Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Алтан охин жүдоч Д.Сумъяагийн тухай 10 баримт
Оддын амьдрал

Алтан охин жүдоч Д.Сумъяагийн тухай 10 баримт

Урлаг Урлаг09/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2afb478b815fb8ec0ec719e6b5eebc599833245262016-08-09-13-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

1.  Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медаль авсан түүхтэй. Харин Д.Сумъяа 25 дахь медальтан тамирчин болоод байна. Мөн "Рио-2016"-аас медаль хүртсэн анхны тамирчин.

2. Д.Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй дүүтэй айлын ууган охин.

3. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байжээ. Охин 16 настай байхдаа өөрийн хүсэлтээр, аав ээжийгээ ятган бөхийн секцэнд орсон.

4. Түүний анхны багш Базарсүрэн, Эрдэнэбат. Харин сүүлийн 9 жил Х.Эрдэнэт-Од тасралтгүй дасгалжуулжээ.

5. Д.Сумъяа Х.Эрдэнэт-Од багшийнхаа жинд барилддаг. Багшийнхаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээс хойш 10 жилийн дараа амжилтыг нь давтаж хүрэл медаль энгэртээ зүүсэн.

6.  Д.Сумъяа өөрийн гэсэн кимоногүй хоёр жилийн турш хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог байжээ. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.

7.  Дэлхийн оюутны спортын наадам Универсиадаас алтан медаль хүртсэн амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагнасан.

8.  "Infostrada" цахим хуудас "Рио-2016" Олимпийн чансааг гаргахдаа Д.Сумъяаг жиндээ алтан медаль хүртэнэ гэж байв.

9.  Д.Сумъяа "Тамирчин хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Өрсөлдөгчөө надаас илүү гэж бодохгүй харин ч зоригтой байх ёстой. Жүдо бол цаг хугацааны тэмцэл. Эрсдэл маш ойрхон байдаг" гэж байв.

10. Д.Сумъяа жүдоч Х.Цогтгэрэлтэй үерхдэг. Тэднийг спортын ертөнцөөс төрсөн сайхан хос гэдэг. Тэд бие биенээ дэмжин амжилтын төлөө тэмүүлж яваа залуус.

 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: Zuvsongolt.mn
Э.Эгдэрмаа 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026
Оддын амьдрал Урлаг

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.