Дэлхий дахинаараа андахгүй хэрэн тэнүүчлэгч хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса хоёрын адал явдал. Тайж язгуурын цэргийн хувцастай эр ном уншин гарч ирнэ. Энэ хүн бол Дон Кихот. Тэрбээр дундад зууны үеийн морьтнуудын тухай адал, явдалт зохиол унших их дуртай. Номондоо хэт орон өөрийн үсчин болох Николисийг заналт дайсан, тариачин эмэгтэй болох Лоренсангийг үзэсгэлэнт бүсгүй Дульсинна гэнэ. Энэ нь түүний уншсан номонд гарч буй дүрүүд юм.
Зохиолч Мигель Де Сервантасын 1605 онд КИХОТ НОЁН зохиолоо анх хэвлүүлж байсан бол он цаг улирах тусам хэзээ ч үнэ цэнээ алдаагүй зохиол юм. Түүнээс хойш 1740 онд балет, 1743 онд Францад дуурь, 1903 онд кино, 1939 онд Орост драмын жүжгийн төрлөөр дэлхий дахины урлагийн олон тайзнаа тавигдаж байсан юм.
Дуурь Бүжгийн Эрдмийн театр 1971 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамяъндагвын дэглэлтээр балет болон тавигдаж байсан бол 42 жилийн дараа УДЭТ-ын найруулагч УГЗ Б.Баатарын найруулгаар үе, үеийн уран бүтээлчид амилуулсанаар үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. УДЭТ-ын гурав дахь томоохон тайзны бүтээлийн ерөнхий зураачаар С.Ариунболд, хөгжмийн зохиолч Т.Мөнх-Оргил, хувцасны зураачаар Э.Ариунгуа зэрэг уран бүтээлчид уг жүжгийн арын албанд ажиллаж байна.
Харин жүжгийн гол дүр Дон Кихотын дүр МУГЖ жүжигчин Б.Жаргалсайхан тоглож байгаа ол Санчо Пансад СТА Г.Амгаланбаатар нар тоглож байгаа бол Перо Перест СТА Л.Дэмидбаатар, Альдонса Лоренсод Б.Нармандах, Сансон Парраскод жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Антониод СТА.Д.Ганцэцэг нар тогложээ.
"Кихот Ноён" энэ сарын 8,9,10,16,17-нд 18 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-45 мянган төгрөг.
www.URLAG.mn