Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»Өнөөдөр “Би” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ
Сонсох

Өнөөдөр “Би” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ

Урлаг Урлаг01/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
528830-201204236543335262013-11-01-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэгэлэнгийн танхимд 11 сарын 1-7 ны хооронд зураач Б.Баярт-Од, Ө.Гандулам нарын уран бүтээлийн “Би” үзэсгэлэн нээгдэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнгээс 1990-онд ДУДуСургуулийг  хамт төгссөн нэг ангийн хоёр  уран бүтээлчийн  уран зураг, график, монгол ,зураг, холимог техник, бэхэн зургийн 70 гаруй бүтээлүүдийг үзэж болно.

Б.Баярт-Од бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдээ Австри , Герман ,Япон, Франц зэрэг оронд  үзэсгэлэн гаргаж байжээ. Тэрбээр орчин цагийн монгол зурагт өөрийн гэсэн арга ажиллагаа, уран нарийн зураасны хөдөлгөөнөөрөө шинэчлэл хийсээр байгаа уран бүтээлч юм. Энэ үзэсгэлэнд нүүдэлчдийн ахуй соёл, зан заншилыг ёгт хэллэгээр тусган харуулсан 50 аад ажлаа толилуулах юм.    

Баярт-Од нь 1990 оноос эхлэн монгол зургийн эртний бүтээлүүдийг шимтэн судлаж өөрийн гэсэн өвөрмөц барилаа олсон бөгөөд сүүлийн үед уран зураг акрилкийн арга ажиллагааг монгол зургийн элементүүдтэй холбон бүтээлээ туурвих болжээ.

Зураач багш Ө.Гандулам 1990-ээд оноос графикийн төрлөөр уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд 2001- оноос Өрнийн уран зургийн реалист хэлбэр зонхилсон бүтээлүүд туурвих болжээ. Өнгөц хархад бодит реалист хэв шинжтэй боловч дотоод мөн чанар , гоо зүйн эрэгцүүлэл түүний бүтээлд  тусгалаа олсон байдаг. ОХУ, БНСУ, Франц, Герман, Белги, Япон зэрэг оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан байна. Энэ үзэсгэлэнд уран зураг, график, холимог техникийн сүүлийн үеийн ажлууд тавигдаж байна. Тэрээр график урлагийн хэллэг, уран зургийн өнгөний хамаарлыг уран бүтээлдээ илэрхийлэн турших оролдлогыг хийсээр байгаа бөгөөд, графикийн контраст ерөнхийлөлийг уран зурагт хэлбэршүүлэн илэрхийлэх, нөгөө талаас уран зургийн өнгөний ньюансыг графикийн бүтээлдээ тусган харуулахыг зорьжээ.

Үзэсгэлэн 2013.11.1-7 хооронд 09-19 цагийн хооронд ажиллана.

Утас:11327474,99178247

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.