Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Тейлор Свифт Зул сарын баярын үеэр хандив өргөжээ
Оддын амьдрал

Тейлор Свифт Зул сарын баярын үеэр хандив өргөжээ

Урлаг Урлаг25/12/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн дуучин Тейлор Свифт Зул сарын буяны аяныхаа хүрээнд янз бүрийн буяны байгууллагад 2 сая гаруй ам.долларын хандив өргөсөн тухай NBC News суваг мэдээлжээ.

Баярын өдрүүдэд илгээсэн хандивын талаар ашгийн бус байгууллагууд мэдээлж, дуучинд талархал илэрхийлсэн байна. Тейлор Свифт АНУ дахь өлсгөлөнгийн асуудалтай тэмцдэг “Feeding America” санд 1 сая ам.доллар, мөн Америкийн зүрхний өвчин судлалын холбоонд 1 сая ам.доллар хандивласан байна. Түүнчлэн  амьдрал нь хүнд байгаа хөгжимчдөд тусламж үзүүлдэг MusiCares санд ч их хэмжээний хандив өргөжээ. Тус сан Дуу бичлэгийн академийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг байна.

Тейлор Свифтийн өргөсөн хандив шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхэд тус болно хэмээн Америкийн зүрхний өвчин судлалын холбоо онцолжээ. Мөн уг хандивыг хувийн шалтгаанаар өргөсөн бөгөөд энэ оны зургадугаар сард Тейлор Свифтийн аав Скотт Свифт титэм судасны бөглөрлийг арилгах мэс заслыг тав дахь удаагаа хийлгэсэн байна.

“Feeding America” сангийн ерөнхий захирал Клэр Бабино-Фонтено Тейлор Свифтэд гүн талархал илэрхийлж, баярын улиралд ийм төрлийн санаачилгууд онцгой ач холбогдолтой байдгийг онцолсон байна.

Мөн Кантри хөгжмийн академи Тейлор Свифтийн хандивт талархал илэрхийлж, эрүүл мэндийн асуудлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон уран бүтээлчдэд тусалдаг ACM Lifting Lives хөтөлбөрт зарцуулна гэдгээ мэдээлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.