Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Сүнжидмаа” дуулалт жүжгийг энэ сарын 4,5,6-ны өдөр 19.00 цагаас тус тус тоглохоор болсон тухай мэдээлж байсан билээ.
Энэхүү дуулалт жүжиг нь ҮДБЭЧ-ын урын санд буй дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан анхны томоохон бүтээлүүдийн нэг юм. Монгол ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан уг бүтээл одоогоос 30 гаруй жилийн өмнө анх тайзнаа тавигдаж байжээ.
Тухайн үед энэхүү дуулалт жүжгийн найруулагчаар ажиллаж байсан тавьж байгаа юм байна. Харин Сүнжидмаад- СТА, С.Цогтсайхан, СТА, Ц.Түмэнжаргал, Мянганд- СТА Б.Батмэнд, Г.Отгонзул, Наваанд- П.Баярмагнай, Э.Чинчулуун, Дэжидэд- Б.Батцэцэглэн, С.Жанегүль, Баднаанямбууд- СТА, Д.Оюунжаргал, нар тоглож байгаа юм.
Ингээд та бүхэндээ “Сүнжидмаа” дуулалт жүжгийн нээлтийн үеийн тоглолтын зурагнуудаас хүргэж байна.