Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Кихот Ноён” жүжиг 42 жилийн дараа драмын театрын тайзнаа
Нийгэм

“Кихот Ноён” жүжиг 42 жилийн дараа драмын театрын тайзнаа

Урлаг Урлаг06/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ac3a630847192ee4original5263789362013-11-06-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дэлхий дахинаараа андахгүй хэрэн тэнүүчлэгч хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса хоёрын адал явдал. Тайж язгуурын цэргийн хувцастай эр ном уншин гарч ирнэ. Энэ хүн бол Дон Кихот. Тэрбээр дундад зууны үеийн морьтнуудын тухай адал, явдалт зохиол унших их дуртай. Номондоо хэт орон өөрийн үсчин болох Николисийг заналт дайсан, тариачин эмэгтэй болох Лоренсангийг үзэсгэлэнт бүсгүй Дульсинна гэнэ. Энэ нь түүний уншсан номонд гарч буй дүрүүд юм.

 Зохиолч Мигель Де Сервантасын 1605 онд КИХОТ НОЁН зохиолоо анх хэвлүүлж байсан бол он цаг улирах тусам хэзээ ч үнэ цэнээ алдаагүй зохиол юм. Түүнээс хойш 1740 онд балет, 1743 онд Францад дуурь, 1903 онд кино, 1939 онд Орост драмын жүжгийн төрлөөр дэлхий дахины урлагийн олон тайзнаа тавигдаж байсан юм.

Дуурь Бүжгийн Эрдмийн театр 1971 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамяъндагвын дэглэлтээр балет болон тавигдаж байсан бол 42 жилийн дараа   УДЭТ-ын найруулагч УГЗ Б.Баатарын найруулгаар үе, үеийн уран бүтээлчид амилуулсанаар үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. УДЭТ-ын гурав дахь томоохон тайзны бүтээлийн ерөнхий зураачаар С.Ариунболд, хөгжмийн зохиолч Т.Мөнх-Оргил, хувцасны зураачаар Э.Ариунгуа зэрэг уран бүтээлчид уг жүжгийн арын албанд ажиллаж байна.

Харин жүжгийн гол дүр Дон Кихотын дүр МУГЖ жүжигчин Б.Жаргалсайхан тоглож байгаа ол Санчо Пансад  СТА Г.Амгаланбаатар нар тоглож байгаа бол Перо Перест СТА Л.Дэмидбаатар, Альдонса Лоренсод Б.Нармандах, Сансон Парраскод жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Антониод СТА.Д.Ганцэцэг нар тогложээ.

"Кихот Ноён" энэ сарын 8,9,10,16,17-нд 18 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-45 мянган төгрөг.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.