“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулаад 22 жилийг ардаа үджээ.
Ангилал: Сонгодог уран зохиол
НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан байдаг. Тэр утгаараа авлигын эсрэг, ил тод байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд уг өдрийг угтан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Монголын Залуучуудын Холбоо нь нийгэмд буй ашиг сонирхлын зөрчлийн эсрэг залуусыг уриалах, авлигын хор уршгийг таниулах, төрийн байгууллагуудыг аянд нэгтгэхийн тулд “Авлигын эсрэг:
2014 оны 12 дугаар сарын 7 -ны өдрийн 11:40 цагт Улсын Их Хурлын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүндэтгэлийн хаалганд байрлах авто замын хэсэгт “л Хөвсгөл аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой холбох Мөрөн-Уньт чиглэлийн 253.3 км хатуу хучилттай авто замын нээлтийн ажиллагаа ” -нд оролцлоо.
Өнөөдрөөс 7-ныг дуустал гурав хоногийн турш “EMPATHY ТӨВ”-д 10-100 хувийн хямдралтай номын худалдаа болох гэнэ. Сэтгэлгээний, хувь хүний хөгжлийн болоод хүүхдийн гэх мэт олон төрлийн эрэлт хэрэгцээтэй, таны мэдлэгийг нэмэгдүүлэх номнууд навс хямдрах юм байна.
Монголын залуучуудын холбоо, Залуу удирдагч сан хамтран зохион байгуулдаг “Оны залуу” шалгаруулах “Next Stop” харшийн наадмын шилдгүүд тодрох мөч ойртсоор байна. Нийгэм, улс төр, Эдийн засаг, бизнесийн салбарт хэн нэр дэвших бол гэсэн хүлээлт хэвлэл мэдээлэл, төрийн болоод бизнесмэнүүд, иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Өнгөрсөн жил анх удаа нэр дэвшигчдийн нэрийг нийтэд ил зарлан онлайнаар шалгаруулалтын 30 хувийн саналыг бүрдүүлж байсан юм.
Мобиком корпарациас зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” аяны ялагч МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг, сургууль завсардсан өнчин, ядуу хүүхдүүдэд зориулан сургалтын төв байгуулсан. Энэ ажлыг Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24-р сургуулийн Ч.Отгон багштай 10 а ангийн хүүхдүүд дэмжиж, сургууль дээрээ “Сэтгэлийн галаар урмын дөлийг бадраая” уриатай сайн үйлсийн аянг зохион байгуулжээ. Энэ аянд тус сургуулийн 60 бүлгийн 2400 гаруй сурагчид идэвхитэй оролцож, дулаан хувцас, цүнх, үүргэвч, хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, шатар даам, тоглоом зэрэг зүйлс цуглуулсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриаг дэвшүүлжээ. Манай улсын хувьд энэ өдөрт зориулан олон арга хэмжээ зохион байгуулах аж.
Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооноос санаачлан нийслэл хотод ажиллаж, амьдарч, суралцаж буй Эрдэнэт хотын залуучуудынхаа дунд “Залуус-Эрдэнэтийн ирээдүй”- Хувь хүний хөгжлийн сургалтыг 2014 оны 12-р сарын 3-10 өдрүүдэд Тусгаар Тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна.
Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Vip яриа” лекц ярилцлагын зочноор оролцож “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц уншина. Тус лекц ярилцлага Ардчилсан хүчний холбооны байранд 17:00 цагт эхлэх юм. Дээрх арга хэмжээг Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж буй бөгөөд залуус өргөнөөр оролцох боломжтой ажээ.
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг болгон тэмдэглэдэг. Тус өдрийг НҮБ-аас “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.