Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын арваннэгдүгээр сарын зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын арваннэгдүгээр сарын зурхай

Урлаг Урлаг01/11/2025Сэтгэгдэл байхгүй17 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын арваннэгдүгээр сарын зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ сарын эхээр өвөрмөц сонин үйлдэл хийх, аливаа ажилд ер бусаар хандах нь хувийн амьдралд хурц тод дурсамж үлдээнэ. Харин ажил мэргэжлийн тал дээр эрсдэлтэй алхам хийх нь бүтэлгүйтлээр дуусна. Арга барилаа эрс өөрчлөх хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийнхээ сонирхол хүсэл мөрөөдөлд анхаарал тавь. Тэдэнд өөрийн өгөөмөр өрөвч зангаа харуул. Санхүүгийн томоохон орлого орж ирэхгүй бол зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүүлэх бол ирээдүйд бүх зүйл тэгш сайхан байна гэж хэтрүүлэн бодох хэрэггүй. Албан болон амины ажил хэрэгтээ аль алинд нь цаг зав гарга. Зочин хүлээн авах, ойр зуурын аялалтай холбоотой асуудал байна. Найз нөхөд, хамаатан садны зарим ойлгомжгүй байдлаас болж сэтгэл санаа муудна. Эрүүл мэндээ хамгаал. Тодорхойгүй төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий. Сарын дунд үед эрч хүч нэмэгдэж өөдрөг сэтгэл, итгэл найдварын оч гэрэлтэнэ. Ганц бие хүмүүсийг хайр дурлалын элч олж харсан байж ч магадгүй. Шинэхэн романтик харилцаа таны амьдралд сэргэлт авчирна. Уран бүтээлч хүмүүсийн үйл ажиллагаанд шинэлэг хүсэл эрмэлзэл илэрнэ. Олны анхааралд орох боломж гарч ирнэ. Танилын хүрээ өргөжих нь хожим үр өгөөжөө өгөх болно. Ямар ч тодорхойгүй шалтгааны улмаас эртний танил, найз нөхдүүдтэйгөө уулзах эсвэл хайр дурлалын хуучин харьцаа сэргээхийг хүснэ. Найз нөхөрлөлийн харьцааг хяналтад байлгах шаардлага үүснэ. Сарын сүүл рүү хөрөнгө мөнгө, санхүү даатгал мэттэй холбоотой ажлуудаа эмхлэх ёстой болж байна. Ашиг хүртэх эсвэл шагнал авах магадлалтай. Дээд тушаалтан эсвэл эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзвал үр дүнтэй байх бөгөөд зарим хүмүүст энэ нь байр сууриа өсгөх юм уу цалин нэмэгдэх боломж гэсэн үг. Мэргэжлийн болон хувийн ажлаар томилолтоор явах бололтой. Хуучин нөхөд, танилууд уулзахдаа баяртай байна. Од эрхсийн нөлөө ихсэж хүч тэнхээ нэмэгдэнэ. Хэрвээ хамтрагч болон ивээн тэтгэгчидтэйгээ харилцаагаа хэвийн болгож чадвал шинэ ирээдүй нээгдэж, таны төлөвлөгөө биелэх болно. Амлалт өгөх юм уу удаан хугацааны гэрээ байгуулахдаа сэрэмжтэй бай.

ҮХЭР

Энэ сарын эхээр ажил хэргийн боломжийн санал ирвэл битгий татгалзаарай. Эргэлзээ ихтэй ч сонголт хийх хэрэгтэй үе. Таны ур чадвар хамт олныхоо дэмжлэгийг хүлээж, удирдлагадаа сайшаагдах үндэс болно. Ажил хэргийн болон уран бүтээлийн авьяас чадвар өсөх болно. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсэж магадгүй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд таны хувийн зохион байгуулалт гол нөлөө үзүүлнэ. Худалдаж авах гэж байгаа эд зүйл одоогоор тийм ч яаралтай, чухал зүйл л биш бол авахгүй байхыг зөвлөе. Ихэнх хүмүүсийн хувийн амьдрал эв найртай байна. Сарын дунд үед зарим ажил хэрэгт онцын хүчин чармайлтгүйгээр муугүй үр дүнд хүрэх боломж гарч ирж магадгүй. Шинэ гэрээ хэлэлцээр хийх, төрийн байгууллагад хандах зэрэгт сайн. Гэхдээ энэ үед худалдан авалт хийх нь таны төсөвт их нөлөөтэй. Гэнэтийн зардлаа шийдэх хэрэг гарна. Хайр сэтгэлийн харьцаагаа бэхжүүлэхэд таатай. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бай. Бизнес амжилттай байх учраас сэтгэл санаа өөдрөг байна. Таны нууц далд авьяас илэрнэ. Түүнийг зөв ашиглах нь чухал байна. Элдэв зүйлд сатаарахгүй, эерэг орчинд ажиллахад анхаарал илүү төвлөрч ажиллах үе. Сарын сүүл рүү хуурамч мэдээ, нөхцөл байдлын буруу дүгнэлт нь амьдралд хүндрэл бэрхшээлийг бий болгоно. Бусдын худал мэдээлэлд бүү автаарай. Нийгмийн хэв журмыг бүү зөрч. Дарга удирдлагатайгаа таарч зохицохгүйн улмаас ажлаа солих тухай бодно. Ямар нэг сонголт хийх тал дээр танд туршлага дутаж болох юм. Гэвч хариуцлага гардан хүлээсний дараа юу хийхээ шийдэх сайхан боломж олдоно. Оюуны хөдөлмөрт ихээхэн хүч зарснаас ядаргаанд орж болзошгүй. Ачааллаа сайн тохируул. Энэ үед харилцан ойлголцох алхам хийвэл таны гэр бүлийн харилцаа сайжрах эхлэл бий болно. Сүм хийдэд очин мөргөл үйлдэх, найз нөхөд ойр дотнынхонтойгоо ярилцахад сайн. Бясалгал хий. Таны бие махбод болон сэтгэл санааг тайвшруулж, сайхан амралт өгөх зүйлийг оролдох хэрэгтэй болно.

ИХЭР

Энэ сарын эхээр бие барих чадвараа алдаж, болгоомжгүй буруу үг хэлэх магадлалтай байна. Хэрвээ танд өр байгаа бол аль болох хурдан салахыг бод. Ихэнх хүмүүст бодох цаг хугацаа байхгүй байх тул үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас зайлсхий. Хайрын харилцаанд ээдрээтэй асуудал үүснэ. Элдэв хэрүүл маргааны үед маш болгоомжтой бай. Найз нөхөд, хамаатан садандаа тусламж үзүүлэх хэрэгтэй бололтой. Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан ажил эрхэлдэг бол өөртөө итгэлтэй байснаар амжилт ирнэ. Бизнес эрхлэгч нар зөв зар сурталчилгаа хийх нь өөрийгөө бусдад мэдрүүлэх нь чухал үйл ажиллагаа байна. Сарын дунд үед ур чадвар тань ач холбогдолтой шийдвэр гаргах эрч хүч өгөх бөгөөд эерэг өөрчлөлт авчирна. Танд хэд хэдэн чухал амьдралын туршлага өгч магадгүй үйл явдал өрнөнө. Өмнөх өрөө төлснөөр санхүүгийн байдал тань муудна. Ажил хэргийн идэвх болон ур чадварын хослол хүссэн амжилтдаа хүрэхэд тус дөхөм болно. Удирдагч хүмүүсийн хувьд таатай мэдээ ирнэ. Гадаад түншлэлийн харилцаанд ахиц гарна. Та хэн нэгнээс санхүүгийн хараат байдалд орох магадлалтай. Болгоомжгүй үг, буруу сэтгэлийн хөдлөлийн тэсрэлт зэрэг нь түншүүдтэйгээ харьцаагаа таслахад хүргэнэ. Ажил хэргийн холбогдолтой баримт бичигтэй харьцахдаа болгоомжтой бай. Сарын сүүл рүү олон нийттэй ажилладаг хүмүүс нэрд гарах боломж гарна. Ухаалаг хандвал урт хугацааны турш энэ нэр алдраа хадгалах болно. Та өөрийгөө азтай, амжилттай хүн гэдгээ батлан харуулах ёстой. Санхүү хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж, алдагдал гарч болзошгүй. Гэр бүлийн эвтэй харьцаагаа хадгалж үлдэхийн тулд багагүй хүчин чармайлт зарцуулна. Ажил төрөл болон хувийн амьдралд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Таагүй байдлаас өөрийгөө эвтэйхэн аргалж гарна. Өөртөө байгаа бүх боломжийг дайчил. Таны зөв үйлдлийг үнэлэхгүй байгаад сэтгэлээр бүү унаарай. Танд гэнэтийн үйл явдал тохиолдвол өөрийн зөв гэдэгт эргэлзээгүй тохиолдолд л шийдвэр гарга.

МЭЛХИЙ

Энэ сарын эхээр баримт бичигт гарын үсэг зурах бол таны нөхцөл таатай байхгүй бололтой. Төвөгтэй арга хэмжээ төлөвлөсний хэрэггүй. Худал, хуурмаг мэдээлэл тархах болон хэрэгтэй харилцаа холбоо тасрах зэрэг үйл явдал тохиолдож болзошгүй. Хамтын ажиллагаа, уулзалт ярилцлагад сөрөг нөлөө үзүүлэх харьцаанаас татгалз. Аливаа ажлаас барьж авах эсвэл амралтаа төлөвлөхийн өмнө бүхий л саад бэрхшээлийг тооцох хэрэгтэй. Мэдрэлийн систем доголдож болзошгүй. Эрүүл мэндээ хайрла. Эмчид оч. Ажлын хамтрагч нартаа холбоотой асуудлаас болж танд их ачаалал ирэх бололтой. Сарын дунд үед ч ажил хэрэг ихээхэн ачаалалтай байж магадгүй. Зарим чухал зүйлийг ч хойш нь тавихад илүүдэхгүй бололтой. Харин мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, боловсролоо сайжруулах төлөвлөгөө гарга. Их тэвчээр гаргах хэрэгтэй байна. Энэ үед гэр бүлд чинь таагүй уур амьсгал бүрдсэн бол та илүү халамж анхаарал тавих хэрэгтэй. Оновчгүй зүйл худалдан авах нь санхүүгийн асуудалд оруулна. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хүмүүс танд туслахад хэзээд бэлэн байх болно гэдгийг сана. Илүү амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол хүч чадлаа бүрэн дайчлахаас гадна тэвчээртэй бай. Зарим зүйл бодит байдлаас өөр байх тул санасан бодсоноо биелүүлэх гэж улайрах хэрэггүй. Сарын сүүлээр шийдэх олон асуудал байна. Гэхдээ од эрхэс өмнөх алдаагаа засах боломж олгож байна. Та ажлын талбар дээр бууж өгөхийг хүсэхгүй ч хэт дураараа авирлах нь асуудал үүсгэнэ. Нээлттэй байж бодит байдлыг бүү орхи. Дарга удирдлагууд тань энэ үед дуртайяа ивээл дэмжлэг үзүүлнэ. Таны байр сууринд нь муугаар нөлөөлдөг хүмүүсээс болж алдаа гаргах магадлалтай. Өдөр тутмын ажилдаа хайхрамжгүй хандах нь чухал үр дүнд муугаар нөлөөлнө. Энэ үед ихээхэн ачаалалтай байх ч гэр бүлийнхээ тав тухыг хангах нь таны үүрэг байх болно. Хайртай хүнтэйгээ хамт байх цаг гаргах нь тааламжтай үр дүн үзүүлнэ.

АРСЛАН

Энэ сарын сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, аливаа харилцаандаа шинэчлэл гарга. Боловсрол, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг илүү амжилт хүлээж байна. Таны гаргасан шийдвэр мэргэжлийн хүрээнд өсөлт, нэр хүнд авч ирнэ. Удахгүй албан тушаал дэвшинэ. Гэхдээ үүний тулд илүү их зүйл золиослох хэрэгтэй болж мэднэ. Мөн элдэв хэл ам идэвхжиж болзошгүй тул болгоомжтой бай. Сайн хөрөнгө оруулалтынхаа ачаар өр төлбөрөө барагдуулах боломжтой болно. Ихэнх хүмүүс өөрийн урьд нь эзэмшсэн ур чадвараа гаргах ажилд гаргуун байна. Таны оюун ухаан сэргэг болж, эрч хүч, хүмүүст нөлөөлөх авьяас нэмэгдэнэ. Гэхдээ хэт илүүдэл энерги нь сэтгэл тавгүйтүүлж, уур уцаартай болгох магадлалтай. Зөв зам дээр байгаа боловч саад тотгор гарна. Яарч сандрахгүй байхыг хичээ. Алдаа гаргахаас зайлсхийхийн тулд ажил амьдралын нууцаа бусдад бүү ярь. Сарын дунд үед төр нийгмийг одоогийн байдлыг сайн талаас нь харах гэж хичээ. Сөрөг байр суурьтай хүмүүсээс зөрчилдөхөөс зайлсхий. Идэвх санаачилга муутай, сул үлбэгэр байдал гаргаж болохгүй. Аливаа асуудал хүндэрч болзошгүй байна. Энэ тогтворгүй цаг үе нь таны харилцаа холбооны бат бэхийг ихээхэн шалгана. Шинэ танилуудтай болох нь танд амьдралын амтыг дахин мэдрэхэд түлхэц болж өгнө. Хайртай хүн тань илүү идэвхтэй байхыг хүсэж буйг анхаар гэж од эрхэс зөвлөж байна. Сарын сүүл рүү мурий тавих, аз үзэх хэрэггүй. Үнэт зүйлсээ сайтар хямгадаж, хэл амнаас сэргийл. Хайртай хосуудын харьцаа ч таагүй байгаа тул тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Өөрийнхөө болон ойр дотнынхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаар. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Архи дарс хэтрүүлж бүү хэрэглэ. Өөрийн дуртай ажилдаа бүтээлчээр хандах нь зөв замаа олоход тусална. Сонор гярхай хүмүүс ч хийх гэж байгаа зүйлээ дахин нэг сайн нягтлан шалга. Бусдын зөвлөгөөг сохроор дагах нь хор уршигтай байх болно. Гэр бүлийн уур амьсгалд онцгой анхаар. Сайн санааны үйлст оролцох боломж гарна. Дараа нь харамсахгүйн тулд ойр дотнын хүмүүсийнхээ тэвчээрийг бүү шалга.

ОХИН

Энэ сарын эхээр чухал гэрээ байгуулж, амьдралаа нэг шат ахиулах боломж гарна. Хүмүүстэй хэл амаа ололцох, харилцаагаа сэргээхэд нэн тохиромжтой үе. Урьдын ажлуудыг үр шимийг хүртэнэ. Хүсэл тэмүүлэл их эрч хүч өгнө. Таны тууштай зан чанарыг хүмүүс харах болно. Эргэн тойрны хүмүүстээ ур чадвараа бататгах асуудалтай тулгарч магадгүй. Бусдын итгэлийг алдахаас маш болгоомжил. Хэт их ажиллаж, ядаргаанд бүү ор. Гаднын буруу нөлөөнөөс өөрийн зөн мэдрэмжээ ашиглан зайлсхий. Аргагүй байдалд орж эрх мэдлээ алдаж мэднэ. Хэрэв хувийн амьдралд асуудлууд байсан бол одоо зохицуулахад тохиромжтой цаг. Өмнөх бүтэлгүй харилцаа холбоогоо тасалж шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй үе. Зарим хүмүүсийн хайр дурлалын харилцаа тасарч болзошгүй. Гэр орноо тохижуулахад илүү анхаар. Ойр дотнын хүмүүсээ хайрлан халамжилж гаднын нөлөөнөөс хамгаалахад бэлэн бай. Сарын дунд үед ажил мэргэжлийн ур чадвараар хамт олон болон дарга удирдлагадаа таалагдах болно. Авьяас чадвараа үзүүлэх сайхан боломж гарах тул бүү алдаарай. Олны анхаарлын төвд байх тул удирдах чадвараа харуул. Сонирхолтой үйл явдалд бэлэн бай. Эргэн тойронд өөрчлөлтүүд гарах боловч хуучны харилцаа холбоо утга учиртай санагдах бололтой. Хайрын харилцаанд сорилттой үе тохиох болно. Найз нөхдийн тус сайн боломж гаргана. Эрч хүчээ оновчтой хуваарилснаар нэр хүндээ бэхжүүлж, ажил хэргээ өргөжүүлж чадна. Энэ сарын сүүлээр бүх л үйл ажиллагаандаа зардлаа төлөвлө. Хуйвалдаан, луйвраас болгоомжил. Энэ нь санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Сэтгэл санааны болон бие махбодын ачаалал ихтэй байна. Ажлаа өөрчлөн шинэчлэх юм бол ахиц гарна. Гэхдээ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, шинэ танилуудтай болоход таатай. Хувийн байдал, гадаад үзэмжээ сайжруулах өөрчлөлтүүд хийх нь сайхан санаа байна. Ар гэрийн асуудал толгой өндийх зав өгөхгүй бололтой. Хүүхдүүдийн сургалт, аялал зэрэгтэй холбоотойгоор зарлага ихэснэ. Мөн ажлын байрны өөрчлөлт сэтгэл зовооно. Ахмад настай хүний туршлагаас суралц.

ЖИНЛҮҮР

Энэ сарын эхээр хэн нэгэн эрсдэлтэй зүйл санал болговол татгалзаарай. Гэнэтийн шийдвэр таны эсрэг эргэж болзошгүй байна. Иймээс илүү хянамгай бай. Бизнес эрхлэгч нар анхааралтай байж бүх зарлагаа тооцоол. Зарим саад тотгорыг урьдчилан тооцоолох боломжгүй байна. Залуу хүмүүс шинэ хайр дурлалтай учрах эсвэл хуучин харилцаа холбоогоо цааш үргэлжлүүлэх таатай нөхцөл байдал бүрдэнэ. Орчин тойрноо өөрчлөх, сэргээн засах нь таны сэтгэл санааг өөдрөг болгож өгнө. Өөрийн үйл хөдлөл төдийгүй дотнын хүмүүсийнхээ үйлдлийн өмнөөс шийдвэр гаргаж, хариуцлага хүлээнэ. Сарын дунд үед хайртай хосуудын харьцаа хүйтэн хөндий байх магадлалтай тул нэг нэгэндээ хэт өндөр шаардлага бүү тавь. Зарим хүн таны талаар эндүү ташаа ойлголттой явдаг байсан бол өөрчлөх алхам хийх хэрэгтэй болно. Хэн нэгнийг халамжлах, үүрэг хариуцлагыг өмнөөс нь үүрэх хэрэг тулгарах бололтой. Найз нөхөдтэйгөө болон ах дүү, хамаатнуудтайгаа учраа ололцох хэрэг гарна. Санхүүгийн асуудлаар болгоомжтой байж яаран бүү шийд гарга. Өөрийн болон түншүүдийнхээ боломжийг бүү хэтрүүлэн үнэл. Сарын сүүл рүү зарим найз нөхөд тус биш ус болно. Хуучин харилцаа холбоогоо таслахаас бүү ай. Хамтран ажиллах талаар ч шийдвэр гаргах гэж бүү яар. Одоохондоо бие даасан үйл ажиллагаагаар хяналтаа гартаа авах нь зөв. Танд ажил мэргэжлийн ур чадвараа бүрэн гаргах бололцоо олдохгүй байж болзошгүй. Эргэн тойрондоо эерэг уур амьсгалтай орчин бүрдүүлэх тал дээр сайн анхаар. Зүрх судасны өвчин сэдрэх магадлалтай. Ажлын ачааллаа бүү хэтрүүл. Эрч хүч ихтэй байгаа нь таныг биеэ хэт үнэлэх, бусдын үгийг үл ойшоох байдалд хүргэж, улмаар та бодлогогүй алхам хийж мэдэх тул анхаарал болгоомжлол илүүдэхгүй. Санхүүгийн байдал төдий л өөрчлөгдөхгүй. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч материаллаг байдал дээшлэхгүй. Гэхдээ гутрах хэрэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй.

ХИЛЭНЦ

Энэ сарын эхээр сэтгэл зовоосон зүйлдээ хэт автвал ойр дотнын хүмүүстэйгээ харьцаа муудна. Олсон мөнгөө зөв зарцуулахын тулд үйл ажиллагаагаа уужим ухаанаар тунгаан бодож, сэтгэл хөдлөлөө барь. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах нөхцөлүүдийг олж харахад хүнд байна. Гэхдээ үүнийг хамгийн богино хугацаанд ихээхэн хүч хөрөнгө хаяад ч хамаагүй гүйцэтгэхийг зөвлөж байна. Од эрхэс аливаа үйл явдлыг өргөн цар хүрээтэйгээр сэтгэж ухаарах гэсэн таны хүсэл эрмэлзлэлийг ивээнэ. Найдаж байгаагүй хүнээсээ гэнэтийн тусламж авах, муудсан хүнтэйгээ харилцаагаа сайжруулах гэх мэт үйл явдлууд болно. Далд бололцоогоо илрүүлж, уран бүтээлийн авьяас чадвараа хэрэгжүүлнэ. Сарын дунд үед дарга удирдлагатай сөргөлдөөн үүсгэж магадгүй. Ялангуяа байр суурь нь тодорхойгүй байгаа хүмүүс таагүй нөхцөл байдалд орно. Бичиг баримтад гарын үсэг зурахдаа хянамгай байгаарай. Хувийн амьдралд өөрчлөлт гарахад бэлэн байна. Хувийн амьдралаа өөрчлөхийн тул ямар ч нөхцөл байдлыг зөв ашиглаж чадах юм бол хувь заяагаа өөрчилж чадна. Эрч хүч буурна. Бие тийм ч сайнгүй байна. Эрүүл мэндээ хамгаал. Шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэ. Биеийн хүчний ачааллаа багасга. Элдэв ёс заншил, шашин номын үйл судалж, хий юм сэтгэхээ багасга. Сарын сүүл рүү олон нийттэй харьцах, уран бүтээл туурвихад таатай. Үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж гарна. Ерөнхий төлөвлөгөө сайн хэрэгжих боловч жижиг сажиг алдаа гаргаж магадгүй. Хангалтгүй эрч хүч нь таны анхаарлын илт сулруулах болно. Танд үнэнч хүний тань дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болж магадгүй. Залуу хосууд гэр бүл болон үр хүүхэдтэй болох талаар нухацтай бодож эхэлнэ. Гэр бүлд гарах асуудлуудыг төвөгшөөлгүй зохицуул. Танд хувийн ажлаа зохион байгуулах чадвар байгаа гэдэгт итгэ. Санамсаргүй туршилт, санаа зовоосон асуудал зэргийг даван туулсны дараа ганцаар тайван амрахыг хүснэ. Өөрийн оюун санаагаа цэгцэлж, ажлын үр дүнгээ дүгнэ.

НУМ

Энэ сарын эхээр санхүүгийн асуудал амжилттай байна. Ямар ч салбарт ажилладаг байсан сайн түншүүдтэй хамтарвал амжилтад хүрнэ. Болгоомжгүй үг, хөнгөн хуумгай үйлдлээс болж та эвгүй байдалд орж магадгүй. Энэ үед таны зөв шийдвэр чухал байх болно. Анхаарал болгоомж их хэрэгтэй гэдгийг од эрхэс сануулж байна. Олон нийтийн өмнө үг хэлэх, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох бол анхааралтай бай. Ихэнх хүмүүсийн дархлаа муудаж, амьсгалын замын өвчин хүндэрч болзошгүй. Халдварт өвчин тусвал удаан хугацаанд өвчилж архагшиж, ихээхэн эрч хүч барах магадлалтай. Сарын дунд үед ажлын хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна гэхдээ хариу өгөх гэж бүү яараарай. Өөрийнхөөрөө зүтгэн хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийж, хов жив, дэмий ярианд орооцолдохоос татгалз. Улс төр, хууль зүйн системтэй холбоотой асуудалд оролцох болно. Хөрөнгө санхүүгийн асуудал дээр маргалдаж муудалцах бололтой. Шинэ холбоо тогтоож буй хүмүүс мөнгөний асуудалд болгоомжтой ханд. Бат бэх харьцаатай хосуудад ч бага зэргийн зөрчил үүсэх боловч энэ нь ерөнхий уур амьсгалд нөлөөлөхгүй. Эргэн тойрны хүмүүс тань таныг хэрхэн хайрлаж байгаад анхаарлаа хандуулж амьдралын болж буй нөхцөл байдалд цагийг нь олж хариуг нь өг. Хэт их сэтгэлийн хөдөлгөөн, уур уцаараасаа болоод та ойрын хүмүүсээ гомдоож мэднэ. Хэт хийсвэр төсөөлөл хэрэг явдлын бодит үнэнийг хазайлгаж, хий хоосон гүтгэлэг нь гомдол цөхрөлийг авчрах болно гэдгийг сана. Энэ сарын сүүлээр бичиг баримтад гарын үсэг зурахдаа онцгой анхааралтай бай. Таны хамтрагч болон ажиллах боломжтой сонирхолтой хүмүүстэй таарна. Сэтгэл хөөрөл өндөртэй байна. Хуучны танил хувийн амьдралд орж ирнэ. Таны амьдрал хуучинсаг байр суурьтай, нэгэн хэвийн бол энэ хэв маягийг эрс өөрчилнө. Техник, технологийн шийдэл судлах, эрдэм мэдлэгтэй хүнтэйгээ хамт байх нь сонирхолтой байх болно. Гэр бүлийн таатай уур амьсгал нь ажил үйлст сайнаар нөлөөлнө. Хувь заяагаа сайнаар өөрчлөхийн тулд ажлын төлөө эрч хүчээ дайчил. Биеийн дархлаа муудаж, амьсгалын систем өвдөж болзошгүй байна. Эрүүл агаарт гарахыг урьтал болго. Бүтэлгүй хайртай учирсан хүмүүс бүгдийг мартах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

МАТАР

Энэ сарын эхээр далдын хүч, нууцлаг зүйлийг та ашиглахад дуртай байна. Соёл урлагийн салбарт ажилладаг хүмүүст илүү тааламжтай үе. Залуу хүмүүсийн суралцах хүсэл сонирхол өснө. Санхүүгийн зарлага их байгаа тул худалдаа наймаанд явах нь бүтэлгүй болж болзошгүй. Сайн харилцаа холбоо таны боломжийг өргөсгөнө. Та сонирхолтой санаа олж чадна. Амьдралын хүч тэнхээ буурах хандлагатай байна. Зарим нууцыг хадгалж явахад хүнд дарамт болдог. Биелүүлж чадахааргүй амлалт бүү өг. Бодисын солилцоо муудаж, дотоод шүүрлийн булчирхай гэмтэх хандлагатай байна. Сарын дунд үед од эрхсийн тогтворгүй нөлөөллөөс болгоомжил. Амьдралын нөхцөл байдал таныг дээд зэргээр идэвхтэй ажиллуулж, ажлын чадварыг тань шалгах болно. Арга мэх давамгай байсан ч энэ хандлагыг ашиглан бусдыг хуурч болохгүй. Шунан дурлах тусам худал хуурмагийн занганд орооцолдоно. Дарга удирдлагатайгаа харьцах болон төрийн байгууллагад хандахад төдий л тохиромжтой бус байна. Ойр дотно харьцаа муудах магадлалтай. Хувийн амьдралдаа өөрчлөлт оруулах гэж байгаа бол үйл явдлыг бүү яаруул. Ойр дотнын хүнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөхийг хичээ. Амьдралын оногдож байгаа бүхэнд сэтгэл ханахыг хичээ. Илүү ихийг шаардах хэрэггүй. Сарын сүүл рүү уламжлалт бус арга барилд болгоомжтой ханд. Олон нийтийн өмнө таны хэлсэн үг бусдад таалагдахгүй. Шинэ ажил эхлэх хэрэггүй. Дутуу зүйлээ хурдан дуусгахыг хичээ. Төсвийн байгууллагад ажилладаг бол сэтгэл дундуур байж ажлын байраа солих талаар бодно. Мөн улс төр нийгмийн байдал тогтворгүй болж ирнэ. Гэнэтийн саад, хүнд сорилтууд таны амьдралыг хэвийн гольдролоос гаргах бололтой. Ээдрээтэй нөхцөл байдалд орж болзошгүй. Ийм үед найз нөхдийн тусламжаас бүү татгалз. Хайр дурлалын харилцаанд ээдрээтэй нөхцөл үүсвэл байдлыг хурцатгаж болохгүй. Зарим талаар азтай байна. Ялангуяа байр сууриа өсгөхийг эрмэлзэж байгаа бол урагш алхана. Гадаад аялалд явж, танилынхаа хүрээг өргөтгөнө. Орлого багасаж болзошгүй тул мөнгөндөө гамтай хандаарай. Гэхдээ бизнесийн ашиг өсөх боломжтой санаа олно.

ХУМХ

Энэ сарын эхээр сонирхолтой мэдээлэл олж авна. Ашигтай хэлхээ холбоо тогтооно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил амжилттай урагшлах таатай боломж байна. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаа таагүй үр дагавар авчирна. Ажил дээр алдаа гаргаж, түншийнхээ итгэлийг алдах магадлалтай. Ялимгүй зөрчлөөс ойрын хүмүүстэйгээ маргалдана. Ойр дотнынхоо хүмүүст анхаарал тавь. Зарим шүүмжлэл тааламжгүй байхаас болж таныг сэтгэл гутралд оруулж магадгүй. Түр зуурын таагүй үзэгдэлд тэгтэл ач холбогдол өгөх хэрэггүй. Сарын дунд үед нэгэн хэвийн уйтгартай ажил хийх нь таныг залхаана. Хэн нэгний бодлогогүй үйлдэл таны сэтгэлийг зовооно. Ажил хэрэгтэй холбоотой зөрчил, маргаан тулгарч болзошгүй. Хүмүүсийн зохисгүй үйлдэлд бүү уцаарла. Өөрийн өмнөх үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх нь чухал. Өөрийнхөө авьяас, нөөц боломжоо шинээр нээгээрэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж гарна. Залуу хүмүүс ирээдүйн мэргэжлийн сонголтоо хийх хэрэгтэй болно. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломжтой ажлын захиалга орж ирж магадгүй. Сэтгэл санааны тогтвортой байдал өөртөө ашигтай ямар нэг зүйл бүтээхэд тусална. Ганц бие хүмүүс таныг ойлгодог, танд санаа тавьдаг хүнтэй учирч магадгүй. Сарын сүүл рүү худал амлалт, бодлогогүй алхам зэрэг нь таныг гомдол гутралд хүргэнэ. Өөрийгөө танин мэдэхийн тулд бясалгал хий. Өөрөө өөрийгөө тайвшруулж сэтгэл санаа, оюун ухаанаа цэгцэл. Бие махбод болон сэтгэл санааны эрч хүчний хуваарилалт, өөрчлөлтөд хяналт тавь. Ажил хэрэгч хүмүүс дарга удирдлагуудтайгаа хэвийн харилцах хэрэгтэй болно. Бусдын зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар ханд. Санхүүгийн тооцоогоо дахин нягтал. Гэр бүлд зарлага ихээхэн шаардагдана. Танил тал, найз нөхдөдөө хэт нээлттэй байх нь гэр бүлийнхэнтэйгээ муудалцахад хүргэж болзошгүй байна. Сониуч зангаасаа болж ойрын хүмүүсээ эвгүй байдалд оруулж мэднэ. Худалдан авсан эд зүйлс тань чанар муутай эсвэл гэр бүлийн хүмүүст таалагдахгүй байх бололтой. Мөнгөө хуримтлуулах сонирхолтой санаа олох хэрэгтэй болно. Эргэн тойронд болж буй замбараагүй зүйлс таны сэтгэл санаанд нөлөөлнө.

ЗАГАС

Энэ сарын эхээр нэр хүндээ дээшлүүлэх боломж гарна. Гаргасан санал дэмжигдэнэ. Сурч боловсроход цаг гаргаж буй хүмүүс шинэ мэдлэг мэдээллүүдийг хялбархан эзэмшинэ. Таатай сэтгэгдэл төрүүлж чадвал шинэ боломж болон найз нөхөд бий болно. Хэн нэгэн таныг хайр дурлалын ээдрээтэй байдалд оруулж магадгүй. Алдааг бусдад нялзааж хэрэггүй. Хамт олны дунд таагүй үйл явдал өрнөх боловч хов живд холбогдож, хэн нэгнийг шүүмжлэхээс зайлсхий. Эрүүл мэндээ бэхжүүлэх зүйл заавал хий. Амьсгалын замын эрхтэн болон хоолой өвдөх магадлалтай. Дархлаагаа сайн дэмж. Сарын дунд үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах, мэдээллийн технологийн шинэ мэдлэг эзэмших зэрэгт сайн. Гадаадад аялах нь шинэ боломжийг нээнэ. Эерэг нөлөө нь тохиолдож болзошгүй таагүй бэрхшээл саадаас хамгаална. Арилжаа наймааны од таны амжилтын хамгийн гол хэрэгсэл болно. Ер бусын гэнэтийн бэлгүүд эсвэл эерэг санаанууд таны зам дээр тосох болно. Зөвхөн ойр дотнын хүмүүсээр харилцааны хүрээгээ хязгаарлахыг хүсэх боловч бусад хүмүүс таны хувийн амьдралд оролцох бололтой. Энэ асуудлыг хайртай хүмүүстээ даатгахыг од эрхэс зөвлөж байна. Томоохон зарлага гарах боловч энэ нь өрхийн төсвийн хэмжээнд багтана. Сарын сүүл рүү хайр дурлалын асуудлаа шийд. Ганц бие хүмүүс гайхширал төрүүлэм урилга хүлээн авна. Эд баялаг, мөнгө санхүүтэй холбоотой асуудалд янагийн амрагийн адал явдал саад болох байдал илт харагдана. Таны гаргасан өчүүхэн алдаа ч их бэрхшээлд хүргэж магадгүй учир чухал уулзалт, арга хэмжээг хойшлуулахаар төлөвлө. Амаргүй үед ойр дотнын хүмүүсийнхээ чин сэтгэлийг олж харах болно. Та хэчнээн завгүй байсан ч хайртай хүндээ халуун дулаан үг хэлэх цаг зав гарга. Хөрөнгө мөнгөнд онцын санаа зовох хэрэггүй. Авьяас чадвараа бүрэн дүүрэн дайчлах юм бол ихээхэн мөнгө олж чадна. Шинэ хариуцлагатай албан тушаалд томилогдож магадгүй. Ажлаа үр дүнтэй хийхийн тулд амьдралын зөв хэв маягийг мөрдөх хэрэгтэй. Бусад хүмүүсийн тусламжид найдах хэрэггүй. Гэхдээ бизнесийн чухал алхмыг ганцаар шийдэж болохгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/10/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

20/10/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

13/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Л.Түдэв Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө, бүтээлч хандлага оруулж ирснийг онцлов

01/11/2025

Ордуудын арваннэгдүгээр сарын зурхай

01/11/2025

“BTS” хамтлагийн Жонгүг “Calvin Klein” брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгч боллоо

31/10/2025

G Dragon удаxгүй гэрлэнэ

31/10/2025

Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна

31/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.