Сүүлд нэмэгдсэн

ЦАЦРАХ ЭГШИГ НҮТББ нь урлаг болон мэдлэгээр дамжуулан ирээдүйн эерэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой хүүхдэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Дэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина”-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.

Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн бүтээсэн “Parasite” кино өчигдөр /2020.01.19/ SAG (Screen Actors Guild) Awards шалгаруулалтын гол шагнал болох “Шилдэг жүжигчдийн баг” гэсэн шагналыг хүртжээ. Ингэснээр тус уран бүтээл нь кино урлагийн салбарын хамгийн том шагнал болох Оскарын шагналд нэг алхам ойртож байна.

Далны ясан сийлбэрүүдээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн ХААН галерейд энэ сарын 15-наас олны хүртээл болж эхэллээ. Т.Баттогтох сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч зардал өндөртэй урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир манай урлагийнхан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Мөн монголын соёл, урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, рок попын “Niciton & Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт”тоглолт хийхээр болсон бөгөөд тус тоглолтуудын уран бүтээлчид тодорчээ.

Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Алтан судал” кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо.