Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ирэх бямба гарагт Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо
Нийгэм

Ирэх бямба гарагт Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо

Урлаг Урлаг18/05/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d01edfdbf15e81f5original2551874602016-05-18-14-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрийг Монгол улс 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бурхны шашинт Азийн бүх улс тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил эрүүл мэндийн байгууллага, хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг олноор зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд онцоллоо. Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж хандивласны адил бусад хот, нийслэлд энэ сарын хугацаанд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн бус байгууллага, сүсэгтэн олны хандиваар бэлэглэж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохиох юм байна. Мөн мод тарих, цэцэгжүүлэх ажлыг ч хийх юм. Бурхан багшийн Их дүйчин өдрийн албан ёсны арга хэмжээ энэ сарын 21-ний өглөөний 05.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх, Сожон өгөх үйл ажиллагаагаар эхэлнэ. Улмаар Бурхан багшид тахил өргөх, ламын чодбын хурал, Ганжуур данжуур судартай гороогоор үргэлжлээд Чингисийн талбайд 11.00-12.00 цагийн хооронд  болох “Гэгээн гэрэл флашмоб”-д 2080 хүн бясалгах аж. Бурхан багшийн Их дүйчин өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин арвиждаг тул буянаа арвижуулахыг хүссэн бүхнийг эдгээр үйл ажиллагаанд урьж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.