Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Бүтээлч монгол бүсгүй Н.Солонго
Одод

Бүтээлч монгол бүсгүй Н.Солонго

Урлаг Урлаг10/01/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Solongo1780405482017-01-10-11-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

http://creativemongolia.com сайтын Бүтээлч Хүмүүс буланд Германд улс төрийн томоохон алба хашиж буй монгол бүсгүй Н.Солонгоог онцолсон байна. Түүний хувьд Германд улс төрийн алба хашихаас гадна нэрт яруу найрагч О.Дашбалбарын шүлгийг герман хэл рүү хөрвүүлэн АМЬД нэртэй аудио шүлгийн СD гаргасан гэх мэтээр Монгол улсаа дэлхийд таниулах олон ажлыг хийж байгаа бүтээлч бүсгүйн нэг юм. 

1984 оны 5 сарын 5- нд Дархан хотод төрсөн. 1991 онд Герман- Англи хэлний сургалттай 19-р дунд сургуульд хамгийн анхны сурагчаар элсэн орсноор түүний амьдрал одоог хүртэл Герман улс, Герман хэлтэй холбогджээ.

Тэрээр Герман хэлний хотын болон улсын Олимпиадуудад удаа дараа түрүүлэн хамгийн анх удаа сургуулийнхаа нэрийг Монгол Улсын хэмжээнд гарган Германы Элчин Сайдын Яаманд уригдан Герман улсыг зорих эрхийн бичиг мөн ардын бүжгээр хичээллэн Монголын хүүхдийн төлөө Үндэсний Төвийн Авъяас Алтан медаль, Хүүхдийн Ордны Эрдэм Алтан медаль, Хүүхдийн Урлагийн Их Наадмын Мөнгөн медалиар тус тус шагнуулж байсан.

1995 онд анхны сурагчын солилцоонд Герман улсаар ангийн 11 хүүхдүүдийн хамт аялсан юм. Германд суралцаж байхдаа ангийнхаа Математик, Спортын аварга болж байсан.

2005 онд Отгонтэнгэр Их Сургуулын Герман хэл Багш Орчуулагчын ангийг Алтан медальтай төгсөж Оюунхорол захирлаасаа ажлын урилга авч байсан түүхтэй. Гэвч хүүхэд байхын мөрөөдөл нь биелэн Улаанбаатар телевизийн Амьтадын Ертөнц танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн.

Тэрээр Герман, Англи, Солонгос, Орос хэлтэй бөгөөд Германд суурьшхаасаа өмнө Өмнөд Солонгос Улсад сурч, ажиллаж байсан.

2008 оноос одоог хүртэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужид нөхөр, хүүгийн хамт ажиллаж амьдарч байгаа бөгөөд тэнд Нүүр, Эрүү амны гажиг засах мэргэжлээр суралцаж байхдаа Эрүүний Яс шилжүүлэн суулгах Мэс заслын багт хамрагдсан байна. 2013 оноос Герман Монголын хамтарсан Отгонбаяр Санг анх санаачлан үүсгэн байгуулж Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалсаар явна. Отгонбаяр Сан Монгол залуусын Оюунд хөрөнгө оруулалт хийх уриатай бөгөөд эх орондоо чиглэсэн олон сайн үйлсийн ажлуудын нэгээс дурьдвал АМЬД нэртэй Хамгийн Анхны Герман- Монгол хэл дээрх шүлгийн Аудио СД бүтээж 2014 онд Берлин хотод Монгол улсын Элчин Сайдын Яманд Албан ёсоор нээлтээ хийн, олсон бүх орлогоо сайн үйлсэд зориулан ,Олон Улсад Монгол Улсын Соёлын өвийг таниулж чаджээ.

2015 оны 3 дугаар сараас Германы ЦСҮ намаас Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдон намын Залуучууд ба Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөл, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны ТУЗ- ын гишүүнээр тус тус ажиллаж байгаа билээ. Тэрээр Дайн болж буй орноос ирдэг дөрвөгчдөд ажлын хажуугаар үнэ төлбөргүй Герман хэлний хичээл заадаг ба Эх орондоо оруулсан түүний ажлыг үнэлэн Монголын Залуучуудын Холбооноос 2015 оны 6 сард Шилдэг Удирдагч Одонгоор шагнажээ. Тэрээр 2015 оны 11 сараас Герман улсын Бундестагт ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.