Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“365 үдэш” үлгэрийн ном худалдаанд гарлаа
Сонгодог уран зохиол

“365 үдэш” үлгэрийн ном худалдаанд гарлаа

Урлаг Урлаг23/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
33fc110136ccf45f79aec33d0edc97d5_(1)7999215602016-05-23-10-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“365 үдэш” номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, үлгэрүүд нь ихэвчлэн богино хэмжээтэй билээ.

Үлгэр сонсож өссөн хүүхэд аливааг хайрлахын учрыг ухаарч ойлгон, үлгэрийг сонсонгоо үйл явдлыг нь төсөөлж, дотроо амилуулан зохиож боддог учраас сэтгэн бодох оюун ухааны цар хүрээ нь байнга тэлж байдаг.

Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгийн утгыг тайлбарлан ярилцсанаар хүүхдийн тань өдөр тутмын хэрэглээний үгсийн сан арвижиж, эх хэлний мэдлэг нэмэгдэх болно. Мөн үлгэрээс гадна хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн оруулсан бөгөөд хүүхдийнхээ хүссэн үед оньсого таалцаж, шинэ дуу шүлгээс хамтдаа уншиж суралцаарай.

Үлгэр бүрийн үйл явдал өрнөж буй газар орон, баатруудын зан төлөв, харилцааг ойлгож, төсөөлөн мөрөөдөхөд зураг маш чухал. Өнгө будгаар илэрхийлсэн сайн, муу дүрийн зураг дүрслэл нь хүүхдийг аливааг ургуулан бодох, ямар нэг зүйлд баригдалгүй чөлөөтэй сэтгэн бодож, өөрийн дотор амилуулсан дүрээр үлгэрээ төсөөлөн мөрөөдөх боломжийг бий болгодог. Үлгэрийн баатруудын аюулыг даван туулах эрэлхэг зориг, тусч энэрэнгүй сэтгэл, үзэсгэлэн гоо байдал, бахархмаар зан чанарыг мэдэрсэн бяцхан хүү, охин тань тэднийг даган дуурайж, үлгэр жишээ авна.

Хүүхэд бүр ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг. Гэр бүлийн аз жаргал бол халуун ам бүлээрээ байж, цагийг зугаатай өнгөрөөх билээ. Харин та энэ аз жаргалыг хүүхдэдээ бэлэглэж, үлгэрийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялан, хэзээ ч мартамгүй нандин түүхийг энэхүү “365 үдэш”-ээр бүтээх боломжтой.

Уг номын хэрэглээ нь гоё сайхан үлгэр уншихдаа биш эцэг эх, хүүхдийн хоорондын холбоо, гэр бүлийн нандин цаг хугацааг бий болгох бөгөөд та бүхэн үлгэрээ хүүхдэдээ чин сэтгэлээсээ уншиж өгч, орой бүхэн багахан цагийг гэр бүлдээ зарцуулж зуршил болговол нэн сайн.

Хэрвээ сэтгэлээсээ хичээж заншихгүй бол ном уншиж, хүүхэдтэйгээ хамт байх сайн зуршил тогтохгүй зүгээр л бэлгэдлийн зүйл болно. Үлгэр бүрийн эхэнд сар, өдрийг тавьсан бөгөөд та энэ хуанлийн хоногийн дагуу алгасалгүй уншиж хэвшээрэй.

Жил бүрийн эхний өдөр ямар гараг байхаас хамаарч харгалзах үлгэрийг сонгон унших, мөн зарим үлгэрийг уншихад арай их хугацаа зарцуулах тул ийм үлгэрийг амралтын өдөр уншвал тохиромжтой. Аль үлгэрийг хэдэн удаа уншсан гэдгээ үлгэр бүрийн дээр тэмдэглээд явбал дараа нь хүүхэд тань ямар үлгэрт илүү дуртай байсныг, хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжаа эргэн дурсахад таатай байх болно. Үлгэр унших явцад хүүхэд өмнө нь сонссон үлгэрийнхээ төгсгөлийг хэвээрээ байна уу үгүй юу гэдэгт итгэлтэй байхыг хүсдэг. Зарим үед “үгүй, ингэдэг юм” гэж өөрийнхөөрөө зүтгэж мэднэ. Ийм үед нь хүүхдийнхээ хэлсэн санаа, сэтгэгдлийг олзуурхан хүлээн авч, урамшуулж байгаарай. Хүүхэд тань нэг үлгэрийг хэчнээн удаа уншуулахыг хүссэн ч та дахин дахин уншиж өгч, түүний сонирхсон асуултад цааргалахгүй хариулт өгч байхыг хичээгээрэй.

Та энэхүү номын Интерном дэлгүүрийн бүх салбаруудаас 49900₮ үнэтэйгээр худалдан авах боломжтой.

ИНТЕРНОМ – ТӨВ САЛБАР Хаяг: СБД, 8-р хороо, Амарын гудамж 2, Интерном ХХК байр (Мэдээлэл технологийн үндэсний паркийн урд) Цагийн хуваарь: Даваа-Бямба: 10:00 – 20:00 Ням: 10:00 – 19:00

ИНТЕРНОМ – PEACE TOWER Хаяг: СБД, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, (УБИД-ийн өөдөөс харсан 17-н давхар шилэн барилга) УБ, 4 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 – 20:00

ИНТЕРНОМ – GRAND PLAZA Хаяг: БГД, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза (ҮЭСТӨ-ны баруун талд), 5 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 – 20:00

ИНТЕРНОМ – SOMANG PLAZA Хаяг: БЗД, 13-р хороолол, Соманг плаза, 1 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 – 20:00

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.