн залуус андахгүй. Тэгвэл тус хамтлагийн ая зохиогч, дуучин Л.Тайванбат Хөгжим бүжгийн сургуулиасаа өөрийн дүүгийн хамт дөрвөн авьяаслаг хүүхэд олж “Камертон” нэртэй хамтлаг байгуулж, продюссерээр нь ажиллан од болгосон түүхэн гавьяатай хүн.
Хувийн амьдралынхаа тухай илэн далангүй ярьж, хэт задгай байдлаар хувцаслаж сурсан дуучин Нара одооноос томоожиж эхэлсэн гэх.
Тиймдээ ч шинэхэн найз залуугаа нууцлан, амралтын газар чөлөөт цагаа өнгөрүүлж яваа тэрбээр саяхан фэнүүдээсээ ахиад нэг шүүмжлэл сонсох нь тэр. Түүнийг үс зүс, гадаад төрхөө ихэд анхаардагт нь бахархалтай ханддаг ч гэлээ, нүдэндээ үргэлж шахам линз зүүж явдагт нь залуучууд сэтгэл дундуур байдаг аж.
Сүүлийн хэдэн жил “Цасан бороо”, “Хайрын гэгээ”, “Чамдаа” зэрэг олон хит дуугаараа хоолойны чадал чансаагаа гайхуулж яваа хөвгүүдийг хамтлаг бол “Мотив”. Харин туё с хамтлагийн ахлагч Жижигээ буюу Ц.Эрдэнэбаяр сүүлийн үед бизнес хийгээд завгүй явна. Тэрээр хотын залуус залуусын очих дуртай “Сэнгүр” шар айрагны асар ажилуулан, өдөр бүр сонирхолтой шоу цэнгээн зохион байгуулж залуусыг доргиодог болжээ.
Нэгэн үе “Шуранхай” хамтлагаар овоглож явсан уртын дуучин Б.Номин-Эрдэнэ гэх шавилхан бүсгүйг уншигчид маань андахгүй биз.
Олон талын ажилд өөрийгөө сорих дуртай гэдэг тэрбээр жүжигчин Т.Өөдөөгийн бэлтгэж буй нэвтрүүлэгт орж үзэхийг ихэд мөрөөддөг байжээ. Хөгжмийн нэвтрүүлгийг нь тогтмол үзэж, хөтлөгчийн асуултад үзэгчийн суудлаас хариулж суудаг байсан дуучин бүсгүйн мөрөөдөл саяхан биелсэн гэн
УДЭТ-ын маркетингийн албаны даргаар хэсэг хугацаанд ажилласан жүжигчин Ч.Ундрал өдгөө Америкт амьдарч байгаа.
“Hero” энтертайнментийн захирал, найруулагч Б.Баатараас өрх тусгаарлан, харийн оронд сурч боловсрохоор одсон тэрбээр кино клипэнд хүртэл тоглохоо больжээ. Харин дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч, багш, дарга гээд олон гуншинтай Ч.Ундрал өөрийгөө эрдэнийн чулуутай зүйрлэх дуртай гэдэг.
Залууханаараа поп Дива хатагтай хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн дуучин Сэрчмаа сүүлийн үед уран бүтээлийн олз
омог арвин байгаа билээ. Тэрбээр өөрийнхөө нэрээр нэрлэсэн шинэхэн студи байгуулах ажилдаа ханцуй шамлан ороод зав зай муутай байгаа аж.
БНХАУ-д сурч, амьдарч буй МУСТА, жүжигчин Р.Анхням “Гаадаа мээрэн” олон ангит кинонд тоглосон. Энэхүү киноны дараа хятадын хэвлэлд «Монгол эмэгтэй Хятадын кино урлагийн шинэ үеийн дүр төрхийг тодорхойлж байна» хэмээн түүний авъяас чадварыг магтжээ. Хятадын «Оскар» гэгддэг томоохон кино наадамд Р.Анхням оролцсон нь анхны монгол эмэгтэй болсон юм.
Наадмын өмнөхөн гавьяат цолоор энгэрээ мялаасан дуучин Ж.Алтанцэцэг шинэ дууныхаа клипийг хийхээр хилийн дээс алхжээ.
Поп опера цомог гаргаж, гурав дахь бие даасан тоглолтоо ирэх аравдугаар сарын 21, 22-нд хийх гэж буй тэрбээр ийн уран бүтээлийн ажилдаа шамдсан аж.
Төрийн шагнал хүртсэний дараа чамгүй их зүйл хийж бүтээх “өрөнд” орсон гавьяат маань шинэ клипээ чанарын өндөр түвшинд хийлгэхээр нэлээд мөнгө зарлагадсан
Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан “Free Zone” хамтлаг албан ёсоор тараагүй ч чимээ аниргүй байгаа. Тэднийг хаана юу хийж байгаа талаар хамтлагийн дуучин Г.Баттөмөрөөс сонирхлоо.
