Ангилал: Оддын амьдрал

Загвар зохион бүтээгч Н.Соёлмааг танихгүй хүн Монголд үгүй.

Эршүүд төрх, хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ ямагт бусдаас ялгардаг түүний зан аашийг гайхах хүн ч Монголд үгүй болсон гэхэд хилсдэхгүй биз. Үргэлж уур уцаартай явдаг, бухимдуу хүн шиг харагддаг тэрбээр хэзээ ч чин сэтгэлээсээ уурлаж байгаагүй гэнэ. Н.Соёлмаа дотоод ертөнц болоод тархи руугаа муу муухайн сүүдрийг ч тусгадаггүй бөгөөд «Бэлэн зэлэн хараалын үг, уур . Энэ бүхэн миний баг, имиж» хэмээн ярих болжээ. Эрхэм зохион бүтээгч маань энэхүү өвөрмөц зан араншингаа “сум нэвтрүүлдэггүй” хантаазтай зүйрлэдэг байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариу­наа сүүлийн жилүүдэд тун ч нам гүм амьдрахыг хичээж буй.

Гэвч олны танил байхын үйлийн үрээр түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхэн эргээд дуучин бүсгүйг “ороосоор” л. Тэрбээр дөрвөн жилийн өмнөөс “Би өмнө нь бусдад хэрхэн сайхан харагдах вэ гэж их санаа зовж, гадаад төрхөндөө л анхаардаг байжээ. Гэтэл хүн сэтгэл санаагаа тайван байлгаж, дотоод ертөнцөө гоо сайхан байлгах ёстой юм байна. Тиймээс би сэтгэлээ эмчилж эхэлсэн” хэмээн ярих болсон.

“Харанга” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Ц.Энхманлай гурав, дөрвөн жилийн өмнө онгод тэнгэрээ хүлээн авч, бөө болсон билээ. Тухайн үед багагүй нууцалж, олны хэл амнаас зайлсхийж байсан ч энэ явдал нь нэгэнт ил болсон тул тэрбээр сахиусаа цаг ямагт зүүж явах болжээ.

Гэсэн хэдий ч, хэрхэн бөөлөх учраа олж ядан буй түүнд элдэв төрлийн засал хийх, хүний хувь тавиланг үзэх ямар ч сонирхол байдаггүй аж. Рок попынхон мань эрээс янз бүрийн юм асууж шалгаагаад амар заяаг нь үзүүлэхээ больсон тул тэрбээр “Би бөөгийн онгод сахиусаа авсан нь үнэн.

Монголын хөвгүүдийн хамтлагаас хамгийн удаан хугацаанд уран бүтээл туурвисан, урт настай нь “Камертон” хамтлаг. Гэвч бусдын явсан замаас нэг их хазайлгүй, тус тусын амьдралаа хөөж одсон тус хамтлагийнхан залгамж халаагаа бэлтгэхээр эргэн нэгдээд байгаа.

Тэд “Камертон-2” хэмээх шоу зохион байгуулж, тэндээс шалгарсан дөрвөн залууг урлагийн ертөнцөд хөлөө олоход нь бүхий л талаар тусална хэмээн таван сарын турш зүтгэж буй. Тэмцээнд 700 гаруй залуу оролцохоор бүртгүүлснээс одоо 16 шилдэг оролцогч шалгарч үлдээд байгаа билээ.

УДЭТ-ын найруулагч, жүжигчин Н.Наранбаатар сүүлийн үед томоохон жүжиг найруулан тавиад байгаа билээ.

Түүнд брэнд хөөцөлдөөд, элдэв гоёлд дурлаж явдаг хүүхнүүд ер таалагддаггүй гэнэ. Тиймдээ ч театрынхаа залуу охидыг энд тэндхийн арга хэмжээнд, элдэв бусаар олны анхаарлыг татах гэж хичээх хэрэггүй гэж сануулдаг гэсэн. “Бие хаа сайтай, хувцас хунар нь нүд гялбуулах шахсан хүүхнүүд зөндөөл таардаг. Тэднийг харахаар дотор муухай оргиод байдаг юм. Өмсч эдэлж байгаа зүйл шигээ өөрийнхөө толгойг бас анхаарч баймаар юм” хэмээн ярьжээ.

СУИС-ийн оюутан байхдаа дуучин Г.Чинболор багшийнхаа нүүрийг ганц сайн улалзлуулсан гэнэ.

Оюутан болоод удаагүй байсныг ч хэлэх үү. Танил нөхөд нь “Бакал тавина” гэлцэхийг сонсоод “Ашгүй дээ, нэг сайн гуталтай болж авдаг хэрэг ээ” хэмээн битүүхэндээ хүлээгээд л байж. Тэгээд өгөхгүй жаахан удах юм шиг санагдахаар нь нэг өдөр багшаасаа “Хүүе, бакалаа хэзээ тавих юм бэ” гэж асуугаад баахан инээдэм болсон гэдэг.

“Хайр өөрөө гайхалтай”, “Сувдан хайр”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя” зэрэг хит дуунуудаараа олны танил болсон Анхаа, Халиун нар энэ зуны хувьд уран бүтээлээсээ түр завсарлага аваад байна. Тэд гэр бүлээрээ сайхан амрахыг илүүд үзсэн бөгөөд саяхан тохиосон Халиуны төрсөн өдрөөр нь нөхөр нь чамгүй үнэтэй автомашинаар бэлэг барьсан байна. Хайртаасаа автомашин бэлгэнд авсан бүсгүйн сэтгэл хөдөлж, баярын нулимс унагажээ.

“Мөнхийн залуу Одгэрэл” гэдэг шиг мөнөөх л хэвээрээ Нарансолонго бумбайчихаад, эгдүүтэй, үргэлж л наснаасаа залуухан харагддаг нэгэн. Тэгвэл жүжигчин Г.Нарансолонгын тухай 24 баримтыг хүргэж байна.