Ангилал: Оддын амьдрал

Загвар өмсөгч С.Сарнай тайзан дээр алхахаас гадна дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяастай гэдгээ “Яг түүн шиг” шоугаар харуулаад буй билээ. Тэгвэл тэрбээр шоунд оролцохдоо өмссөн хувцсаа өөрөө оёсон гэнэ. С.Сарнай “2011 онд “City” дээд сургуульд хувцас, загвар зохион бүтээгчийн чиглэлээр сурсан. Сурч байхдаа урлангаа нээхээр болж “Monroze” гэсэн нэрийг ээж минь өгсөн юм.

Эх үрсийн элч дуучин “Ноён Бондгор” нэрээрээ олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд”Ноён Бондгор” хэмээх содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдэг. Түүний дуулсан “Миний найз”, “Дүү минь”, ” Хайрын солонго” гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болсон.

Сүүлийн үед тэрбээр кино жүжигчин болоод буй гэнэ лээ. Нэг сарын дотор гурван кинонд тоглох санал хүлээн авч өөрт таалагдсан дүрээ бүтээсэн ажээ. Хийж бүтээхээр жигүүрээ хийн яваа дуучин залуу маань “Саналаа битгий худалдаарай” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгосон. Түүнийг нэр дэвших гэж байна шуум дэгдсэн.

Загвар өмсөгч, жүжигчин Шүүдэрцэцэг “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпотой үерхэж, хайрынхаа халуунд шатаж явсан. Хосууд хэдэн сарын өмнө хоёр тийшээ болсон хэмээн ойр дотныхон нь шивэр авир гэлцэх болсон.Тэгвэл энэхүү яриа нь үнэн бөгөөд Шүүдэрээ гадуур шинэхэн амрагтайгаа зугаалж яваад олны хараанд өртсөн гэдэг.

“Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, “Анирлагч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Ийнхүү урлагаар олны танил бослон мисс бүсгүй маань АУҮИС-ийн нүүр ам судлалын ангид суралцан төгсөж эмч мэргэжилтэй болсон.

Монголын хөгжим сонирхогч залууст Швейцарийн үндэсний урлаг болох ёодол хэмээх урсгалыг мэдрүүлсэн дуучин бол П.Баярцэнгэлийг танихгүй хүн Монголд үгүй. Өдгөө тэрбээр “Яг л түүн шиг” шоугаар ням гариг болгон уулзаж буй.

Жүжигчин Н.Мөнхсоёл “Мөрдөгч олон ангит киногоор олны танил болсон. Харин өдгөө “Яг түүн шиг” шоугоор үзэгчдийн эчнээ танил болоод буй. “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Мөрдөгч”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд тоглосон.

Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртсэн тэрбээр гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр арав гаруй жилийн турш хичээллэж буй.

Зүс царай, биеийн галбираар өнөө цагийн миссүүдийг ч өмнөө гишгүүлэхгүй хэмээн бардамхан хэлдэг энэ бүсгүй өөрт байгаа бүхнээ үнэлж сурах хэрэгтэйг үеийнхэндээ зөвлөдөг. Соко Испани улсад урлгйин их сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн бөгөөд Монголд бизнесийн удирдахуй ухааны магистер хамгаалжээ.

1990-ээд оны эстрад урлагт уянгын сайхан дуугаараа хөл тавьж орж ирсэн “Титэм” хамтлагийг тэр үеийн залуус андахгүй.

Тэгвэл тус хамтлагийн ая зохиогч, дуучин Л.Тайванбат Хөгжим бүжгийн сургуулиасаа өөрийн дүүгийн хамт дөрвөн авьяаслаг хүүхэд олж “Камертон” нэртэй хамтлаг байгуулж, продюссерээр нь ажиллан од болгосон түүхэн гавьяатай хүн.

Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. ХБК-аас авахуулаад АНУ-ын Мичиган мужийн Grand Valley их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн. Тэрбээр хийлийг үнэхээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож яваа. Тэрбээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо чөлөөт ярилцлагийг хийжээ. Энэ үеэрээ Дээгий сайхан хөхөө санамсаргүйгээр гайхуулаад авсан юм.