Ангилал: Оддын амьдрал

Дуучин Б.Амархүүгийн гэргий “Азийн топ модель”, загвар өмсөгч О.Ариунзулын эгч О.Оюунзул хэдийнээ олны танил болсон. Царай төрхөөрөө тун ч адилхан хэрнээ дүүгээсээ бага зэрэг намхан нуруутай эгч О.Оюунзул нь фитнессээр хичээллэдэг. “Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс “Фитнесс модель” төрөлд мөнгөн медаль хүртэж байсан юм.

“Эмоци” продакшны залуу жүжигчин Ариукаг уншигч та “Амьдралд тавтай морил” киноны амттай цуйван хийдэг Маралаагийн дүрээр нь илүүтэй сайн танина. Тэгвэл жүжигчин бүсгүй маань өнөөдөр амаржиж хөөрхөн охинтой болжээ. Түүний нөхөр Оutlow хамтлагийн гишүүн Чинзо өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Хосууддаа болоод шинэхэн гэр бүлийн гишүүнд нь нийт уншигчдынхаа өмнөөс эрүүл энхийг хүсэе.

Анх урлагт “Шуранхай” хамтлагийн уртын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэг хэмээн хөл тавьж олны танил болсон. Одоогоос найман жилийн өмнө “Шуранхай” хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дараа жил нь “Ивэлсэн сүү” нэртэй хоёр дахь бие даасан тайлан тоглолтоо хийж байсан гэдгийг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

“Хувьсал” продакшны жүжигчин СТА А.Ганчимэг чадварлаг жүжигчдийн нэг билээ. Тэрбээр “ Халуун сэтгэл ”, “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” “Помогите нам”, “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’, “Гамлет” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ бататгаж байсан.

“Шинэ үе”-ээс эхэлж, “Мөрөөдлийн театр”-аар овоглож яваа Т.Баттулга буюу Батушкаг шинэхэн бүтээлд тогложээ. “Буруу эргэлт”, “Гарал угсаа”, “Нарны жим”, “Эх орон дуудаж байна”, “Учрал” зэрэг кинонд гол дүрүүдийг бүтээсэн.

Ажил хэрэг ч бизнесс бүсгүйн “Би илбэчин боллоо” гэсэн фэйскбүүкийн пост нь хүмүүсийг ихэд гайхшруулжээ. “Аз Рийч” ХХК-н Гүйцэтгэх захирал мөн “Азтай Хүүхэд Сан”-ийн үүсгэн байгуулагч Б.Төгс-Амгалан нь хүүхдийн хөгжлийн төлөө хийсэн хүмүүнлэгийн ажлуудаа төдийлөн зарлаад байдаггүй ч эрхэлж яваа ажлаас нь түүнийг хэн бэ гэдгийг нь тодорхой харагддаг.

Энэ ертөнцөд дутуу тавилантай төрсөн ч өдгөө дутуугаа дүүргэж өөрийнхөөрөө амьдарч чадаж яваа Н.Ган-Од буюу та бидний мэддэгээр Ганбууш олны дунд шуугиан тарихуйц нэгэн сенсаацийг дэлгэжээ.

Хорвоо дээр төрсөн цагаасаа эхэлж хүнд чичлүүлж, цоллуулахын зовлонг биеэрээ туулж мэдэрсэн Ган-Од өдгөө жаран насны босгыг давсан ч жинхэнэ эмэгтэй хүн болж чадсан. Тэрбээр цахим ертөнцийн идэвхитэй гишүүн бөгөөд сонин содон зүйлсийг найзууддаа хуваалцдаг нэгэн.

Мэргэжлийн ур чадвар, биеэ авч яваа байдлаараа хэнийг ч дагуулахааргүй царайлаг, бас авьяаслаг нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо МҮОНТ-тэй амьдралаа холбоод 20 гаруй жилийн нүүр үзэж буй. 1990-ээд оны бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан ч өдгөө ч хэвээрээ гялалзаж байна.