Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р.Эмүжин: Үнсүүлэлгүй юутай удаав …
Утга зохиол

Р.Эмүжин: Үнсүүлэлгүй юутай удаав …

Урлаг Урлаг25/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_11503298063632013-10-25-16-51[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үнсүүлэлгүй юутай удаав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрууд вэ
Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардыг тэвчишгүй
Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явъя гэтэл
Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгуй юутай удаав * * *

Зөвхөн өөртөө зориулж
Нэрийг минь хэл
Зөвхөн өөртөө зориулж
Өврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан
Хэлбэрлэг төрх, будаггүй уруулд
Унаж үхдэгтэйгээ эвлэр
Хаврын салхи мэт араншинг минь
Халааснаасаа гээсэн зурвас мэт
Хаяж чадаагүйдээ гунигла
Надаас бусад нь чамд хэн байсныг
Надаас элгэмсүүг мэдэх үгүйгээ
Нэрэлхэх юмгүй цэгнэ
Навчис унах цагаар
Намайг зорьж халамцуухан ир
Тэнэглээд ч гэсэн зоригло
Тэгээд хэрхэхийг минь хүлээ

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Риз Уизерспуны номын клуб 2026 оны онцлох 11 номоо танилцуулжээ

04/11/2026
Утга зохиол Урлаг

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026

Жастин Тимберлейкийн “SexyBack” дууг дуу бичлэгийн компани нь “Амжилт олохгүй” хэмээн эсэргүүцэж байжээ

06/11/2026

Домогт дуучин Том Жонс хүнд өвчний улмаас амьд үлдэхгүй гэж бодож байснаа ярьжээ

06/11/2026

“Сэтгэлийн өнгө-4” үзэсгэлэн дэлгэжээ

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.