Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн Москвад нээгдлээ
Үзэсгэлэн

Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн Москвад нээгдлээ

Урлаг Урлаг23/03/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
555156871143052021-03-23-08-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ОХУ-ын Соёлын яам, Дорно дахины улсын музей (Государственный музей Востока)-н захиргааны санаачилгаар “Эрин үеийн зааг дээрх Монгол орон” сэдэвт Монголын үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Москва хот дахь Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн төв байранд нээгдлээ.

   Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа энэхүү үзэсгэлэнд 103 жилийн өмнө байгуулагдсан тус музейн сан хөмрөгт хадгалагдан ирсэн Монголтой холбоотой 2000 орчим үзмэрээс дээжлэн уран зураг, график зураг, уран баримал, чимэглэл, хэрэглээний урлагийн 100 гаруй ховор бүтээлийг дэлгэж, ихэнхийг нь анх удаа үзэгчдийн хүртээл болгож байна гэж Оросын урлагийн академийн Хүндэт гишүүн Татьяана Метакса, тус үзэсгэлэнгийн  зохион байгуулагч, Дорно дахины улсын музейн ажилтан, хатагтай Нонна Альфонсо нар үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр онцлон хэлэв.

Алдарт Занабазарын дэг сургуулиар урласан бурхдын баримал, Цагаан, ногоон Дарь эхээс өгсүүлээд 1940-1970-аад оны хооронд бүтээгдсэн Аугаа их орны дайны үеийн улс төрийн плакатууд, БНМАУ-ын сүлд бүхий чамин хийцийн хивс, Маршал Х.Чойбалсангийн цээж баримал, Монголын уран зургийн томоохон төлөөлөгчид Д.Маньбадар, Д.Дамдинсүрэн, У.Ядамсүрэн, А.Сэнгэцохио, Н.Чүлтэм, Д.Амгалан, Г.Одон, С.Нацагдорж нарын уран зургууд, уран барималч Н.Жамба нарын бүтээлийн дээжээс толилуулж буй энэхүү үзэсгэлэн Дорно дахины улсын музейн төв байранд энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нээлттэй байх ажээ.

Ардын зураач, төрийн соёрхолт Д.Амгалан агсны  “Ээжээ сайн байна уу” зураг зэрэг алдартай бүтээлүүдийг Монголын төр, олон нийтийн байгууллагууд, уран бүтээлчид тухайн үед Дорно дахины улсын музейд бэлэглэснийг өнөөг хүртэл ариглан хадгалсаар, ийнхүү бие даасан үзэсгэлэн болгон нээлтээ хийлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.