Өчигдөр “Хөөрхөн шулам” кино нээлтээ хийлээ. Уг кино нь A-Artist компанийн бүтээл бөгөөд найруулагчаар Т.Алтантуяа, продюсераар Л.Норов ажиллажээ. Гол дүрүүдэд Т.Алтантуяа, жүжигчин Ц.Алдармаа, Б.Цэцэг, Р.Хишигдэлгэр, Т.Билэгжаргал, О.Амгаланбаатар, П.Баттөр нар тоглосон байна. Турсан аргаараа олонд танигдсан жүжигчин Р.Цэцэг, дуулиант “халуун усны” хэргээс хойш уран бүтээлийн завсарлага аваад байсан Ц.Алдармаа нар ийнхүү дэлгэцийн бүтээлээр үзэгчидтэй уулзаж байна.
Ангилал: Оддын амьдрал
Өчигдөр үдэш “Яг түүн шиг” шоуны шилдэг 6 оролцогч тодорсон. Загвар өмсөгч С.Сарнай, жүжигчин Н.Мөнхсоёл нар шоуг орхисон. Харин хагас финалын ялагчаар дуучин Б.Маралжингоо тодров. Эхний хоёр дугаарт дараалан түрүүлж байсан тэрбээр энэ үдэш дуурийн дуу дуулж хэр цар хүрээтэй дуучин болохоо харуулсан. Харин өнгөрсөн дугаарт Н.Мөнхсоёлд түрүүгээ алдан фэйсбүүкээр нэг үндэсний ялагчийн хэмжээнд магтуулан аргадуулсан Э.Энхзол энэ үдэш ихэд хичээсэн ч яалт ч үгүй ялагдал хүлээв. Бүх дугаарын нийлбэр оноо, үзэгчдийн мессэж санал, тэр өдрийн шүүгчдийн үнэлгээ нэгдсэн дүн. Тэгвэл олон фэнтэй аливаад тун мэрийлттэй ханддаг Э.Энхзолын талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэж байна.
Дуучин Укагийн “дэндүү халуухан стиль”
“Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал, мисс Х.Бадамгэрэл амаржиж хүүтэй бол байсан цаг саяхан. Түүний гэр бүлийн хүнийг дуучин Бэки гэдгийг хэн хүнгүй мэднэ.
УИХ-ын сонгуульд өрсөлдсөн П.Анужин БЗД-ийн 54-р тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Арвин, бие даагч С.Жавхлан нар хүчтэй өрсөлдөж гавьяат дуучин маань ялалтыг авсан юм. Өчигдрөөс эхлэн нам, эсвэл, нэр дэвшигч нар хэвлэлийн хурал хийж эсвэл цахим хуудастаа үр дүнгээ тайлагнаж, санаа бодлоо илэрхийлж байгаа. Тэгвэл П.Анужин сонгуулийн үр дүнгээ ийнхүү бичив.
Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарч байсан билээ. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгав.
Ийнхүү “Рио-2016” олимпийн эрх аваад буй М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.
Маск – “Хадлан” /Хошин шог/
Г.Алтаншагай “Би Гүндэгмааг л дагуулж явна”
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээрээ олны танил болсон М.Бямбааг өдгөө танихгүй залуус байхгүй бизээ. Түүнийг кинонд тоглосных нь дараа мэргэжлийн бүжигчин байсан гэдгийг нь мэдсэн. Урлагийн өрх толгойлсон ээжүүдийн нэг болж Энгүүн охиноо ганцаараа өсгөж яваа. Тэрбээр Хөгжим бүжгийн сургуулийн ардын бүжгийн ангийг төгсөөд 10 гаруй жил бүжигчнээр ажиллаж байгаа ажээ. Хэвлэлд нэг их ярилцлага өгөөд байдаггүй М.Бямбаа “фэйсбүүк ярилцлага”-д уригдан оржээ. Ингээд түүний амьдрал, уран бүтээлийнхээ талаар өөрийнх нь амнаас илүү ихийг мэдэхийг хүсвэл нэвтрүүлгээс үзнэ биз ээ.
Загварын ертөнцөд хөл тавина гэдэг хүн болгоны хүссэнээр болдог зүйл биш. Тэр дундаа загвар өмсөнө гэдэг нь гаднаас харахад сайхан ч гэлээ дотроо маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрийг хувь хүнээс шаардаж байдаг мэргэжил. Энэхүү шаардлагыг даван Загвар өмсөгч модел хэмээх нэрийг зүүсэн олон гайхалтай охид байдаг ч тэр бүр амжилтанд хүрдэг цөөхөн билээ.
