Г.Ганбатын анхны хүү Г.Гандөл нь энэ оны зургаадугаар сарын 14-нд жин багатай ч энэ хорвоод дуугаа хадаан мэндэлжээ. Эх барихын эмч нар ч сайн ажиллаж жаахан хүүг 18 хоног инкубаторт торниулсаны эцэст эрүүл эмнэлгээс гаргажээ. Харин эмнэлгээс гарсаны дараа эмч нар шинэ мэндэлсэн хүүг ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилалд сувилуулж, жинг нь нэмэгдүүлхийг зөвлөсөн аж. Харин хүүгийн эрүүл мэндийг хариуцсан Хүүхдийн төв сувилалын эмч нар эрүүл ирсэн хүүг наймхан хоногийн дотор биеийн байдлыг маш эрчимтэй муудхад хүргэж орхив. Хүүгийн амьсгал нь тасалдаж, зүрхний хэм нь алдагдаж эхэлжээ. Ингээд хүүд яаралтай шинжилгээ хийхэд бохир гарын халдвар авсан нь тогтоогдов. Эмч сувилагч нарын буруугаас хүү өнөөдөр арьс гуужих өвчин, меннигит, тархины усжилт, нуруу нугасны бөглөрөл зэрэг олон өвчны тээгч болж хувирчээ.
Харин түүнийг ийм хүнд өвчтэй болгож орхисон эмч сувилагч нар цалингийн 20 хувиар торгуулиад өнгөрсөн гэнэ. Хүний амь насны дайтай 20 хувь эсвэл хүний амь цалингийн 20 хувьтай дүйцдэг болчих вуу?
Г.Гандөл өдгөө нуруу нугасандаа гуурс тавиулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа бөгөөд Монголд энэ төрлийн эмчилгээг хийдэгч тийм ч найдвартай биш нь тодорхой. Тиймээс түүний эцэг эх нь БНСУ-ыг зорихоор шийдэж. БНСУ-ын Самсунг медикал цэнтрийг сонгон хүүгээ эмчлүүлхээр шийджээ. Энэхүүгийн эрүүл мэндийг аврах зардал нь 70 сая төгрөг учир эцэг эх нь төлж чадахгүйд хүрээд байгаа гэнэ.
Манай урлагийнхан Г.Гандөлийн төлөө санаа нэгдэн нэгэн хандивийн тоглолт хийх гэж байгаа аж. “Эрүүл энхийн жаргал” хэмээх энэхүү тоглолт нь өнөөдөр 19:00 цагаас UB palace-д болох аж. Уг тоглолтод Монголын хүүхдийн ордны найрал дуучид, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Ганчимэг, МУГЖ С.Батсүх, МУГЖ Г.Батбаяр, СТА Л.Болдбаатар, СТА Ж.Эрдэнэчулуун, СТА Ө.Цэрэнчунт, СТА Э.Төрмандах, СТА П.Идэржавхлан, СТА Д.Намсрайноров, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Ц.Мөнхсоёл, СТА Л.Банзрагч нар оролцоно. Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч, СТА Ч.Түвшин, хөтлөгчөөр нь СТА жүжигчин Д.Ганцэцэг, СТА Б.Отгонбат нар ажиллана.
Мөн “Мөрөөдлийн театр”, Драмын дөрөв, “Пароди” театрынхан болон Суурь, Чапи, А.Баасандэлгэр, “Uvertura” хамтлаг оролцохоор болжээ.