Сүүлд нэмэгдсэн
Америкийн кино урлагийн академи “Оскар” шагналд нэр дэвшигчдийг өчигдөр /2019.01.13/ орой зарлалаа.
БНХАУ-ын Хэйлонжиан мужийн Харбин хотноо жил бүр зохион байгуулдаг цас, мөсөн урлагийн фестивальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож тэргүүн байр эзэлжээ. Монгол Улсаас Улаанбаатар хот, Завхан аймгийн уран бүтээлчид хоёр баг болж оролцсон бөгөөд нөгөө баг нь гуравдугаар байранд шалгарсан байна.
Дуучин Д.Болд “Vandebo” хамтлагтай шинэ оны босгон дээр "Чамд сонсогдож байна уу" дууны клипээ цацаж, залуусыг…
Дэлгэцийн болон телевизийн уран бүтээлүүдийг тодруулдаг “Алтан Бөмбөрцөг – 2020” шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Beverly Hilton” зочид буудалд болж байна. Энэ жил 77 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй уг кино наадам нь 2020 оны олон улсын кино урлагийн хамгийн эхний томоохон үйл ажиллагаа болж байгаа юм. Ингээд тус кино наадмын шилдгүүдийг танилцуулъя.
“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Дуучин Д.Болд шинэ оны анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Тодруулбал, өнгөрсөн оны…
Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын шилдэг 27 найрагчийн нэрс тодорлоо. 37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү наадамд оролцох найрагчид цаасан дээр бичсэн хоёр шүлгээрээ эхний даваанд өрсөлдсөн юм.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
