Монголын хошин урлагийн “Маск” продакшины жүжигчин А.Гэрэлцэцгийг мэдэхгүй хүн ховор болов уу. Залуу үеийн чадварлаг жүжигчин хэмээн ахмад уран бүтээлчид түүнийг үнэлдэг.Тэгвэл уншигч та бүхэндээ энэ удаа түүний маш авъяаслаг дүүг таницуулах гэж байна. Монгол охин Солонгос охидын хамтлагт дуулж байгаа талаарх мэдээлэлийг бид өмнө нь хүргэж байсан бол тэрээр жүжигчин А.Гэрэлцэцгийн дүү юм байна.
Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг бөгөөд түүний тайзны нэр нь Lee Lyulin одоо 21 настай .Тэрээр Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд маш олон охидоос шалгаран “BBde Girl” хамтлагийн гишүүн болжээ.Тус хамтлаг одоогоор шинэ уран бүтээлээ туурьвисаар байгаа бөгөөд Солонгост маш нэр хүндтэй охидын хамтлагийн нэг болоод байгаа юм. Lee Lyulin –ны царайг азийн хэвлэл мэдээлийн хэрэслүүд их хөөрхөн хэмээн бичиж “Монгол гүнж “хэмээх нэрээр хаа явсан газар нь дуудах болжээ.Уншигч та бүхэн Lee Lyulin-ны талаар илүү их мэдээлэлийг авахыг хүсвэл түүний “facebook “ хаягаар зочлон уран бүтээлийн амжилт хүсээрэй.
Түүний хаяг http://www.facebook.com/lee.lyulin?ref=ts&fref=ts