Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “МИНИЙ ДУУНУУД-2013” концертын хэвлэлийн хурал өнөөдөр “UBS” телевизийн байранд боллоо. Тус хуралд МУУГЗ Л.Балхжав, МУСГЗ Ж.Баяр, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “G энтертайнмент” студийн продюссер Д.Ганболд, ҮДБЭЧ-ын захирап Г.Цоггэрэл нар оролцож тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болоод эрхэм үзэгч, сонсогч, уншигчдад хүргэсэн юм.
Хөгжмийн зохиолч Л.Балхжав анх 1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо сонсогч түмэндээ өргөн барьж байсан түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй 15 жилийн турш шинэ содон уран бүтээлүүдээрээ сонсогч түмэнтэйгээ учран золгож баясал, цэнгэл, ухаарлыг уран бүтээлүүдээрээ дамжуулан түгээсээр ирсэн. “Миний дуунууд” концерт нь жил бүр өвөрмөц онцлог, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагддаг. Тухайлбал, Монголын рок поп хөгжмийн салбарын авьяаслаг, чадварлаг дуучид, Л.Балхжав хөгжмийн зохиолчтой хамтран бүтээсэн цоо шинэхэн уран бүтээлүүдээ “Миний дуунууд” тоглолтыг зорин ирсэн сонсогч түмэнд хүндэтгэлтэйгээр өргөн барьдаг. Мөн үе үеийн хит болсон онцгой уран бүтээлүүдээ өөр ямар ч тоглолтонд дуулалгүй зөвхөн “Миний дуунууд” концертын гурван үдэшт зориулан нөөцөлдөг тухай яриа дуучид, уран бүтээлчдийн дунд байдаг. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт жил бүрийн намрын энэ л гурван үдэш танхим дүүрэн үзэгчтэйгээр, тасралтгүй нижгэнэх алга ташилтан дунд зохион байгуулагддаг. Харин энэ жилийн тоглолтын онцлог 15 жилийн ой гэдэг утгаараа өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Тоглолтонд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Чингис хаан хамтлагийн удирдагч Д.Жаргалсайхан, МУГЖ Зууны манлай поп хатагтай дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Б.Дашдондог, МУГЖ дуучин Г.Ариунбаатар, МУГЖ дуучин Ө.Уянга, МУГЖ дуучин У.Уранчимэг, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү, МУСГЗ, сэтгүүлч хөтлөгч, яруу найрагч Ш.Гүрбазар, МУСТА Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, дуучин С.Наран, Б.Баярцэцэг, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Камертон, Номинталст, 3 охин, Мотив хамтлаг, “Univers Best Songs” наадмын шилдэг оролцогчид, УАДБЧ-ын бүжигчид, ЦДБЭЧ-ын дуучид, ХБК-ийн симфони оркестр, бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тоглолтонд оролцоно. Ийнхүү тоглолтонд оролцох уран бүтээлчид ямар дуугаараа сонсогч түмнийхээ сонорыг мялаахыг очиж үзээд, мэдрэх л үлдэж байна.
11-р сарын 7,8,9-ний аль өдрийн тоглолтыг сонгон үзэхээ хараахан шийдэж амжаагүй байгаа үзэгч, сонсогчдод хандан хэлэхэд аль ч өдрийн тоглолтыг үзсэн бүх уран бүтээлчид энэ тоглолтонд үзэгч таныг хүндэтгэн ирнэ. Дуртай дууг тань та бүхэнд зориулан дуулна, бүжнэ. Яагаад гэвэл “Миний дуунууд” концертын өндөр босгыг давсан чадалтай чансаатай уран бүтээлчид болон зохион байгуулагчид жил бүр үзэгч түмнээ эрхэмд тооцож хүндэтгэсэн тоглолт хийхийг зорин ажилладаг юм.”
Гагцхүү “Миний дуунууд” тоглолтонд хүрэлцэн ирснээр рок поп хөгжмийн үе үеийн шилдгүүдийг нэгэн тайзнаас харж, сонсоно. Үүнээс гадна хөгжмийн зохиолчийн арван таван жилийн уран бүтээлийн тайлан болсон ойн тоглолтонд эх орон минь эргэх дөрвөн улиралтайгаа, ижий аав, нутаг устайгаа, дурлалт хосууд, хайр сэтгэлтэйгээ, анд нөхөд тангараг журамтайгаа багтана. Дэлхий ертөнцийн юмс үзэгдэл бүхнийг бүхэлд нь багтаан дуулж баясал, гуниг, ухаарлыг танд мэдрүүлэх болно. Дуунд дуртай монгол түмний сэтгэлийн цангааг тайлах дуу хөгжмийн их чуулган – Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2013” тоглолтонд та бүхнийг урьж байна.
ТОГЛОЛТЫН ТАЛААР ЛАВЛАХ УТАС: 1951, 8904-3489, 8904-5024, 8608-4448, 9965-9500
ТОГЛОЛТЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ: Монгол газар, Авзага трейд, UВ РАLАСЕ, DUAL ZЕТ, Хөх Монгол Принтинг, Sound of Mongolia, Total music, Пластик дизайн.
Миний дуунууд хичнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч,
баясал гуниг, ухаарлын алинийг нь авчрахыг би таашгүй.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn