Ангилал: Оддын амьдрал

Дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын санаачилсан “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүллж байгаа талаараа мэдэгдэж Монгол бөхийн өргөөнд Илгээлтийн эзэд тоглолтоо хоёр тоглосон юм. Тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр гурав дахь өдрөө хоёр удаа толилуулсан.

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр УИХ-ын ирэх сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие дааж нэр дэвшихээр болжээ. Тэрбээр дуучин Нараг ч мөн дэмжиж байгаа бөгөөд өөрийн фейсбүүк хуудаснаа ингэж бичжээ. “Өнөөгийн нийгэмд хүн өөрийнхөөрөө байж, шударга зоригтой алхам хийнэ гэдэг ховор. Харин эмэгтэй хүн, ээж хүн гэхэд Нара маань иргэний зориг гаргаж өөрөөрөө дамжуулан бусад залууст итгэл, найдвар өгсөн шийдвэр гаргасанд нь хувь хүнийхээ хувьд болон найзын хувьд бүрэн дүүрэн дэмжиж байна.

Хөгжмийн зохиолч, урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Балхжавын хүү Б.Чингүүнийг кино урлагийнхан андахгүй ээ. Харин үзэгчид түүнийг “Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Гэрэл” зэрэг богино хэмжээний киногоор нь мэднэ. Богино хэмжээний киногоороо олны танил болсон тэрбээр “Амьдралын амт”, “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама Миа” зэрэг дэлгэцийн нэлээдгүй хэдэн бүтээлийг олонд хүргэсэн. Удахгүй өөрийн найруулсан “Өртөө” киногоо дэлгэх гэж буй гэнэ лээ.

Жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргалийг залуус андахгүй сайн таних биз ээ. “Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн Гөөгөө”-д дүрээ бүтээсэн нэгэн.

Бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан Ж.Нурлан Монгол улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болсон талаар мэдээллэсэн. Тэрээр 1990 оноос анх гараагаа эхэлсэн Бодибилдингийн спортын түүхэнд анхны “Гавьяат тамирчин” нь Ж.Нурлан болж байна.

Тэрбээр 1990 онд Монголд анх удаа зохиогдож байсан “Сайхан залуу” тэмцээнээс спортын гараагаа эхэлж байжээ. Өнөөдөр тэрээр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол тэмдэгээр энгэрээ мялаалаа

Жүжигчин О.Долгорыг танихгүй кино сонирхогч гэж үгүй ээ. Ээждээ ир хэмээх багшийн хүнд ажлын тухай өгүүлсэн киноны гол дүрийг бүтээж олон багш нарын хүндлэлийг хүлээсэн тэрбээр ханьтайгаа хамтдаа Япон улсад аялаж явна. Түүнийг үзэгчид “Өдө өдрийн нар”, “Үл таних эмэгтэй”, “Улаан польта”, “Ану хатан”, “Микроны босс, “Ар хударга” гээд түүний тоглосон бүтээлийн жагсаалт цааш хөвөрнө. Удахгүй шинэ дүрээрээ үзэгчтэйгээ уулзах гэж буй жүжигчин бүсгүй хайрттайгаа романтик амарч байна.

Оюутан цагаасаа хойш хамтран дуулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолтоо нижгэр хийлээ. Гавъяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн юм. Үзэгчид тоглолтын үеэр өөрсдийн боломжоороо нэмнээ, лаа шүдэнз зэрэг малчдад хэрэгтэй зүйл авчирсан бол МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар тоглолтынхоо орлоготой хамт малчдад хүргэж буй юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга ханьдаа сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд бүсгүйчүүдийг шууруулаад авсан трэнд бэлгийг өгсөн гэнэ шүү. Тодруулбал, “Янмал” үйлдвэрийн оймсуудаар сарнайн баглааг хийн ойр дотныхоо эрчүүдэд бэлэглэсэн байна. “Хайлаастын Янмал оймсонд ёстой нэг “алалцаж” байж хань, үр, хамтран ажиллагч, хамаатан садандаа сарнайн баглаа авлаа. Ёоох” хэмээн цэргийн баярын бэлгээ задалсан юм.