Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Дэлхийд танигдсан “Улаанбаатарын сод ухаантай хүү”
Сонгодог уран зохиол

Дэлхийд танигдсан “Улаанбаатарын сод ухаантай хүү”

Урлаг Урлаг17/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c3a32b33625b8df8big7051343242013-09-17-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

16 настай М.Баттүшиг хүү MIT сургуулийн шалгалтыг өгч хамгийн дээд оноо аван дэлхийн олон орны 160 мянган хүүхдээс оноогоороо нэгдүгээрт жагссан билээ. Түүнийг Дэлхий нийтээр шагшин магтаж байна.

М.Баттүшиг охин дүүгийн хамт гэрийнхээ гадаа

Тэрбээр 15 настайдаа Монголын нийт 20 сурагчийн дунд анх удаа явуулсан Mассачусетсийн “edX” онлайн хичээлийг үзэж, “Сант” сургуулийн сурагч 100 оноотой суралцсанаар Массачусетсийн Технологийн их сургуульд элсэх эрхтэй болсон ажээ.

Ийнхүү дэлхийн нэртэй сургуульд тэнцсэнээр тэрбээр “edX” онлайн хичээлийн хамгийн өндөр оноо авсан олон улсын 320 сурагчийн нэг болж байж.


Баттүшигийн унтлагын өрөөн дэх ширээ

Барууны хэвлэл мэдээллийн гигант Нью-Йорк таймсын сэтгүүлч Лаура Паппано түүнийг “Улаанбаатарын сод ухаантай хүү” хэмээн бичсэн бөгөөд түүний өнөөдрийг хүртэлх амжилт, амьдрал  болон манай нийслэлийн хөгжил, эмх замбараагүй байдал, эрсдэлтэй талуудыг нийтлэлдээ шигтгэж өгчээ.

Боловсрол нийгмийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлч бүсгүй М.Баттүшигийн гэр бүлтэй бяцхан зоог барих үеэр хүүгийн аав Мянганбаяр, “Манай хүү үргэлж боддог. Асуудал бүрийг хэрхэн шийдэх вэ гэж цаг үргэлж нухацтайгаар санаа дэвшүүлэх зуураа хүмүүст хэрэгтэй сайхан зүйл бүтээмээр байна гэж ярьдаг” хэмээн хуучилжээ.

Т.Бэх

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.