Хувийн амьдралынхаа тухай илэн далангүй ярьж, хэт задгай байдлаар хувцаслаж сурсан дуучин Нара одооноос томоожиж эхэлсэн гэх.
Тиймдээ ч шинэхэн найз залуугаа нууцлан, амралтын газар чөлөөт цагаа өнгөрүүлж яваа тэрбээр саяхан фэнүүдээсээ ахиад нэг шүүмжлэл сонсох нь тэр. Түүнийг үс зүс, гадаад төрхөө ихэд анхаардагт нь бахархалтай ханддаг ч гэлээ, нүдэндээ үргэлж шахам линз зүүж явдагт нь залуучууд сэтгэл дундуур байдаг аж.
