Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Огт+оргүй” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд нээлтээ хийнэ
Нийгэм

“Огт+оргүй” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг26/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1u78kogst8etahq9jvf49al7e24939683312013-09-26-09-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урлагийн зөвлөл урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг олон нийтэд таниулах, уран бүтээлчийн туурвих, үзэл санаагаа илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор залуу уран бүтээлч Даваагийн Дорждэрэмийн “Огт+оргүй” бие даасан үзэсгэлэнг энэ сарын 26-нд Төв ХААН Банкинд байрлах “Улаан гэр” галерейд зохион байгуулах гэж байна.

Монгол хэл зүй дэхь огторгуй хэмээх үгийн үндэс “огт+оргүй” билээ.  Уг нэр нэг талын үгүйсгэлийг тээж буй мэт болов ч бүтээлчийн сэтгэлгээнд бидний оршихуйн тухай асуулт мэтээр сонгогдсон учраас уран бүтээлч Д.Дорждэрэм шинэ үзэсгэлэнгээ ийн нэрийджээ.

 Түүний шинэ үзэсгэлэн нь нийт долоон уран бүтээлээс бүрдэх бөгөөд уран бүтээл бүтээн туурвих шинэ төвшнийг үзэгчдэд хүргэх нь ээ. Түүний гурван баримал, гурван уран зураг мөн нэг видео бүтээлээс бүрдэж буй уг үзэсгэлэнгийн баримлуудаар уран бүтээлч өөрийн эмэг эх, аав болон эхнэрийгээ “жирэмснээр” дүрсэлсэн байна. Уран бүтээлч өөрийн хамгийн их  хайртай, түүний хувь заяанд ихэд нөлөөлсөн бодит хүмүүсийг бүтээл болгожээ. Зарим хүмүүст чөтгөрлөг мэт харагдаж болох эвэр бүхий шийдэл нь баримлуудыг илүү байгальлаг болгосон гэж хэлж болно. Байгаль өөрөө хүчирхэг, хүчирхэг болохоороо туульслаг чанарыг өөртөө агуулсан байдаг. Бүтээлчийн уян хатан бөгөөд зөөлнөөр дүрсэлсэн баримлын бодит дүрүүд уг мөн чанарыг мэдрүүлнэ. Орчин үеийн, зөөлөн бөгөөд хүчирхэг, нууцлаг болоод ил, сүнслэг эдгээр бүтээлүүд нь орчин үеийн Монголын баримлын орон зайд уг мөн чанараараа, гүйцэтгэлийн ойлгомжтой классик төрх, сюрреалист хэллэг, хайпэрреалист болон симболик агуулгаараа шинэ өнгө төрхийг нэмэх юм.

Эдгээр ажлуудтай холбогдож буй гурван уран зураг нь “spot paintings” буюу хараагүй хүмүүсийн бичгийн дүрслэлийг өнгөтэй болгон эсгий зураг бүтээсэн нь дүрслэлийн тоглолтоос гадна сэтгэлгээний тоглолтын бас нэгэн хэллэгийг харуулах нь ээ.

2007 онд Сингапурийн биенналиас үзэгчдийн сонголтоор тэргүүн байр хүртсэн “Орон зай дахь дуу хоолой” бүтээлээс нь олонд танигдсан эвэр бүхий шийдэлийн тухай Д.Дорждэрэм хэлэхдээ “Эвэр дэхь тойрог хөдөлгөөн бүхий орон зай нь бидний оршихуйн тойрог хөдөлгөөний билэгдэл бөгөөд тэндээс ураг мэндэлж, түүнийг тээж, түүнд дахин уусах болно” гэжээ.

Ирэх аравдугаар сарын 19-ныг хүртэл үргэлжлэх “Огт+оргүй” үзэсгэлэнгээс Д.Дорждэрэмийн сэтгэлгээн дэхь хүчирхэг гоо сайхныг мэдрээрэй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.