Сүүлд нэмэгдсэн

Соёл, урлагийн газар МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 5 музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлээд байна.

Соёл, урлагийг дэмжих сангаас 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газарт 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч байна. Соёл, урлагийг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, арга хэмжээг хүлээн авна.

2017 оны есдүгээр сард нээлтээ хийсэн ч одоо хүртэл үзэгчдийн хүлээлтийг үүсгэсээр байгаа “Зүрхний хилэн” уран сайхны кино өнөөдрөөс эхлэн бүх IPTV-д орж үзэгч олны хүртээл болж байна.

Шанхайн Диснейлэнд парк Уолт Диснейн 2016 оны уран бүтээл болох “Зэрлэг амьтдын хот /Zootopia”-ийн фенүүдэд зориулан тусгай бүс байгуулах болсноо зарлажээ. Дэлхийн хаана ч тус хүүхэлдэйн киноны сэдэвчилсэн тусгай бүс байдаггүй бөгөөд Шанхайн Диснейлэнд парк анхдагч нь болж байгаа юм.

Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан “Эх ундарга” ардын урлагийн их наадам болно. Ирэх сарын 1-нд Корпорейт концертын танхимд болох эл тоглолтод Монгол орноо тив дэлхийд сурталчилж буй “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн бүтээлээ толилуулах аж.

Монголын ард түмний сэтгэлд мөнхрөн хоногшсон тансаг олон сайхан аялгууг Морин хуурийн хөг эгшгээр шинэчлэн найруулан тоглож, олны хүртээл болгоод байна. Тодруулж хэлбэл, Хөвсгөл нутгийн алдартай авьяаслаг хөгжмийн зохиолчдын хөгжмийн бүтээлүүдийг МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН шинэчилсэн найруулгаар дахин мөнхөлж, “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид” хөгжмийн цомгийг бэлтгэн худалдаанд гаргажээ. Энэхүү хөгжмийн найруулгыг Филармонийн Морин хуурын чуулгын удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан хийсэн байна.

Бичгийн сод туурвигч, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн 10 боть бүтээлийн чуулган нохой жилийн тэргүүн номоор шалгарлаа. Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд өнөөдөр /2019.01.29/ нохой жилийн шилдэг номыг шалгаруулах ёслол болов. MNC телевизээс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээнд Оны тэргүүн номоос гадна тухайн жилийн шилдэг тэргүүн ном, шилдэг хэвлэлийн компанийг шалгаруулдаг.