Ангилал: Оддын амьдрал

Баярцэцэг саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Намайг хүмүүс сүүлийн үед Sexy болчихсон гээд л байгаа. Ер нь би Рок попынхон дундаа хамгийн секси нь болоод байна шүү” гэх утгатай зүйл ярьжээ.

“Улаанбаатар” телевизийн уралдаанаас анх олны танил болж байсан дуучин Ч.Цэлмүүн цаашдаа урлагт хүчин зүтгэхгүй гэж хатуухан мэдэгдээд байгаа билээ. Тэрээр багаасаа христийн шашны хүмүүжлээр төлөвшсөн нэгэн.

Дуучин Ану ирэх есдүгээр сараас Хятадад сурахаар болжээ. Тэрбээр Хятадын төр засгийн бодлого гээд олон зүйлийг сонирхдог бөгөөд сурахын хажуугаар тус улсын түүх, соёлын талаар судлах юм байна.

Олны танил сайхан бүс­­гүйчүүдийн амьдрал бүг­­дийн нүдний өмнө дэл­гээс­тэй мэт байдаг. Энэ л жамаар Одноогийн хувийн амьдралыг хүмүүс ямагт сонирхож байдаг. Тэрбээр нэлээд хожуухан “Х түц” хамт­лагийнхаа сайхан залуусын нэг Т.Бархүүтэй гэр бүл болж, дөч гарсан насандаа хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн.

Монголын рок поп урлагийн төлөөлөл болсон эмэгтэй уран бүтээлчдийн нэг “Sweetymotion” хамтлагийнхан өнгөрсөн баяр наадмын үеэр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулжээ. Тэдний хувьд монголын рок поп урлагийг эх орондоо төдийгүй дэлхий нийтэд бишрүүлсэн гайхалтай уран бүтээлүүдийг туурвидаг бөгөөд нийгмийн салбарын олон сайхан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг чадварлаг уран бүтээлчид билээ.

Дэлхийн попын хаан Майкл Жексоны алдарт “Bad” цомог худалдаанд гарсны 25 жилийн ойд зориулсан баримтат кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Киноны найруулагчаар Спайк Жи ажиллаж байгаа. Тэрбээр, домогт дуучны тухай хэзээ ч, хаана ч гараагүй чухал баримтуудыг дэлгэнэ хэмээн мэдэгдсэн байна. Найруулагч тус кинонд дуучин тайзны ард өөрийгөө хэрхэн буудаж байсан тухай сонирхолтой баримтыг мөн дэлгэх аж.

Монголын хошин урла­гийн загалмайлсан эцэг гэгддэг МУГЖ Б.Батзаяа улстөрийн карьер хөөж, УИХ-д нэр дэвшсэн ч “өвдөг шороодсон”. Тэрбээр урлагаас хөндийрөөд бага­гүй удаж байгаа ч “Уран бүтээлч хүн бүр тэмцэгч байх ёстой” хэмээн ярих болоод буй.

АНУ-д гэр бүлээрээ ажиллаад нэлээд хугацааг үдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг эх орондоо ирээд хоёр сар болж буй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эх орон, монгол түмнээ үнэхээр их санасан бололтой. Олон жил хилийн чанадад амьдарсан болоод ч тэр үү, түүнд юм бүхэн шинэ мэт санагдаж байгаа бололтой. Жүжигчин бүсгүй наадмын үеэр анх удаа Улсын баяр үзэж байгаа мэт догдолсон харагдсан.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Дуучин С.Жавхлан нийслэлд ирэхээрээ л Увс нутаг минь, газар нутаг минь гэж яриад байдаг. Үнэндээ сонгуулийн үеэр С.Жавхлан Увс аймагт байхдаа олны өмнө “бэлэг тэмдэг” мэт ганц нэг удаа л гарч ирж байсан болохоос ямар ч улс төрийн идэвхи санаачилга байгаагүй. Магадгүй С.Жавхланд улс төр, Увс нутаг сонин биш.