Хотоо цэвэр байлгах гэсэн хүсэлтэй залуус санаачилга гаргаж, өөрсдөө хогоо цэвэрлэхээр шийджээ. Энэ санаачилгыг Э.Ивээлсайхан, Д.Ууганбаяр, Э.Оюунболд нар фейсбүүк хуудсаар хэлэлцүүлэг өрнүүлж гаргасан байна. Тэд “Хоггүй хот-2012” аян зохион байгуулж “Сайхан хотод амьдаръя” уриан дор өнгөрөгч амралтын өдрүүдэд хотын зарим хэсгийг хогноос нь салгав. Тэд фейсбүүк хуудсаар залууст хандан сайн дураараа энэ цэвэрлэгээнд оролцохыг уриалсан байна.
Ангилал: Сонгодог уран зохиол
Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх замыг хаагаад байсан. Энэ сарын 24-нийг хүртэл хаах байсан уг замыг хугацаанаас нь өмнө нээжээ.
“Сайхан хотод сайхан амьдаръя” залуусын хөдөлгөөн өнөөдөр гудамжинд наасан плакат болон хог хаягдлыг цэвэрлэнэ. Хэсэг залуус “Сайхан хотод сайхан амьдаръя” хэмээн уриалж байна. Тэд уриалаад зогсохгүй өөрсдөө хотын хогийг цэвэрлэж, хогоо гудамжинд хаячихдаг хэнэггүй хүмүүсийг “ичээнэ”.
“Хүний хөгжил сан”-гаас эх орны хишиг болгон иргэн бүрт бэлнээр олгож байсан 21 мянган төгрөг өнгөрсөн зургаадугаар сард 23 мянган төгрөг өгснөөр төгсгөл болсон. Тэгвэл энэхүү эх орны хишгээ авч амжаагүй иргэдийн дунд тус мөнгийг эргүүлэн татаж авах яриа гараад байгаа
“Тринозавор Батаар” үлэг гүрвэлийн араг ястай холбоотой хэргийг өмгөөлж буй АНУ-ын иргэн өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нарын хамт Монголд ирсэн байна. Тэрбээр “Тринозавор Батаар”-ын араг яс нэг, хоёр сарын дараа гэхэд эх орондоо ирэх боломжтой гэдгийг хэллээ.
Монголд бүтэн жилийн хур тунадасны 80-90 хувь нь зун, ялангуяа долоодугаар сард унадаг. Долоодугаар сарын хур тунадасны олон жилийн дунджийг харвал энэ жил төдий л өөрчлөгдөөгүй байгаа аж. Гэхдээ энэ жил хур тунадас газар нутаг бүрт өөр байгаа гэнэ.
Нэр дэвшигчид дэмий юманд мөнгө үрж байхаар иргэн “миний” гэрт очиж хоно. Сэжиглээд байвал дараа нь сан тавиулж, саунд суучихгүй юу
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архинаас татгалзах уриалгыг өнгөрөгч оны эхээр гаргаснаас хойш бүтэн жил өнгөрлөө. Архи үйлдвэрлэгчид нь өөрсдөө хууль баталж, өөрсдийгөө өөгшүүлж байгаа тохиолдолд энэ уриалга үр дүнд хүрнэ гэж үү. Архи үйлдвэрлэгчид хууль баталдаг байж таарахгүй гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга үзэл бодлоо илэрхийлж,