Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Филиппины Миссийн тэмцээнд халзан бүсгүй түрүүлжээ
Нийгэм

Филиппины Миссийн тэмцээнд халзан бүсгүй түрүүлжээ

Урлаг Урлаг08/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
120252420463792013-11-08-11-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мисс гэхээр л хүн бүхний нүдэнд урт намирсан үс, цав цагаан шүд, тунгалаг булбарай арьстай бүсгүйчүүд гараа даллаад инээмсэглэж байгаагаар төсөөлөгддөг нь нууц биш. Харин энэ хэвшмэл байдлыг эвдэж Филиппины Миссийн тэмцээнд халзан бүсгүй түрүүлсэн тохиолдол гарчээ.

Миссийн титмийг өмссөн тэр азтай бас зоригтой бүсгүй бол 19 настай Юта мужаас ирж оролцож буй Анжелика Галиндез. Түүний үс нь 12 настайгаас нь туг тугаар унаж, халзрах өвчин туссан ба 3 жилийн дараа буюу 15 насандаа бүрэн халзарсан байна.

Анжелика Галиндез хэлэхдээ ”Үсгүй болсон нь надад үнэхээр хүнд цохилт болж, сургуульдаа малгай өмсөж явдаг болсон. Толгойноосоо болж байнга хөвгүүдэд шоглуулж, доог тохуу нь болдог байсан минь хамгийн хүнд үе минь юм. Том болох тусам би бүхнийг ухаарч миний үс яаж ч хүсээд эргэж ургахгүй юм байна гэдгийг мэдэхийн зэрэгцээ өөрийгөө хууралгүй амьдрахаар шийдсэн.


Мисс болно гэж зүүдэлж ч байсангүй. Энэ бүхэн миний шийдвэр байгаагүй учир нь найзууд маань миний урт хүрэн хиймэл үстэй зургийг тэмцээний зохион байгуулагчдад явуулсан байсан. Өөрийнхөөрөө байх нь чиний гоо үзэсгэлэнгийн сонгомол илэрхийлэл юм шүү гэдгийг л би харуулахыг зорьсон юм” гэжээ.

Миссийн тэмцээн зохион байгуулагч Эдкинс-Түүнийг халзан гэдгийг бид тэмцээн эхлэхээс 7 хоногийн өмнө л мэдсэн бөгөөд оруулах эсэхдээ эргэлзэж байсан. Гэвч эцсийн шийдвэр гарахад бид түүнийг төгс оролцогч гэдэгт нь бүрэн итгэсэн гэжээ.

Бүсгүйчүүдээ, өөрсдийн гэсэн бүхий л зүйлдээ сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг байх нь эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэн юм шүү!

Эх сурвалж: cosmopolitan.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.