Ангилал: Сонгодог уран зохиол

Шатрын спортын олон улсын их мастер /ОУИМ/ цолны болзол хангасан А.Энхтуул Олон улсын шатрын холбоо/ФИДЕ/-ны Их мастерын цол тэмдгээ албан ёсоор хүлээн авлаа. Өнөөдөр Монгол Улсад эмэгтэй шатарчдаас Олон улсын их мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар хүртээд байсан бол ийнхүү гурав дахь Их мастер цолтноор А.Энхтуул тодров.

DK хэвлэлийн компани эрхлэн гаргасан “The sport book” спортын лавлах ном нь олон улсын спорт сонирхогчдын талархал хүлээсэн ном юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлагаар DK хэвлэлийн компанитай хамтран ажилладаг Мон-Судар хэвлэлийн компани албан ёсоор Монгол хэлээр хэвлэх эрхийг авч олны хүртээл болгож байна.

Энэ залууг Н.Учрал гэдэг уншигч та бүхэн эс андахгүй биз ээ. Багаасаа л нийгмийн идэвхитэй байж, дунд сургуульд байхдаа дүүргийнхээ хөдөлмөрийн аварга хүртэл болж байсан тэрбээр шаггүй сайн илтгэгч болсноо нэгэн үе харуулаад авсан хөдөлмөрч залуу. 2010 онд “Royal Academy” нэртэй хувийн сургууль байгуулж өдгөө захиралаар нь ажиллаж байгаа.

Монголын залуучуудын холбоо сүүлийн хоёр жилд эрчимтэй ажиллаж, олон залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, нэгтгэж, мөн төрийн болоод төрийн бус, албан байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах цар хүрээгээ улам өргөжүүлэн тэлж байгаа юм. Монгол орны хаана ч очсон Монголын залуучуудын холбооны залуучууд ажиллаж байна, үйл ажиллагаа нь сэргэж, цар хүрээ нь өргөжиж, залуучууд одоо л нэг нам гэж хуваагдахгүйгээр эх орон, нутаг усныхаа төлөө хийе гэсэн чин эрмэлзэлтэй болж байна гэсэн яриа дуулдах боллоо. Энэ бүхэн яалт ч үгүй Монголын залуучуудын холбооны сүүлийн хоёр жилд хийсэн ажлын үр дүн юм.

Монголчууд говийн Лха бурхан, Лха таван тэнгэр, Заяан таван тэнгэр хэмээн нэрлэдэг хүний хийморь сүлд, аж амьдрал, ажил үйлсийг дэлгэрүүлдэг тэнгэрүүдийг эртнээс шүтэж ирсэн уламжлалтай.

Энэ зуны хамгийн том давалгаа Унадаг дугуйтай Улаанбаатар байлаа. 80 настай буурлаас 8 настай балчир хүртэл унадаг дугуй унаж, төрийн болоод бизнес эрхлэгч костюм өмсөж зангиа зүүсэн залуус унадаг дугуйгаар ажилдаа явж, аав нь нялх хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө унадаг дугуйгаар явж, гоо сайхан төгс галбирыг эрхэмлэдэг бүсгүйчүүд унадаг дугуйгаар ажлаа амжуулж, оюутан сурагчид хичээлдээ явахдаа унадаг дугуй унаж цэвэр агаар, эрүүл уушигтай сайхан зун болж өнгөрлөө.

Баянзүрх дүүргийн 22-р хороонд нэн ядуу өрх 9 хүүхдийн хамт оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч байна. 4 сартайгаас 15 настай, гурван хүү зругаан охинтой энэ айлын гэрийн эзэгтэй цэвэрч бололтой юм билээ. Бидний очиход хүүхдүүдээ усанд оруулаад, бүх хувцасыг нь угааж цэгцтэй тавьсан байсан юм.

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат өнөөдөр Ж.Даваалхамыг /Хүний их эмч, Анагаах ухааны доктор/ хүлээн авч уулзаж “Тэргүүний залуу” цол тэмдэгээр шагналаа. Ж.Даваалхам нь Япон улсын Кумамотогийн Анагаах Ухааны Их Сургууль, Анагаах Ухааны Доктор, Канагавагийн НЭМ-ийн Институт, МУ-ын ЭМШУИС, НЭМ-ийн магистр, МУ-ын ЭМШУИС, Анагаахын сургууль, хүний их эмчээр төгссөн бөгөөд одоо ХӨСҮТ, ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны албаны даргын албыг хашиж байгаа юм байна.

/ Чингис хааны онгоныг оллоо гэсэн мэдээн дээр Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх PhD С.Урантөгс залрууга хийв./

Чингис хааны онгон олдсон гэх мэдээллийг гадны сайтуудаар бичиж эхлээд байна. Энэ талаар монголчууд сошл ертөнцөөр шуугиж, үнэхээр олдсон эсэх талаар нь эргэлзсэн иргэд Бээжингийн их сургууль дээр энэ талаарх асуудал яригдаж буйг мэдээлсэн юм. Тиймээс бид эхний ээлжинд орчуулгын мэдээллийг хүргэсэн бол одоо та бүхэнд албаны хүнээс авсан тодруулгыг хүргэж байна.