Сүүлд нэмэгдсэн
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Энэ өдөр дэлхий дахинаа нэрээ цуурайтуулаад буй “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг олголоо. Тус одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог уламжлалтай.
“Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол маргааш /2019.11.22/ “Богд хааны ордон музей”-д болно. Хурлын гол зорилго нь ХХ зуунд бүтээсэн утга соёлын өв сангаас дээжлэн өргөн олон уншигчдад, нэн ялангуяа залуу хойч үеийнхэнд хүргэж мэдүүлэх, зохиолч уран бүтээлчдийн авьяас чадвар, ололт амжилтыг нь таниулан сурталчлах, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, эх соёлоос сургамж аван бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор монгол туургатны утга соёлын хоёр төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн хамт олон уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолтоо энэ сарын 22-нд өөрийнхөө байранд хийх гэж байна. “New season 2020” хэмээн нэрийдсэн уг концерт оркестрын болон шилдэг гоцлол дуучдын тоглолтоос бүрдэж байна.
Хувцас загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг “Victoria’s Secret” шоуг албан ёсоор зогсоож байгаа тухай тус брэндийг эзэмшигч эзэмшигч “L Brands” компани өчигдөр /2019.11.21/ зарлажээ.
Монголын зураач Ж.Мөнхжаргалын “Үдэш: Сар дэлхийг зүүдлэх үед” хэмээх уран зураг нь Тайванийн “Да Дүн урлагийн үзэсгэлэн 2019” наадмын усан будгийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн нь Монгол уран бүтээлчийн авсан анхны шагналт байр боллоо.
Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
For those of us who want to say thank you to our moms, it’s not…
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
