Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг тоглогдоно
Нийгэм

“Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг тоглогдоно

Урлаг Урлаг18/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dd8e57e9b30820e9big8897419262013-09-18-10-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг гэх Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг Н.Наранбаатар найруулагч Монголын тайзнаа тавих гэж байна.

Ингэхдээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэйгээр Монголын үзэгчдэд хүргэх бөгөөд есдүгээр сарын 20-нд нээлтээ хийх аж.

Жүжгийн ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир ажилласан бол гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Т.Хулан, Л.Дэмидбаатар нар, дүрүүдэд С.Сарантуяа, Б.Отгонбат, Д.Баттөмөр, Ц.Цэрэнболд, Ц.Баясгалан, Ц.Төмөрхуяг, Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, Б.Тамир, М.Тогтохжаргал, Б.Одончимэг болон театрын залуу уран бүтээлчид оролцон тоглох юм байна.

Энэхүү жүжиг нь 3-4 цаг үргэлжлэх томоохон бүтээл бөгөөд нэгэн гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэхчлэн өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх ажээ. Гэр бүл салалт нэмэгдэж, гэр бүлийн үнэ цэнэ алдагдаж байгаа нь нийгэмд ямар хор уршигтайг залуучуудад ойлгуулах зорилготой энэ жүжгийн гол өгүүлэмж нь амьдралын эцсийн зогсоол бол зөвхөн гэр бүл гэсэн санааг харуулахаараа онцлог юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.