Ангилал: Оддын амьдрал

Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон Г.Ундармаа удахгүй үзэгч түмэнтэйгээ уулзах нь ээ.

“Single ladies”, “Тю тю” “Single ladies”-2 зэрэг киногоо үзэгчдийн хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авсан. “Шинэ үе” продакшнаасаа юуны учир гарсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байдаг. Ямартай ч хамгийн ахлагч, жүжигчин Бооёо олон нийтэд хандаж хэлэхдээ “Манай жүижигчин Г.Ундармаа чөлөө авсан байгаа” гэсэн удаатай. Тэгвэл жүжигчин бүсгүй маань удтал тайзнаа гараагүй явсаар “Х түц” хамтлагийн шинэ шоу тоглолтод тогложээ. Үүнийг нь харсан хүмүүс түүнийг хуучин хамтлагаа орхиж, Х Түц рүү урваж байгаа юм байх гэх таамагийг дэвшүүлээд байна. Удахгүй учиг нь тайлагдах биз ээ.

Монголын урлагт нэгэн үе залуусыг байлдан дагуулж явсан охидын хамтлаг бол “Spiкe”. Тус хамтлаг Э.Минжинсор, Р.Номин-Эрдэнэ, Д.Маралгуа Дуучин Э.Минжинсор нарын бүрэлдэхүүнтэй байсан. Тэд өдгөө тус тусын амьдралын замналаа хөөсөн. Тухайлбал, дуучин Минжээ эх орноосоо яваад нэлээдгүй хэдэн жилийг үдсэн. Харин тэрбээр буцаж ирэхдээ хөөрхөн ихэр охидтой болж бүл нэмэн ирж гэр бүл, найз нөхдөө баярлуулсан. Түүний аз жаргал бол ихэр охид нь гэнэ шүү. Мэдээж энэ хорвоогийн хамгийн сайхан зүйлийг үр хүүхэд л бэлэглэдэг гэдэгтэй хэн ч маргадаггүй.

“Рио-2016” олимпод оролцож буй манай улсын жүдо бөхийн тамирчдаас гурав дахь өдрийн барилдаанд финалдсан Гавъяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртэж Монголчуудынхаа сэтгэлийг омогшуулж бахархал болоод байгаа билээ.

Дуучин Ганааг танихгүй залуус үгүй. Тэрбээр сүүлийн үед анхны гэр бүлийнхээ талаар дурсахыг ч хүсэхгүй жаргалтай яваа. Өмнө нь “MN-25 дугаар суваг” телевизийн хөтлөгч байсан Г.Халиунтай ханилж охинтой болсон. Гэвч тэд хоёр тийш болсон. Салалтынхаа талаар удаан ам нээгээгүй дууч залуу “Учиртай урилга” нэвтрүүлэгт орох үеэрээ “Би экстээ найман байраа үлдээгээд өөрөө цүнхтэй хувцсаа аваад гэрээсээ гарсан” хэмээсэн. Уг нь шар хэвлэлийн хуудаснаа түүнийг баян айлын хүргэн болоод эхнэр, хүүхдээ хаясан гэх шуум түгсэн удаатай. Ойр дотныхон ч үүнийг үгүйсгэдэг юм гэсэн.

“Universe best songs” уралдааны анхны ялагчаар оюутан байхдаа тодорч Ч.Цэлмүүн хэдийнээ олны танил болсон. Тэрбээр биотехнологич, хүнс судлаач мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх төслийн координатороор ажиллаж яваа.

Найруулагч Ж.Сэнгэдорж “Lovers” дурлалын романс киноныхоо гол дүрд жүжигчин Д.Гэрэлмааг оснгож олны танил болгосон. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө телевизийн хөтлөгч гэдгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон нэгэн.

“Эмоци” продакшны залуу жүжигчин Ариукаг уншигч та “Амьдралд тавтай морил” киноны амттай цуйван хийдэг Маралаагийн дүрээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр энэ л дүрээрээ олны танил болсон. Заяаны ханиараа Оutlow хамтлагийн гишүүн Чинзог сонгосон. Хосууд аав ээж болж, охинтой болсон билээ.

Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа Рио-де-Жанейро хотноо үргэлжилсээр байна. Яг одоо олимпийн наадамд оролцох улсын баг тамирчид “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд уригдан орж ирсээр байна. Улсынхаа нэрийг дуудуулан, тугаа намируулж, дэлхий дахинаа эх орноо сурталчилсаар яваа тамирчдын цувааг тун удахгүй Монгол Улсын баг тамирчид үргэлжлүүлнэ.