Монгол орон бол өнө эртний түүхтэй орон боловч өнөөгийн Монголчууд нь түүхийн номд бичигдсэн байдаг шиг амьдралтай хүмүүс биш юм. Эрт цагийн Монголчууд нь харахаас сүрдмээр догшин төрхтэй дайчин ард байсан ч соёл иргэншлийн хувьд туйлын гайхамшигтай хүмүүс байжээ хэмээн эх орны минь тухай хүүрнэсэн ийм нэгэн мэдээллийг дуулгаж байна.
Монгол эмэгтэй хүн
Түүхчид Монгол эрчүүдийг догшин, дайчин төрхтэйгөөр дүрслэх нь түгээмэл байдаг ч Монгол эмэгтэйн тухай бичсэн тэмдэглэл ховор юм. Дайчин Монгол эрсийн гэргий нь өрх гэрийнхээ санхүүг тогтвортой барьж байдаг байсан бөгөөд шарын шашинд гүнээ итгэн биширдэг байжээ. Монголын түүхэнд цөөнгүй хүчирхэг удирдагч эмэгтэйчүүд байсан ба Чингис хааныг таалал төгссөнөөс хойш түүний охины охин гээд үе удмаараа улс эх орноо удирдан чиглүүлж ирсэн байна. Монголын эрхэмсэг хатдаас хамгийн хүчирхэг нь Мандухай байсан ба овсгоотой, ухаалаг нэгэн байжээ. Монголын эзэнт гүрний тархай бутархай улсыг нэгтгэхийн төлөө Чингис хаан шиг тэмцэж байсан ба 17 настай ханхүүтэй гэр бүл болж найман хүүхэд төрүүлжээ.
Шуудангийн тогтолцоо
Монголчууд бол төрөлхийн бадарчин ард бөгөөд хүнд хэцүү ямар ч үед хоорондоо холбоо тогтоохдоо туйлын чадмаг хүмүүс байсан байна. Амин чухал асуудал тулгарсан ямар ч үед шуудангийн “Өртөө” тогтолцоог бий болгосон нь үнэхээр үр ашигтай байжээ. “Өртөө” тогтолцооны найдвартай байдлыг Марко Поло тэргүүтэй гадаадын олон жуулчид хүндэтгэн биширдэг байсан гэдэг. Өртөө гэдэг нь хоорондоо 24 км – 64 км зайтай байрлуулсан шуудангийн салбарууд бөгөөд нэгээс нөгөө рүүгээ мэдээ дамжуулдаг байсан аж. Хамгийн багадаа гэхэд 1400 өртөө байсан ба 50.000 мориор шуудан зөөдөг байжээ.
Тулааны арга барил
Монголчууд эртнээс дайн тулааны хамгийн ашигтай, хамгийн хэрцгий арга барилтай байсан ба тулаан бүртээ үүнийгээ батлан харуулж, улам хүчирхэгждэг байжээ. Түүхэн дэх агуу удирдагчид болох “Alexander the Great”, “Hannibal Barca” нарын хүмүүс өөрсдийн байгуулсан гавъяагаа эргэн нэг хараад Монголын удирдагчидтай харьцуулж толгой сэгсэрдэг байсан гэдэг. Нум сум харвахдаа гарамгай морьтон цэргүүдийн тулааны арга барил нь түүхэнд хамгийн шилдэгээр нэрлэгддэг. Урхи тавихдаа гарамгай, гэнэтийн дайралт хийж чаддаг нь дайн тулаанд сэтгэлзүйн ямар их бэлтгэлтэй байсныг илэрхийлдэг ба барьцааны хүнийг авч, түрэмгийлэн тулалддаг байсан нь Монголчуудын сонгодог тактик байжээ.
“Торгоны зам”
Энэ бол Ази ба Европыг холбосон худалдаа наймааны гол маршрут байсан бөгөөд Монголын эзэнт гүрнийг оршин тогтноход хамгийн их нөлөө үзүүлсэн газар юм. Чингис хаан ноёрхлын түүхэндээ “Торгоны зам”-аар дамжин өнгөрөх худалдааны хөсгийг дээрэмдэж байсан нь хамгийн балмад хэрцгий явдлаар нэрлэгддэг. 6437 км үргэлжлэх энэ замаар дамжин өнгөрөх жингийн цувааг бүхэлд нь эзлэн түрэмгийлж чадахгүй байсан ч Чингис хаан өөр нэгэн стратегийг боловсруулсан байдаг. Тэрээр цэргүүдийнхээ хамт “Торгоны зам” дахь Араб, Туркийн худалдааны газруудыг нэг нэгээр эрхэндээ оруулж өөрийн эрхшээлдээ оруулж чадсан байна. Ийм арга барилаар XIV – XV зуунд ”Торгоны зам”-ыг Монголын мэдэлд оруулсан түүхтэй аж.
Монголын энх тайван
Дайн тулааны хэцүү бэрх үесийг даван туулсны эцэст энх тайван ноёрхдог нь жам билээ. Монголчуудын амар амгалан хийгээд ид хөгжил цэцэглэлт нь XIII – XIV зуунд үргэлжилсэн ширүүн тэмцлийн дүнд бий болсон юм. Энэ нь Монгол орон эрх мэдлийн хамгийн дээд өндөрлөгт хүрснийг гэрчилдэг ба 15 сая м2 талбайг хамарсан уудам нутагтай, 100 сая ард түмэнтэй байжээ. Урт хугацааны аян дайны үр дүнд түүхэн дэх хамгийн энх тунх жилүүдийг Монголчууд ийнхүү бүтээсэн байдаг.
“Алтан орд”
Энэ бол Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсэг болсон хамгийн хүчирхэг улс юм. Чингис хааны ач Бат хаан 1251 онд энэхүү улсыг байгуулсан түүхтэй бөгөөд дэд бүтэц сайтар хөгжсөний зэрэгцээ түүх соёлын хувьд онцгой нөлөөтэй хот байсан аж. “Алтан орд” улс нь өнөөгийн ОХУ, Украйн, Казакстан, Молдив зэрэг хэд хэдэн улсыг нэгтгэсэн асар уудам нутгийг хамран оршдог байсан ба Лалын шашин ба ОХУ-тай нягт холбоотой байжээ. Хожим буюу өнөөдөр ОХУ-тай хөрш орон болсон бол Шарын шашинтай Монгол орны өөр нэгэн шүтлэг нь Лалын шашин болсон юм.
Зэр зэвсэг
Нүүдэлчин удамтай учир Монголчууд морин дээрээс нум сумаар ажралгүй харвадаг байна. Морь нь өөрөө гайхалтай зэр зэвсэг нь болж ирсэн бөгөөд Монголын зэр зэвсэг нь морь унаж явахдаа ашиглах зориулалтаар хийгддэг байсан. Зэвсгийн хүч нь сэлэм байсан бөгөөд энэ нь морь унаж байхад ч, явган байхад ч гарт эвтэй байдаг ажээ. Жад, чинжаал хутгыг түгээмэл хэрэглэдэг байсан бол зарим Монголчуудад тэсрэх бөмбөг болгож хэрэглэдэг байсан дарь ч байдаг байжээ. Монголчуудын хамгийн чухал зэвсэг болох нум сумыг илүү хөнгөн байдлаар хийх арга замыг боловсруулж адууны арьсыг шээсэнд бүлж арьсан нум хийдэг байжээ.
Хүлээцтэй байдал
Олноо өргөгдсөн их Монгол гүрнийг байгуулахын тулд эзлэн түрэмгийлсэн улс орныхоо соёл, зан заншил, шашин шүтлэг зэргийг хүлээн зөвшөөрсөөр ирсэн байдаг. Энэ нь Монголчууд шарын шашиныхаа нөлөөгөөр аливаад хүлээцтэй, уужуу тайван басхүү нээлттэй ханддаг зан байдалтай нь холбоотой юм.
Татарчууд
Монголчууд нь эзлэн түрэмгийлэгдэж байсан Татарчуудыг санагдуулах нь бий. Энэ нь Монголчууд өөрсдийгөө “Тата” гэж дууддаг байсантай холбоотой юм. Монголын тухай олонх хүмүүс “Tartarus” гэсэн үзэлтэй байдаг ба энэ нь Ромын домогт гардаг Тамын нэр юм. Тиймээс Монголчуудыг “Тамаас ирсэн чөтгөрүүд” гэлцэх нь бий. Тэднийг Татарчууд гэж үзэх явдал одоо ч түгээмэл боловч Татар нь ОХУ, Казакстан, Сибирийн нутгаар амьдардаг Турк хүмүүсийг хэлдэг байна.
Сүбэдэй баатар
“Subutai” ч гэж нэрлэдэг энэ хүн бол Чингис хааныг Монголын эзэнт гүрнийг байгуулахад нөлөөлсөн онцлох хүн юм. Тэрээр Чингисийн “Дайны дөрвөн нохой”-н нэг бөгөөд Монголын №1 тулааны стратеги боловсруулагч байсан байна. Түүхэнд хамгийн гайхалтай цэрэг дайны тактикийк боловсруулсан гэгддэг тэрээр Монголын хүчирхэг армийг бүрдүүлж чадсан чадварлаг удирдагч байсан юм. Сүбэдэй нь бүслэлт хийх тактикийк олж нээсэн ба цэрэг хүний онч мэргэн ухааныг хөгжүүлсэн гавъяатай хүн юм.
Чингис хаан Хятадыг дайлаар мордож байхдаа нас барсан ба хаан ширээг нь түүний хүү Өгэдэй залгамжилсан билээ. Сүбэдэй үргэлжлүүлэн Өгэдэйд хүчин зүтгэж байсан ба хамтдаа Европыг эзлэн түрэмгийлэхээр дайнд мордсон ч харамсалтай нь ялагдал хүлээж байсан юм. Ингээд Өгэдэй хаан 1241 онд нас барж Гүег хаан ширээ залгамжлахдаа Сүбэдэйг Хятад руу явуулж тэрээр 70 гаруй настайдаа нас барсан гэдэг ажээ.
www.URLAG.mn