Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эзэнт гүрний туульс” уншигч түмний хүртээл боллоо
Нийгэм

“Эзэнт гүрний туульс” уншигч түмний хүртээл боллоо

Урлаг Урлаг31/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
44a1878efbaaa199great7476553002013-10-31-13-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  С.Эрдэнэболдын "Эзэнт гүрний туульс" хэмээх "Монголын нууц товчоо"-ноос улбаалсан эзэн Чингэс хааны цадиг намтар хийгээд Монголын түүхэн зохиолуудад тулгуурласан уран сэтгэмжит орчин цагийн туульсын хэлбэрт нэгэн чамбай бүтээл уншигч түмний хүртээл болж байна.
 
Залуу зохиолч С.Эрдэнэболд үндэсний хуучин монгол бичгээ үргэлжийн хэрэглээ болгосон нэгэн бөгөөд энэхүү бүтээлээ ч крилл монгол бичгээр хослон бүтээж, XIII зууны өвөг хэлийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн буулгах маягаар бичжээ.
 
Түүнээс гадна уран бичлэгтэн, үсэг зүйч Т.Жамъянсүрэн ХIII-ХIV зууны Махагалын магтаалын монгол бичлэгийн хэв маягийг цахим программ болгон оруулж, түүгээр бичсэн тул нэгэн шинэ үсгийн сан бий болгосон нь энэхүү "Эзэнт гүрэн" хэмээх монгол бичгийн үсгийн хэв юм.
 
Зураач С.Төрбурам Монголын цаасан барын гайхамшгийг илтгэх 300 гаруй хайчилбар хийж, туульсын үйл явдлыг дүрслэн харуулснаараа гайхамшигтай. Харин сонсдог ном болгон дуун авиагаар мөнхөлсөн хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосор-барам билээ.
 
С.Эрдэнэболд Монголын хөдөөд төрж өссөн энэ цагийн сэхээтэн залуу бөгөөтөл Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарын адил нэгэн зууны өмнөх цаг үеийг оршоон байж, эх хэлээ хамгаалж байсан лугаа аялгуу сайхан монгол хэлнийхээ арвин баялаг үгийн сангаас шүүрдэн байж "Эзэнт гүрний туульс"-аа туурвисан нь төрийн соёрхолт, доктор, профессор О.Батсайхан, доктор, профессор Б.Сумъяабаатар, профессор О.Сүхбаатар нарыг Монгол минь сэрж, монгол үндэстэн өөрийгөө олж буйн илрэл хэмээн бэлгэшээхэд эрхгүй хүргэжээ.
 
Зохиогч номоо гурван боть байхаар төсөөлж, эхний дэвтэртээ Тэмүүжин эхээс мэндэлж Хамаг Монголын Чингэс хаанд өргөмжлөгдөх хүртэл 1162-1189 оны үйл явдлыг хоёр бүлэг, 31 хэсэг, 1000 гаруй бадагт багтаасан байна. Номыг удахгүй орос, англи, хятад, араб хэлнээ буулгахаар төлөвлөжээ.
 
МУИС-ийн профессор Ш.Чоймаагийн өгүүлснээр, их эзэн Богд Чингэс хаантны цаг хугацааны агуу их үйлсийг туульс болгон туурвисан С.Эрдэнэболд бээр өнөөдрийн бус өнийг хараалах сэтгэлийн тэнхээтэй, өөр зуураа өрсөлдөх бус өмөг нэгтэн байхын утга учрыг тунгаагч бичгийн хүн болохоо харуулав.


 
М.Ууган

Эх сурвалж: sonin.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Холливудын “WME” агентлагтай гэрээ байгууллаа

11/11/2026

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.