Ангилал: Оддын амьдрал

Тэрээр дуучин болохоосоо өмнө кинонд тоглож байжээ. Улс төрийн тоймч, сэтгүүлч Дашзэвэгийн зохиолоор бүтсэн кинонд таван настай байхдаа ундаа зардаг хүүхдийн дүр бүтээж байсан гэнэ. Багаасаа урлагт элэгтэй байсан дуучин бүсгүй Сэрчмаагийн фен байсан бөгөөд янз бүрийн арга хэмжээнд хайртай дуучныхаа уран бүтээлээс дуулах дуртай байжээ. Тиймээс найзууд нь Sally хэмээн дууддаг байсан аж. Агиймаа “Луйврын хот” киноны гол дүрд тоглож, Quiza, BX, Эгшиглэнтэй дуэтлэж олон уран бүтээлийг хүргэсэн.

Европ, Америкаар явж монголчууддаа сэтгэлд хоногшсон дуунуудаа хүргээд ирсэн поп хатагтай Б.Сарантуяа хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, яруу найрагч Д.Ган-Очир нарын зохиосон “Хайрын бэлэг” дуугаа Ив-Рошегоор ивээн тэтгүүлэн клипжүүлжээ.

Тэрээр өөрийн албан бичиг баримт, төсөл, компаниудтай хамтран ажиллах гэрээгээ өөрийн шавь “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин Насаадаа бүрэн хариуцуулж, даатган бие даасан тоглолтын үеэрээ хувцас солих хооронд тайзнаа гаргаж нэг ёсны туслагч, нарийн бичиг, менежерийн ажлыг хийлгэдэг байсан шавь нь Солонгос улсыг зорихоор болжээ.

Есөн настай, Б.Гэрэлт-Од хүү дуучин Ч.Анутай ярилцсан байна. Тэрээр www.shock.mn мэдээллийн сайтын идэвхтэн бичигч билээ. “Ану эгчийг тийм олон үлгэрийн кино үзсэн гэж огт санаагүй шүү. Түүнтэй хэдэн цаг ярьсан ч уйдахгүй” гэж Б.Гэрэлт-Од хэлсэн юм. Тэдний ярианаас хураангуйлан хүргэе.

“Миний ахын эхнэр” киногоороо олны танил болсон жүжигчин Б.Энхбаяр, “Жем интернэйшнл” компанийн захирал, тэрбумтан гарьд Ц.Цэрэнпунцагийн охинтой үерхээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.Хуримаа хийгээгүй байгаа боловч хамтын амьдралаа эхлүүлсэн тэд алс холын Америк оронд дурлалын романсаа эхлүүлсэн гэдэг.

Урлагийн сургуульд сураагүйч авъяас чадвараараа олонд танигдсан дуучин бүсгүйн тухай 24 баримт
1. Э.Агиймаа нь 1988 оны 12. 28 нд Улаанбаатар хотод mөржээ.
2. Биеийн өндөр 175м, жин 62 кг, матарын орд
3. Дуртай өнгө: Байгапийн өнгө, мөнгө хайрлалгүй авч байсан зүйл нь цүнх түрийвчний хослол.
4. Дуртай хоол будаатай шөл бол хэлэх дуртай үг I will be back.
5. Түүний бага нас нь 40 мянгатад өнгөрсөн бөгөөд 14-р сургууль төгссөн.

Эх орныхоо нэрийг гарган “Дэлхийн мисс 2012” наадамд амжилттай оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа нь удам дамжсан жүжигчин нэгэн билээ. СУИС-г жүжигчний мэргэжилээр төгссөн тэрээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчнээр ажилладаг бөгөөд тус продакшны “Амьдрал өөрөө хичээл” ,”Алтаар гулгисан Монгол” зэрэг жүжгүүдэд гол болоод туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн авъяаслаг нэгэн ажээ.

БНХАУ-д сурч, амьдарч буй МУСТА, жүжигчин Р.Анхням авьяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ тэндхийн үзэгчдийг шуугиулж байна.

Түүний тоглосон «Гаадаа мээрэн» олон ангит кино дэлгэцнээ гарсны дараа Хятадын хэвлэлийнхэн «Монгол эмэгтэй Хятадын кино урлагийн шинэ үеийн дүр төрхийг тодорхойлж байна» хэмээн дуу алдацгааж байсан. Үүний дараахан Хятадын «Оскар» гэгддэг кино наадамд Р.Анхнямыг урьж, оролцуулсан билээ. Ийнхүү Р.Алхням тус наадамд оролцсон анхны Монгол эмэгтэй болсон юм.

“Hey hey”, “Нэг минут нэг сая” нэвтрүүлгээрээ олонд танигдсан МҮОНРТВ-ийн хөтлөгч Г.Ханхүү өнөөдөр “өрхийн тэргүүн” болж байна. Тэрээр амьдралынхаа ханиар гадаад бүсгүйг сонгож, гал голомтоо бадрааж байгаа юм.

Тэд арлын Япон улсад одоогоос хэдхэн жилийн өмнө танилцаж, дотноссон гэнэ. Г.Ханхүү Японд суралцаж байх хугацаандаа “хайрт” гэргийнхээ нутагт хэд хэдэн удаа зочилсон гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Улсын Филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян ирэх есдүгээр сараас БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр суралцах болжээ. Тэрбээр дуулаачийн мэргэжлээр суралцахын сацуу солонгосын соёл, урлагтай танилцах хүсэлтэй байгаа гэнэ. Харин харь орныг зорихоос өмнө фенүүддээ зориуулан гурван шинэ дуугаа клипжүүлэхээр хэдийнэ хар зургаа гаргаж, студиүдтэй хамтран ажиллах төвшинд ярьж яваа аж.

“Эрхэм элч” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн ханьтайгаа их л сонин учралаар танилцсан гэдэг. “Эмч эхнэртэй болно” гэсэн битүүхэн хүсэлдээ хөтлөгдөн Анагаахын сургуулиар хэсүүчилдэг байсан тэрбээр олон ч охидын араас нүд унагаж. Гэвч сэтгэлд нь таарах хүн олдоогүй болохоор энэ мөрөөдөл нь бүтэхгүй гэж бодоод больжээ.