Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Миний дуунууд-2013” концертын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ
Уртын дуу

“Миний дуунууд-2013” концертын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ

Урлаг Урлаг31/10/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM92883308033152013-10-31-18-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “МИНИЙ ДУУНУУД-2013” концертын хэвлэлийн хурал өнөөдөр “UBS” телевизийн байранд боллоо. Тус хуралд МУУГЗ Л.Балхжав, МУСГЗ Ж.Баяр, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “G энтертайнмент” студийн продюссер Д.Ганболд, ҮДБЭЧ-ын захирап Г.Цоггэрэл нар оролцож тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болоод эрхэм үзэгч, сонсогч, уншигчдад хүргэсэн  юм.

   Хөгжмийн зохиолч Л.Балхжав анх 1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо сонсогч түмэндээ өргөн барьж байсан түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй 15 жилийн турш шинэ содон уран бүтээлүүдээрээ сонсогч түмэнтэйгээ учран золгож баясал, цэнгэл, ухаарлыг уран бүтээлүүдээрээ дамжуулан түгээсээр ирсэн. “Миний дуунууд” концерт нь жил бүр өвөрмөц онцлог, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагддаг. Тухайлбал, Монголын рок поп хөгжмийн салбарын авьяаслаг, чадварлаг дуучид, Л.Балхжав хөгжмийн зохиолчтой хамтран бүтээсэн цоо шинэхэн уран бүтээлүүдээ “Миний дуунууд” тоглолтыг зорин ирсэн сонсогч түмэнд хүндэтгэлтэйгээр өргөн барьдаг. Мөн үе үеийн хит болсон онцгой уран бүтээлүүдээ өөр ямар ч тоглолтонд дуулалгүй зөвхөн “Миний дуунууд” концертын гурван үдэшт зориулан нөөцөлдөг тухай яриа дуучид, уран бүтээлчдийн дунд байдаг. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт жил бүрийн намрын энэ л гурван үдэш танхим дүүрэн үзэгчтэйгээр, тасралтгүй нижгэнэх алга ташилтан дунд зохион байгуулагддаг. Харин энэ жилийн тоглолтын онцлог 15 жилийн ой гэдэг утгаараа өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

   Тоглолтонд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Чингис хаан хамтлагийн удирдагч Д.Жаргалсайхан, МУГЖ Зууны манлай поп хатагтай дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Б.Дашдондог, МУГЖ дуучин Г.Ариунбаатар, МУГЖ дуучин Ө.Уянга, МУГЖ дуучин У.Уранчимэг, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү, МУСГЗ, сэтгүүлч хөтлөгч, яруу найрагч Ш.Гүрбазар, МУСТА Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, дуучин С.Наран, Б.Баярцэцэг, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Камертон, Номинталст, 3 охин, Мотив хамтлаг, “Univers Best Songs” наадмын шилдэг оролцогчид, УАДБЧ-ын бүжигчид, ЦДБЭЧ-ын дуучид, ХБК-ийн симфони оркестр, бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тоглолтонд оролцоно. Ийнхүү тоглолтонд оролцох уран бүтээлчид ямар дуугаараа сонсогч түмнийхээ сонорыг мялаахыг очиж үзээд, мэдрэх л үлдэж байна.

   11-р сарын 7,8,9-ний аль өдрийн тоглолтыг сонгон үзэхээ хараахан шийдэж амжаагүй байгаа үзэгч, сонсогчдод хандан хэлэхэд аль ч өдрийн тоглолтыг үзсэн бүх уран бүтээлчид энэ тоглолтонд үзэгч таныг хүндэтгэн ирнэ. Дуртай дууг тань та бүхэнд зориулан дуулна, бүжнэ. Яагаад гэвэл “Миний дуунууд” концертын өндөр босгыг давсан чадалтай чансаатай уран бүтээлчид болон зохион байгуулагчид жил бүр үзэгч түмнээ эрхэмд тооцож хүндэтгэсэн тоглолт хийхийг зорин ажилладаг юм.”

   Гагцхүү “Миний дуунууд” тоглолтонд хүрэлцэн ирснээр рок поп хөгжмийн үе үеийн шилдгүүдийг нэгэн тайзнаас харж, сонсоно. Үүнээс гадна хөгжмийн зохиолчийн арван таван жилийн уран бүтээлийн тайлан болсон ойн тоглолтонд эх орон минь эргэх дөрвөн улиралтайгаа, ижий аав, нутаг устайгаа, дурлалт хосууд, хайр сэтгэлтэйгээ, анд нөхөд тангараг журамтайгаа багтана. Дэлхий ертөнцийн юмс үзэгдэл бүхнийг бүхэлд нь багтаан дуулж баясал, гуниг, ухаарлыг танд мэдрүүлэх болно. Дуунд дуртай монгол түмний сэтгэлийн цангааг тайлах дуу хөгжмийн их чуулган – Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2013” тоглолтонд та бүхнийг урьж байна.

ТОГЛОЛТЫН ТАЛААР ЛАВЛАХ УТАС: 1951, 8904-3489, 8904-5024, 8608-4448, 9965-9500
ТОГЛОЛТЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ: Монгол газар, Авзага трейд, UВ РАLАСЕ, DUAL ZЕТ, Хөх Монгол Принтинг, Sound of Mongolia, Total music, Пластик дизайн.

Миний дуунууд хичнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч,
баясал гуниг, ухаарлын алинийг нь авчрахыг би таашгүй.

   photo IMGM9281_zps415c0ed6.jpg photo IMGM9288_zpsff99e6c2.jpg photo IMGM9271_zps48681a41.jpg  photo IMGM9269_zps80095bc3.jpg  photo IMGM9266_zpsecbc1a59.jpg  photo IMGM9263_zpsca7feadd.jpg  photo IMGM9287_zps57679cb5.jpg  photo IMGM9261_zps9b5e3421.jpg  photo IMGM9259_zps42827f7c.jpg  photo IMGM9256_zps33880477.jpg  photo IMGM9254_zps4c186480.jpg  photo IMGM9250_zps5a039333.jpg  photo IMGM9249_zpsa9f99c58.jpg  photo IMGM9247_zpsea9f56e8.jpg  photo IMGM9243_zpsd13515bd.jpg  photo IMGM9239_zps31e6ef96.jpg  photo IMGM9242_zps421169db.jpg  photo IMGM9241_zps7c4410f5.jpg  photo IMGM9245_zps558e2cb1.jpg  photo IMGM9236_zps84d6c43e.jpg  photo IMGM9232_zps92b26819.jpg  photo IMGM9216_zpsbcf558bc.jpg  photo IMGM9229_zps61f5567d.jpg  photo IMGM9223_zpscd14694b.jpg  photo IMGM9220_zps1c252294.jpg  photo IMGM9230_zpsaca2d4a7.jpg  photo IMGM9215_zpsc240d3e2.jpg  photo IMGM9226_zps1055143a.jpg  photo IMGM9214_zpsafe99ea0.jpg  photo IMGM9210_zpsa98a12bb.jpg  photo IMGM9209_zpsacfef7bc.jpg  photo IMGM9208_zps96b3887b.jpg  photo IMGM9211_zpsdc1f632d.jpg  photo IMGM9207_zpsf94b5355.jpg  photo IMGM9213_zpscfdb61f2.jpg
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.