“Яг түүн шиг” шоугаар билэг танхай авьяасаа гайхуулсан модель Э.Энхболд, С.Сарнай нар дахин нэг шинэ дүр төрхөө үзэгчдэд харуулах нь. Энэ удаад авьяаслаг моделиуд кино жүжигчний хувьд хэр болох нь харагдах бололтой. Тэдэнтэй хамт киноны акулууд харагдана.
Ангилал: Оддын амьдрал
Одноо “Эмэгтэй хүнийг гундах үед нь нөхрийн мэдрэмж өөрчилдөг”
Монголдоо bodychain гэх загварын нэгэн төрлийг бий болгож, охид бүсгүйчүүдийг хээнцэр гоёлыг урладаг “MSGUAAMARAL”-ын дизайнер Г.Маралыг залуус андахгүй танина. Түүний мөрөөдөл онцгой урлалаар бүтээлээ олонд таниулах бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр, минут секунд тутамд шинээр суралцаж, бусдаас урам авч, захиалагчийнхаа сэтгэлд тулсан бүтээл гаргах нь түүний зорилго. Тэр үүндээ ч, ажилдаа ч, бүтээлдээ ч хайртай нэгэн онцгой тэмүүлэлтэй бүсгүй.
Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням зодог тайлсан Озакэ Кайогийн “Томозума” дэвжээнд дагалдан багшаар ажиллаж байгаа аж. “Томозума” дэвжээ 11 бөх, гурван багштай, Японы 40 гаруй ийм сургуулиас дээгүүрт эрэмблэгддэг.
Хөгжмийн зохиолч, урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Балхжавын хүү Б.Чингүүнийг кино урлагийнхан андахгүй ээ. Харин үзэгчид түүнийг “Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Гэрэл” зэрэг богино хэмжээний киногоор нь мэднэ.
Охидын хамтлаг болох “Эмоушн” хамтлагаар овоглож явсан дуучин Т.Солонго буюу Соко уран бүтээлээсээ хөндийрөөд удаж буй. Хамтлагийнхантайгаа Америкийг зорьсон тэрбээр ээжийгээ асрахаар эх орондоо ирсэн. Дууч бүсгүй маань гэр бүлтэй болж бүл нэмэн нам гүмхэн явсан. Харин удалгүй хосууд хоёр тийш болон дуу хуурын ажилдаа шамдан орж бие даасан цомог хүртэл гаргаад амжсан удаатай.
Н.Түвшинбаяр аварга РИО-гийн олимпийн тэмцээнээ өндөрлүүлээд байгаа билээ. Тэрбээр барилдааныхаа дараа РИО-гийн олимпийг сурвалжилж байгаа сэтгүүлчид товч ярилцах боломж өгсөн байна. Түүнчлэн тэрбээр сэтгэгдлээ илэрхийлэхдээ -“100 кг-ын жингийнхний хувьд өндөр нуруутай бөхчүүд давамгайлж барилдаж байна. Гол том бөхчүүд бүгд дээгүүр барилдлаа. Нэг зүйлийг сайн ойлголоо. Гурван олимпод оролцсон байдлаа эргээд бодоход тамирчдад сэтгэлзүйн дээд зэргийн тайван байдал ямар чухал болохыг энэ олимпиос илүү их харж байна. Манай баг дөрвөн жилийн турш бэлтгэл, сургуулилтаа сайн үргэлжлүүлж, холбоо бүх талаар дэмжсэн.
Олны танил харийн бэрүүд
Мэргэжлийн жүжигчин биш ч Америкчуудын бүтээсэн “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан жүжигчин бүсгүй Б.Цэцэг өдгөө олны танил болоод байгаа билээ. Тэрбээр цахим ертөнцөд ажиллуулдаг “Ээж болох бэлтгэл” хуудсаар бүсгүйчүүдийг байлдан дагуулсан нэгэн.
UBS телевизийн, тэр дундаа “Universe best songs” наадмын хөтлөгч гэдгээр нь Одко буюу П.Одгэрэлийг хүмүүс андахгүй таних болсон. Тэрбээр бага байхдаа их дотогшоо хүүхэд байсан гэдэг. Тэмдэглэл хөтөлж түүнийгээ хүн харчих вий, уншчих вий гэж бодоод байнга нуудаг нэгэн байжээ. Оюутан байхдаа рок хөгжим их сонирхдог, зураг их зурах дуртай байсан гэнэ.
