Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эрүүл энхийн жаргал” хандивийн тоглолт болно
Нийгэм

“Эрүүл энхийн жаргал” хандивийн тоглолт болно

Урлаг Урлаг02/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f143ec59783828eforiginal6186884262013-10-02-12-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Ганбатын анхны хүү Г.Гандөл нь энэ оны зургаадугаар сарын 14-нд жин багатай ч энэ хорвоод дуугаа хадаан мэндэлжээ. Эх барихын эмч нар ч сайн ажиллаж  жаахан хүүг 18 хоног инкубаторт торниулсаны эцэст эрүүл эмнэлгээс гаргажээ. Харин эмнэлгээс гарсаны дараа эмч нар шинэ мэндэлсэн хүүг  ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилалд сувилуулж, жинг нь нэмэгдүүлхийг зөвлөсөн аж. Харин хүүгийн эрүүл мэндийг хариуцсан Хүүхдийн төв сувилалын эмч нар эрүүл ирсэн хүүг наймхан хоногийн дотор биеийн байдлыг маш эрчимтэй муудхад хүргэж орхив. Хүүгийн амьсгал нь тасалдаж, зүрхний хэм нь алдагдаж эхэлжээ. Ингээд хүүд яаралтай шинжилгээ хийхэд бохир гарын халдвар авсан нь тогтоогдов. Эмч сувилагч нарын буруугаас хүү өнөөдөр арьс гуужих өвчин, меннигит, тархины усжилт, нуруу нугасны бөглөрөл зэрэг олон өвчны тээгч болж хувирчээ.
 
Харин түүнийг ийм хүнд өвчтэй болгож орхисон эмч сувилагч нар цалингийн 20 хувиар торгуулиад өнгөрсөн гэнэ. Хүний амь насны дайтай 20 хувь эсвэл хүний амь цалингийн 20 хувьтай дүйцдэг болчих вуу?

Г.Гандөл өдгөө нуруу нугасандаа гуурс тавиулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа бөгөөд Монголд энэ төрлийн эмчилгээг хийдэгч тийм ч найдвартай биш нь тодорхой. Тиймээс түүний эцэг эх нь БНСУ-ыг зорихоор шийдэж. БНСУ-ын Самсунг медикал цэнтрийг сонгон хүүгээ эмчлүүлхээр шийджээ. Энэхүүгийн эрүүл мэндийг аврах зардал нь 70 сая төгрөг учир эцэг эх нь төлж чадахгүйд хүрээд байгаа гэнэ.

Манай урлагийнхан Г.Гандөлийн төлөө санаа нэгдэн нэгэн хандивийн тоглолт хийх гэж байгаа аж. “Эрүүл энхийн жаргал” хэмээх энэхүү тоглолт нь өнөөдөр 19:00 цагаас UB palace-д болох аж. Уг тоглолтод Монголын хүүхдийн ордны найрал дуучид, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Ган­чимэг, МУГЖ С.Батсүх, МУГЖ Г.Батбаяр, СТА Л.Болдбаатар, СТА Ж.Эрдэнэчулуун, СТА Ө.Цэрэн­чунт, СТА Э.Төр­мандах, СТА П.Идэр­жавхлан, СТА Д.Намсрайноров, СТА Л.Чулуун­баатар, СТА Г.Чинболор, СТА Ц.Мөнх­соёл, СТА Л.Банзрагч нар оролцоно.  Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч, СТА Ч.Түвшин, хөтлөгчөөр нь СТА жүжигчин Д.Ганцэцэг, СТА Б.Отгонбат нар ажиллана.

Мөн “Мөрөөдлийн театр”, Драмын дөрөв, “Па­роди” теат­рын­хан болон Суурь, Чапи, А.Баасан­дэлгэр, “Uvertura” хамтлаг орол­цохоор болжээ.

 Э.ТЭКҮ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026

Мьянмарт 11 мянган каратын бадмаараг олджээ

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.