Хэд хоног монголчуудын Солонгосоор "амьсгалуулсан" T Ara хамтлагийнхан манай оронд шинэ дууныхаа клипны зураг авалтыг хийгээд буцсан.Тэдний гэр хороололд авхуулсан зураг болон шинэ цомгийн зургуудыг хүргэж байна. Тэдний шинэ цомогт багтаж буй "Number 9" дууны клип тун удахгүй цацагдах аж.
Тэд шинэ альбомныхаа зураг авалтыг нийслэлийн захын гэр хороололд очиж, хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг зураг авалт нь монголын үзэсгэлэнт газруудыг гаргах бус сөнөж буй дэлхийг харуулсан “Day by day”, “Sexy love” зэрэг дуунуудынхаа клипны үргэлжлэлийг хийсэн гэх мэдээлэл ч байна.
Дашрамд дуулгахад, солонгосын K-pop урсгалын одод монголд ирэхээсээ өмнө сайн судлаагүй байсан бололтой. Тухайлбал, “Speed” хамтлагийн гишүүд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусны дараа “Пөөх, Монголд автобус явдаг байсан юм уу? Дандаа л морь, морин тэрэгтэй хүмүүс байна байх гэж бодож байлаа” хэмээн ам алдсан тухай гярхай сэтгүүлчид тэмдэглэжээ.
www.URLAG.mn