“Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлтийг уншигч та сайн таних биз ээ. Жүжиглэхийн хажуугаар чамгүй дуулчихдаг авьяаслаг залуу. Олон түмэн түүнийг үргэлж л нүүрний баясгалантай явдаг хөөрхөн хүү хэмээн таарахаар магтчихдаг гэсэн.
Ангилал: Оддын амьдрал
Жүжигчин Н.Мөнхсоёл телевизийн олон ангит киноноос олны танил болсон нэгэн. Тэгвэл тэрбээр энэ удаад ч телевикийн цуврал шоунд оролцож үзэгчдийн эчнээ танил боллоо. Жүжигчин Б.Тамиртай нэг хэсэгтээ учир ургуулсан ч тэдний амьдрал бүтээгүй хоёр тийш болсон. Өдгөө шинэ амрагаа ихэд нууцалж буй хэл амнаас айгаад ил гаргахыг хүсэхгүй байгаа хэмээн ойр дотных нь шивэр авир хийж эхэлсэн гэнэ шүү.
Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлсэн дуучин Э.Энхзолыг дууг нь сонссдог залуус андахгүй сайн танина. Тэрбээр “Учиртай урилга” нэвтрүүлэгт уригдан оролцож хувийн амьдрал болоод уран бүтээлийнхээ талаар хуучилжээ.
Жүжигчин Д.Пүрэвсүрэн загвар өмсөгчөөр илүүтэй танигдсан. Эхэлж танигдсан мэргэжлээрээ нь түүнийг мэргэжлийн жүжигчин биш хэмээх нэгэн байдаг. Тэгвэл тэрбээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. “Найм дахь” гариг хамтлагийн 10 жилийн дурсамж дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байсан билээ.
Сонгуулийн сурталчилгаагаа шарга морь унан эхлүүлж, улмаар ялалт байгуулсан МУГЖ С.Жавхлан УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол дээр 99 морьтон дагуулж, Төрийн ордны сүлдэт баганаас морио уясан нь содон байсан. Тэгвэл уг морийг нэгэн адуучин залуу С.Жавхлангийн сонгуулийн ажилд амжилт хүсэж өгсөн байна. Сонгууль дуссаны дараахан С.Жавхлан уг морийг ижил сүрэгт нь нийлүүлэхээр эзэнд нь өгөхөд морины эзэн С.Анхбаяр шарга моринд “Жавхлант шарга” хэмээн нэр хайрлаж шинэхэн гишүүн С.Жавхланд бэлэг болгон барьжээ.
Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон нэгэн. Тэгвэл тэрбээр өмнө нь эрэгтэй байсан юм энэ тухайгаа ч нуулгүй олонд дэлгэсэн.
“Люмино” хамтлагийн дуучин Бажи нэг их улс төр сонирхоод байдаггүй гэнэ. Харин өнөөдөр цахим хуудаснаа ” Жавхланд бол баяр хүргэсэн нь үнэн яалт ч үгүй чадлаараа гарч ирсэн ард түмний хайртай дуучин мөн !!!
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийнэ. Чуулганаар гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг томилно. Харин шинэ парламентын ганц бие даагч С.Жавхлангийн хувьд “Монгол ахуйгаа гээсэн Их Хурлын гишүүдийг дээл өмсгөж сургана” хэмээж байсан. Тэр үүднээсээ тэрээр анхдугаар хуралдаандаа 99 морьтон дагуулсаар тангаргаа өргөхөөр ирж яваа тухай цахим сүлжээнд зураг нь нийтлэгдэж эхэллээ. Тэрээр энэ удаагийн парламентын гишүүдээс үндэсний хувцсаараа гоёсон, хүлэг морио хүлэглэсэн ганц гишүүн байх нь.
Анх гарч ирэхдээ өсвөр насны мяраалаг охин гайхамшигтай богино хугацаанд турж, харц булаам халуухан бүсгүй болсон нь олон охидод мөрөөдлөө биелүүлэх “мессэж” өгсөн гэдэг. Тэгвэл өдгөө “Яг түүн шиг” шоунд оролцож өөрийнхөө дуу хоолойны цар хүрээгээр гайхуулж байгаа.
Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлсэн дуучин Э.Энхзолыг дууг нь сонссон хүн бүр мэдэх биз ээ. Өдгөө тэрбээр “Яг түүн шиг” шоунд оролцож буй.
