Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ч.Мөнгөндалай мөрөөдлөө биелүүлчихээд ирж явна
Нийгэм

Ч.Мөнгөндалай мөрөөдлөө биелүүлчихээд ирж явна

Урлаг Урлаг08/10/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10615384_884781548218071_1372580531066863597_n4777355822014-10-08-09-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Хөгжлийн бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган баруун аймгуудаар 5500 км аялаж байгаа Ч.Мөнгөндалай зорилгоо биелүүлээд гэрийн зүг хүлгийн жолоогоо залсан байна. 4 сарын өмнө яг 6-р сарын 7 буюу автомашингүй өдрөөр замдаа гарч байсан тэрээр өчигдөр гэрийн зүг  жолоогоо эргүүлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гурав хоногийн өмнө гарсан бөгөөд Төмөрбулаг сумын  нутгаас Шинэ идэр сумын нутгаар явж Жаргал сумаар дайран Архангай аймгийн нутаг руу орно гэсэн мэдээллийг ирүүллээ.

Энэ залууг хараад хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй энгийн залуучуудын бахархлыг төрүүлж, хүн зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлтэй байвал залуу хүн юуг ч хийж бүтээж чадна гэсэн эрч хүчийг өгч байгаа Ч.Мөнгөндалайгийн аяллыг Монголын Залуучуудын Холбоо дэмжиж аймаг орон нутгийн салбар холбоодоороо дамжуулан явсан зам бүрт нь угтан авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах, мөн нэг өдрийнхөө цалинг хүртэл хандивлаж байсан бөгөөд бусад унадаг дугуйг дэмждэг байгууллагууд, хувь хүн, компаниуд өөрсдийн сэтгэлээрээ тусламж, дэмжлэг үзүүлж байсан юм. Ямартай ч Ч.Мөнгөндалай аялалаа амжилттай дуусгаж ирээд дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс болон байгууллага, компаниудад баярлаж талархснаа илэрхийлэх бизээ. Мөн алхам бүрт нь хамт байж мэдээ мэдээллээр хангаж байсан хэвлэл мэдээллийн салбарынхандаа баярласнаа өөрийн Facebook-ээрээ дамжуулан хэлж байсан юм.   

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.