– Нөгөө хэн гуай ойрд харагдахгүй байх чинь, ингэхэд хаана явна вэ?
– Хэн гуай нээрээ баларсан, бөө болсон гэсэн шүү, ажил төрөлдөө ч ховор ирэх болсон…
– Өө за за, тэр ч яахав ахмад настай хүн хөөрхий, харин чи нөгөө тэр хүүхнийг танина даа, тэр чинь бас удган болчихсон байна лээ шүү дээ.
– Хөөх, одоо тэр үү дээ?…
Ангилал: Сонгодог уран зохиол
“Хангай” дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй” сэдэвт зөвлөгөөн, семинар энэ сарын 7-нд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагджээ. Энэ удаагийн семинар хүрээгээ тэлж улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн ЕБС, хөдөө орон нутгийн ЕБС болон их, дээд сургууль, коллежийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж энэ удаагийн ёеминарт оролцсон байна.
Хүн амын дундаж наслалтаараа Япон улс дэлхийд тэргүүлсээр байна. Харин яагаад гэдэг тухай та бодож байсан уу. Хамаг нууц нь гэвэл зөв бөгөөд, тэнцвэржүүлсэн эрүүл хоол хүнсэнд байдаг ажээ.
“Сэтгэлийн боловсрол” олон улсын байгууллагын Сөүл дахь хорооны дарга Ли Хонг Мук “Хангай” дээд сургуулийн хүндэт доктор цолоор өргөмжлөгдлөө. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, гавъяат багш, доктор, профессор, Хангай дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга С.Төмөр-Очир, Монгол улсын гавъяат багш, доктор профессор Технологийн дээд сургуулийн захирал Д.Барамсай, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал доктор, профессор Б.Чулуундорж, Олон улсын залуучуудын нийгэмлэгийн Монгол улс дахь дарга Ким Сан Сү зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Мөн “Хангай” дээд сургуулийн хүндэт доктор Ли Хонг Мук “Сэтгэлийн боловсрол” сэдэвт илтгэлд уригдсан нийт зочид, төлөөлөгчид болон Хангай дээд сургуулийн багш, оюутан суралцагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хангай дээд сургууль Сэлэнгэ аймагт шинэ салбараа нээжээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, хөдөлмөрчдөд насан туршийн чанартай боловсрол олгох, хүмүүнлэгийн шинжлэх ухааныг инноваци болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тусгай хэрэгцээт боловсрол олгодгоороо онцлогтой сургууль юм.
“365 үдэш” номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, үлгэрүүд нь ихэвчлэн богино хэмжээтэй билээ.
Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Хүмүүс бид аз жаргалыг өчүүхэн жижиг зүйлсээс ч мэдэрч болдгийг мартаж, өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдрэхгүй байх нь олон. Харин эрдэмтдийн тодорхойлсноор аз жаргал бол амьдралдаа сэтгэл хангалуун байх, өдөр бүрийг сайхнаар мэдрэх, ойр орчны хүмүүсээс эерэг энерги авах, ямар ч юманд сэтгэл гаргах гээд маш олон зүйлсийн хослол бөгөөд аз жаргалын 50% нь генээс, 40% нь бидний бодол, үйл хөдлөл болон зан аашаас, 10% нь нөхцөл байдлаас шалтгаалдаг байна. Аз жаргал бол ов зальтай байх чадвар бөгөөд амьдралаа хүссэнээрээ удирдах боломж юм. Аз жаргалтай байхад юугаар ч дутагдахгүй байх, хүссэн бүхнээ авах мөнгөтэй байх, очихыг хүссэн газраа хүрэх, дэлхий дээрх сөрөг зүйлсийг харахаас татгалзах зэрэг нь ямар ч хамаагүй.
Ази тивийн зүрхэнд оршдог Япон улс буюу “Их наран” улсын тухай ярихад хамгийн түрүүнд технологийн дэвшил нь санаанд бууна. Мөн тус улсын дэлхийд гайхагддаг нэг онцлог нь хоол хүнс. Тиймдээ ч Токёогийн гудамжаар байдаг дээд зэрэглэлийн кафе, ресторануудаар амтат сүши, темпура, жантай гоймон зэргээс эхлээд далайн гаралттай, эрүүл амин дэмтэй хоолны жагсаалт үргэлжилнэ.
Дундговь аймгийн малчин Батсайханых хоёр мянган оны өвөл отроор нүүж Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас хойш гарч нэгэн эзэнгүй өвөлжөөнд буусан байна. Тэр жил цас ихтэй байсан болохоор явуулын айлд дулаан өвөлжөө олдсонд баярлан тэр дороо л төвхнөөд авсан аж. Ойр хавьд нь айл байсан бөгөөд тэд нь болохоор уулын энгэр нөмөр бараадан өвөлжиж байхыг хараад яагаад энэ өвөлжөөнд буугаагүй юм бол хэмээн гайхаж байсан гэнэ. Батсайханых сэрүүн голдуу унтаад сурчихсан болохоор гэрийнхээ өрхийг бараг тэгшилж хонодоггүй байжээ. Төдөлгүй ес эхлэн, хүйтний эрч чангарч эхлэхэд Батсайханых өрхөө тэгшилж хонохоос өөр замгүй болсон байна.
Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрийг Монгол улс 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бурхны шашинт Азийн бүх улс тэмдэглэдэг уламжлалтай.