Манай улсын эрдэмтэн, судлаачид болон багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 10.00 цагаас хос хэлний олон улсын “Шинэ эрин” дунд сургууль дээр Кембрижийн их сургуулиас ирсэн эрдэмтэд 9-р сарын 1-нээс нэвтрүүлж эхлэх ЕБС-ын шинэ хөтөлбөрийг багш нарт танилцуулна.
Ангилал: Сонгодог уран зохиол
Энэ жилээс эхлэн “Оюутны үндэсний тэтгэлэг” болох 70 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Тэгвэл удахгүй эхлэх гэж буй хичээлийн шинэ жилээс урамшууллын тэтгэлэг 50, 75, 100 хувь гэсэн гурван төрлөөр олгох гэнэ.
50 хувийн тэтгэлэг нь “эрэлт ихтэй 20 мэргэжлээр бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж буй оюутнууд, олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд суралцаж байгаа гурав болон түүнээс дээш голч дүнтэй оюутнууд, шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720-оос дээш оноо авсан тохиолдолд” олгогдоно.
Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд шүүнэ.
Түүний өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллана. Түүнд холбогдох хэргийг таван жил дамнан шалгаж, шүүж байгаа бөгөөд нотлох баримт дутуу гэх шалтгаанаар ийнхүү сунжирсаар байгаа юм.
Нийслэл хотод замын ажил хийгдэж, зарим замыг хэсэгчлэн хаагаад байгаа. Харин амралтын өдөр буюу өнөөдөр, маргааш хоёр зарим замыг хааж, замын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг, Гандийн гудамж, Сүхбаатар дүүрэг Нэгдүгээр төрөхийн арын туслах зам, Сонгинохайрхан дүүрэг Драгон төвийн арын орон сууцны хороолол доторх зам, Баянгол дүүргийн нутаг модны хоёрын замын хөдөлгөөнийг өчигдөр орой 22.00 цагаас энэ сарын 28-ны 09.00 цаг хүртэл хязгаарлаж зам сэтлэлтийн ажил хийхээр боллоо. Иймээс энэхүү хаалттай замуудаас бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Манай улсын Ургамал хамгааллын хүрээлэн өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд гарын үсэг зурснаар манай хоёр улс ойрын таван жилд ургамал хамгааллын чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Нийслэлчүүдийн сайн мэдэх атар талхыг савалгаатай зардаг болбол одообайгаа үнэ дээр нь даруй 200-250 төгрөг нэмж худалдаалдаг болох гэнэ. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шийдвэр гаргаж, “Атар” талхыг савлаж зарах ёстой гэж үйлдвэрлэгч “Атар өргөө”, “Талх чихэр” компаниудад шаардлага тавьсан байна. Үүний хариуд үйлдвэрлэгчид “савалгаатай болбол 200-250 төгрөгөөр үнэ нэмнэ” гэжээ.
Нийслэлийн гэр хороололд 300 мянга гаруй хашаа байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр хашаа бүр жорлон, муу усны нүхтэй байх нь зайлшгүй. Улаанбаатар хотын хамгийн том гамшиг нь утаа хэмээн хүмүүс боддог. Тэгвэл утаанаас илүү аюултай хөрсний бохирдол хэмээх чимээгүй тахал бидний эрүүл мэндэд заналхийлж байна. НМХГ хөрсний бохирдлыг жилд хоёр удаа хүн ам төвлөрсөн хөрснөөс дээж авч шинжилдэг. Энэ жилийн эхний зургаан сарын хөрсний бохирдлын шинжилгээний дүн гарсан аж.
Аялал жуулчлалын мэдээ мэдээллийн “Top10places.com” цахим хуудаст Монголын аяллын топ 10 газрыг нэрлэжээ. Монголд аялсан жуулчдын сэтгэгдэл, аялал жуулчлалын сэдвээр бичдэг сэтгүүлчдээс санал асуулга явуулснаар дараахь жагсаалтыг гаргасан гэнэ. Уг цахим хуудас нь дэлхийн улс орнуудын аяллын хамгийн тохиромжтой, сонирхолтой газруудыг жагсаадаг аж.
Маргааш 13:00 цагаас Багшийн хөгжлийн ордонд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Ингэснээр сүүлийн 20 гаруй жил тасарсан багш нарыг давтан бэлтгэх ажил дахин сэргэж, багш нар мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх бололцоо нээгдэнэ. Энэ боломж цэцэрлэг, ЕБС-ын 55000 багш нарт олдох юм.
Энэ сарын 14-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумаас зүүн тийш 18 км зайд орших Салхитын амнаас эртний амьтны соёо, шүд олсон байна. Дарханы төмөрлийн орд хөрс хуулалт хийхээр дэсэлгээ хий үед уг олдвор гарч ирсэн аж.
Тэд урдаасаа хугарч өгөрссөн нэг метр гаруй урттай амьтны соёо, шүд олсон бөгөөд уурхайн дарга Ч.Батжаргал цагдаад хүлээлгэн өгчээ. Уурхай ажилчид “Ийм хэмжээний соёо шүдтэй амьтан байхгүй. Магадгүй арслан зааных байж болох юм. Араг яс нь энэ хавиас олдохыг үгүйсгэхгүй” хэмжээ.