Исгэлэн жимснүүд болох Киви хамтлаг тунчиг сонин ихтэй байгаа юм. Гурван өнгийн хослол болсон үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хоёр ч гишүүн бүл нэмэхээр хүлээж байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр шинэ жилийн энэ өдрүүдэд хамтлагаараа хүлээн авалтанд оролцох боломжгүй болжээ. Учир нь зөөлөн бор Намуунаа тун удахгүй амаржиж, ээж болох гэж байна. Түүний сонгосон эрхэм залуу хэн болох нь тодорхойгүй байгаа юм. Тун удахгүй бид бүгд танилцана гэдэгт итгэлтэй байна.
Ангилал: Оддын амьдрал
Уг нь нас ахимаг нь халаагаа өгч, насаар залуу нь халааг нь авах ёстой л доо. Харин загварын ертөнцөд хэн арчаатай нь хэний ч халааг авч болно. Саяхан топ Пүүжээ дахин тайзнаа гарахгүй фото модель чиглэлээр ажиллана гэдгээ хэлсэн. “O Couture” шоуны гол моделиор сонгогдсон ч тэр шоуг үзэгчийн суудлаас үзсэн. Тэгвэл өчигдөр топ Э.Одгэрэл дизайнер Д.Отгонжаргалын даашинзыг өмсөн жижиг хэмжээний шоунд тайзнаа гарчээ. Мэдээж тэнд Пүүжээгээс бусад бүх моделиуд байлаа.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал бэртэл гэмтлээ эмчлүүлснээр сүмодоо эргэн ирсэн. Тэрээр өнгөрсөн сарын башёгоос 1008 дахь даваагаа авч элэг нэгтнүүдээ баярлуулсан. Энэ нь мэргэжлийн сүмо бөхөд хамгийн олон даваатай их аварга Чиёнофүжи, 1047 даваа авсан озеки Кайо нарын дараа бичигдэх амжилт. Токиогийн олимп хүртэл сүмогоор барилдана гэдгээ мэдэгдсэн тэрээр бүл нэмсэн баярт мэдээг өчигдөр дуулгав. Тэрээр “Бид тойргийн барилдаандаа сайн явцгааж байна.
МҮОНТВ-ийн “Хэцүү анги” кинонд тоглож олонд танигдаж, удахгүй миссийн титэм зүүсэн Бадамцэцэг удахгүй ээж болох гэж байгаа гэнэ. Түүний хувьд үе тэнгийн залуутайгаа хуримаа хийж, нэг гэрт ороод багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар тодорсон О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийн шагналыг нь гардуулан өгчээ. Энэ талаар Монгол HD телевизийг үүсгэн байгуулагч, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат твиттер хуудастаа “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн ялагч О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж шагналын 100 сая төгрөгийг гардууллаа. Урлагийн тэнгэрт гялалзаж яваарай” хэмээн жиргэсэн байна.
100 саяын эзэн О.Энх-Эрдэнийн гэр бүлтэй танилц
О.Энх-Эрдэнэд ”Sony music” энтертайнментаас хамтран ажиллах санал тавьжээ
ОХУ-ын иргэний паспортыг гардаж авсан Америкийн кино жүжигчин Стивен Сигал саяхан Андрей Малаховын “Пусть Говорят” телевизийн ток шоунд Монгол эхнэрийн хамт оролцож өөрийн удам судрын тухай ярьжээ.
“Алтай” хамтлагийн үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв Авъяаслаг Монголчууд шоуны ялагч “О.Энх-Эрдэнэ мөн Б.Шижирбат нарыг дэлхийд Монголыг төлөөлтөл хаа ч байсан юм” гэж хэлжээ.
Казахстан бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ Азидааа дээгүүрт ордог. Олон улсын судалгаагаар тус улсын бүсгүйчүүд царайлгаараа Азидаа эхний 10- т жагсаж байсан гэдэг. Гуалиг сайхан бие, бүлтгэр алга нүдтэй, харц дээгүүр охид бүсгүйчүүд нь эрчүүдийн нүдийг хужирлахгүй байхын аргагүй. Ингээд Сошиал ертөнцөнд уншигдын таашаалд нийцсэн эхний “топ” 10 бүсгүйчүүдийн зургийг онцолж байна.
