Ангилал: Одод

Жүжигчин О.Долгорыг танихгүй кино сонирхогч гэж үгүй ээ. Ээждээ ир хэмээх багшийн хүнд ажлын тухай өгүүлсэн киноны гол дүрийг бүтээж олон багш нарын хүндлэлийг хүлээсэн тэрбээр ханьтайгаа хамтдаа Япон улсад аялаж явна. Түүнийг үзэгчид “Өдө өдрийн нар”, “Үл таних эмэгтэй”, “Улаан польта”, “Ану хатан”, “Микроны босс, “Ар хударга” гээд түүний тоглосон бүтээлийн жагсаалт цааш хөвөрнө. Удахгүй шинэ дүрээрээ үзэгчтэйгээ уулзах гэж буй жүжигчин бүсгүй хайрттайгаа романтик амарч байна.

Оюутан цагаасаа хойш хамтран дуулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолтоо нижгэр хийлээ. Гавъяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн юм. Үзэгчид тоглолтын үеэр өөрсдийн боломжоороо нэмнээ, лаа шүдэнз зэрэг малчдад хэрэгтэй зүйл авчирсан бол МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар тоглолтынхоо орлоготой хамт малчдад хүргэж буй юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга ханьдаа сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд бүсгүйчүүдийг шууруулаад авсан трэнд бэлгийг өгсөн гэнэ шүү. Тодруулбал, “Янмал” үйлдвэрийн оймсуудаар сарнайн баглааг хийн ойр дотныхоо эрчүүдэд бэлэглэсэн байна. “Хайлаастын Янмал оймсонд ёстой нэг “алалцаж” байж хань, үр, хамтран ажиллагч, хамаатан садандаа сарнайн баглаа авлаа. Ёоох” хэмээн цэргийн баярын бэлгээ задалсан юм.

“Guys” хамтлагийн дуучин М.Мягмарыг танихгүй хүн байхгүй билээ. Тэрбээр тайзан дээр дуулахаараа нүдээ аньчихдаг, ингэж анхаарлаа зөвхөн дуундаа чиглүүлэхийг чармайдаг. Дуулж дуусахад хүмүүсийн алга ташилт маш сайхан байдаг хэмээсэн.

Түмнийхээ дунд хүндэттэй, олны дунд дуутай уран бүтээлч бол МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн. Тэрбээр хамгийн сүүлд Янжинлхам бурхныг магтан алдаршуулсан бүтээлийг туурвиж нэлээдгүй магтаалыг хүртээд авсан.

Тэгвэл монгол түмнээ олон сайхан уран бүтээлүүдээрээ хүндлэгдсэн Дээгийгийн охин аавыгаа цэргийн баяраар гэнэтийн бэлгээрээ уяраажээ.

“Aз рийч ХХК-ын гүйцэтгэх захирал Mисс Б.Tөгс-Aмгалан тун ч өвөрмөц хоббитой нэгэн гэнэ. Багаасаа л ээж аавынхаа бизнесст туслан дэлхийн олон орноор явж ирсэн тэрбээр ажилдаа тун ч чамбaй хариуцлагатай ханддаг байна.

Жүжигчин М.Баярмагнай 100 сая төгрөг бусдаас залилсан нь үнэн байжээ. Өнгөрсөн 1-р сард түүнийг залилан хийсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан ч тэрбээр “Би өөрөө хүнд залилуулчихаад байна” хэмээн ярилцлага өгөөд байсан юм.

“Америкийн нэкст топ модел” телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий “Азийн нэкст топ модел” шоунд Монгол Улсын загвар өмсөгч анх удаа оролцлоо. С.Төгс Сингапурын томоохон загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм. Мөн Берлиний загварын долоо хоногт оролцсон цорын ганц Ази загвар өмсөгч. Энэ удаагийн тэмцээнд шилдэг 14-т багтаж үлдээд байсан билээ. Тэгвэл тэрбээр уг тэмцээнийг орхилоо.