“Үнсгэлжин” наадамд оролцоод загварт хөл тавьсан бяцхан Нора өдгөө дэлхийн нэртэй агентлагийн модель болсон. Д.Оюунномин буюу Нора Дагва дэлхийн загвар өмсөгч болж Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа. Гадны дизайнеруудыг өөртөө дурлуулж урласан бүтээлийг нь амилуулж чаддаг Нора сүүлийн үед ийн хувирчээ.
Ангилал: Оддын амьдрал
Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус юм. Өнгөрсөн жил “S4” болон beat box Баачка нар БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон юм. Ингэснээр тэд Бээжин болон Шанхайн томоохон менежментийн компаниудаас хамтран ажиллах саналыг авсан юм. Энэ саналын хүрээнд тэднийг Хятадад ирж тоглоно уу гэсэн урилгын дагуу БНХАУ-ын хотуудад энэ сарын 28-наас эхлэн аялан тоглолтоо эхлүүлж байна. Энэхүү тоглолтыг МУСТА дуучин С.Сэрчмаатай хамтран хийж байгаа юм. Өмнө нь Дуучин С.Сэрчмаагийн Хятадад болсон тоглолтод “S4” хамтлагийнхан оролцож байсан билээ.Энэ удаагийн аялан тоглолтонд Beat box Баачка, Өвөрмонголын поп,рок “Цагаан шонхор” хамтлаг оролцож байна.
Эх үрсийн элч дуучин “Ноён Бондгор” хэмээх өвөрмөц нэрээр олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд энэхүү содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдгийг нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Түүний дуулсан “Миний найз”, “Дүү минь”, ” Хайрын солонго” гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болж байсан төдийгүй “Би Монгол хүн” дууг дуулж Өвөрмонгол, Бурят, Халимаг зэрэг Монгол үндэстэн бүхний дунд хит болж чадсан юм.
“Зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн зочидтойгоо “буу халж” буй нэвтрүүлгийн хар дүрс цацагдсанаас болж тэрбээр багагүй хэл аманд ороод байгаа. Тэгвэл П.Анужин амралтын өдөр Нүүр номоороо дамжуулан нэгэн мэдэгдэл хийжээ. П.Анужин “Херо”-гийн Б.Баатарын мэдэгдсэн маш том бүлэглэл бичлэгийг нь хулгайлсан гэх үгтэй санал нийлэхгүй байгаа бололтой. Бичлэг хулгайд алдагдсан хэрэгт П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг сэжиглэж буйгаа үүгээр мэдэгджээ.
Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийг үзэгч түмэн андахгүй ээ. Тэрбээр драмын урлагаас гадна дэлгэцийн болон хошин урлагт хүчин зүтгэж явсан манай чадалтай жүжигчдийн нэг. Өдгөө Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, ирээдүйн авьяаслаг жүжигчдийг төрүүлэхээр багшилж яваа. Тэгвэл тун удахгүй нээлтээ хийх нэгэн өвөрмөц өнгө төрхтэй кинонд тоглохдоо “хувьсал” хийжээ.
Загвар өмсөгч О.Амгаланбаатар олонд дэлгэцийн бүтээлийнхээ дүрээр илүүтэй танигдсан залуу. Түүнийг цахим ертөцийнхөн шулуун яриатай нэгэн хэмээн үнэлдэг. Хүмүүсийн загатнасан газар маажиж олон хүнийг байлдан дагуулаад байна.
Тодруулбал, Өчигдөр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн твиттэр, фэйсбүүк хэрэглэгчийн төлөөлөлтэй уулзсан уулзалтандаа Дагваа аваргыг уриагүй тухай түүний өөрийнх нь нэгэн жиргээг олж уншив. Тэгээд Монгол хүний зан, сэтгэхүйн тухай гэнэт ийм нэгэн сонин бодол төрлөө хэмээн өөрийн бодлоо хуваалсан нь олонд хүнд таалагдсан нь энэ.
“Монголын Рояаль Академи”-ийн ерөнхий захирал Н.Учрал саяхан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт оролцон өөрийн амьдралын талаар болон цаг үеийн асуудлаар хариултаа өгсөн юм. Ямар учраас дуучин болсон талаар болон амжилтыг даган алдар нэр ирдэг, улс төрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Д.Сосорбарам “76-н компанийн захирлуудаа та нар хүний эрхийг хамгаалахгүй байна”
Монголын хөвгүүдийн хамтлаг болох “Нэгэн зүгт” хамтлагийн Дуучин С.Заяагийн эхнэрийг танихгүй хүн үгүй. Нөхрөөсөө илүү олны танил болсон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяаг үзэсгэлэнтэй эмэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Хосуудын бяцхан хүү ээжийгээ цэнхэр дэлгэцээр гарч буйг хараад “үнсээд л байдаг гэнэ шүү”.
Дуучин Б.Амархүү саяхан аавтайгаа МАН-д гишүүнээр элссэн. Түүний энэхүү үйлдлийг Б.Амархүү бусад урлагийнханы адилаар сонгуульд хүч үзэх нь хэмээн “хардах” хүн олон байсан билээ. Тэгвэл тэрбээр “100 Асуулт & 100 Хариулт”” нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар байр сууриа илэрхийлжээ.
