Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийд алдартай НОРА Дарханы театрын тайзнаа
Нийгэм

Дэлхийд алдартай НОРА Дарханы театрын тайзнаа

Урлаг Урлаг11/11/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
156234_455679417827677_1483576174_n1637641762013-11-11-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэртээ 1976 оны 10- р сарын 17- нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ шийдвэрээр Дархан хотын Хөгжимт драмын театр болж “Найрамдлын дуулал” концерт, Г.  Бат-Очирын “Өргөх цамхагийн дор” жүжгээр албан ёсны нээлтээ хийж байсан найрамдлын хотын шинэхэн театрын эрч хүчтэй уран бүтээлчдийн туурвин буй уран бүтээл, урын сангийн бодлого нь хүүхэд залуучуудад хандаж байсныг онцлон МАХН –ын Төв хорооны улс төрийн товчооны /хуучин нэрээр/ 1978 оны 8-р сарын 2-ны өдрийн тогтоолоор Дархан хотын “Залуучууд” театр болгон өргөжүүлж, их урлагийн ордоны барилга нь 1978 оны 12-р сарын 28-нд ашиглалтанд орж байсан түүхэн цаг саяхан мэт.

Монгол улсын хоёр дахь нийслэлийн ард иргэддээ 37 жил оюуны түүчээ нь болж ирсэн тус театрын урын санд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” дуурь, Прокофьев “Ромео Джульетта хоёр” балет, И. Штраус “Дурлалын дууль” балет, П. Авирмэд  “Хараагийн дагина” бүжгэн жүжиг, К. Хачатурян “Чипполино буюу сонгино хүүгийн адал явдал” хүүхдэд зориулсан балет, “Дон Жуан” модерн балет, Ц. Сүхбаатар, О. Жадамбаа нарын “Эрүү цагаан болжмор” дуулалт жүжиг, Л. Ванган “Зам нийлэх үү”, Л. Лодойдамба “Гарын таван хуруу”, Э. Оюун “Би эндээс явахгүй”, зэрэг дэлхийн болон монголын суут зохиолчдын 250 гаруй уран бүтээлүүд байдаг бөгөөд тус театраас ажил амьдарлын гараагаа эхэлсэн нэрт кино найруулагч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, найруулагч Д.Ганбаатар, М. Цогт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э. Чойдог, хөгжмийн зохиолч Ц. Сүхбаатар, Д. Жигжидсүрэн, Ш. Батчулуун, Д.Машбат, Л.Ооёо, бүжгийн багш Г.Долгор, Б. Батжаргал нарынхаа нөр их хөдөлмөр бүтээлийг дурсахад бахдалтай.       

37 дахь үзвэрийн жилийнхээ нээлтийг хийгээд буй тус театрын уран бүтээлчид 11- р сарын 08-09 ний амралтын өдрүүдэд Норвегийн хүүрнэлт жүжгийн зохиолч Генрих Ибсены “Нора” буюу Хүүхэлдэйн байшин жүжгийг өөрийн тайзнаа тоглож Дархан хотын үзэгч олондоо дэлхийд алдартай суут бүтээлийг үзэх боломжийг олгосон ба амралтын өдөр гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж буй оюунлаг үзэгчиддээ театрын хамт олноос хүндэтгэл үзүүлж жүжгийн завсарлагааны хугацаанд халуун кофе, амтат бялуугаар дайлсан юм.   

Нора жүжиг нь анх 1896 онд Дани улсын нийслэл Гопенгаген хотын “Royal Teathre”- д тавигдсан ба түүнээс хойш дэлхийн олон оронд өнөөг хүртэл үзэгчдийн хүртээл болсоор байгаа бөгөөд 2001 онд ЮНЕСКО – оос тус жүжгийн гар бичмэлийг дэлхийн өвд бүртгэсэн нь жүжгийн түүхэн үнэнийг дэлхий хүлээн зөвшөөрсөнийг илтгэж байгаа бөгөөд Норвегийн урлагийг дэмжигч “STAN” компани, Генрих Ибсений нэрэмжит “Ибсен” сантай хамтран жил бүр европын орнуудад “Ibson festival” –ийг зохион явуулдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Норвегийн Осло хотод 2012 оны 8 сарын 24 “Ibson festival” зохиогдож “Хүүхэлдэйн байшин” жүжгээр “Black box” театрт нээлтээ хийгээд үргэжлүүлэн европын нийт 19 хотод тоглогдох төлөвлөгөө гарсаны нэг нь энэ оны 06 сарын 26 –нд Польшийн Познан хотод болсон “Мalta festival”- ийн үеэр тоглогдсон нь тухайн бүтээлийн чанар чансааг харуулж байгаа юм. Амьдарлын баяр баясгалан, гай зовлон, атаа жөтөө, өнгө мөнгө хувиа бодсон бэртэгчин үзэл, доромжлол үзэн ядалт, дарамт шахалтнаас үүсэх, ов мэх, хуурамч арга, чиний найз нөхөд, Ханилсан хань чинь хэн бэ? гэдгийг тайзнаас мэдрүүлэх тус бүтээлийг манай оронд 1985 онд Ардын жүжигчин Г.Доржсамбуу найруулагч улсын төв театрын тайзнаа найруулан тоглуулж Нора” буюу гол дүрийг Ардын жүжигчин Н.Сувд бүтээж байсан түүхтэй бол энэ удаа жүжгийн зөвлөхөөр Ардын жүжигчин Б.Мөнхдорж, найруулагчаар тус театрын залуу найруулагч, жүжигчин Л.Төмөрбат ажиллаж театрын драмын жүжигчид гол ба туслах дүрүүдийг бүтээлээ

Жүжгийн үйл явдал өмгөөлөгч Хельмерийн гэрт өрнөнө. Жүжигт өмгөөлөгч Хельмер түүний эхнэр Нора, Фру Линне, итгэмжлэгдсэн төлөөлөгч Кругстад, докторРанк, хүүхэд асрагч Анна Мария, зөөгч, зарц хүүхэн Хельмерийн гурван хүүхэд зэрэг дүрүүд гарна. Жүжигт мөнгө төгрөгөнд үрэлгэн Нора хэмээх нэгэн бүсгүйн тухай, түүний амьдрал эр нөхөр, найз нөхдийн тухай өгүүлдэг, Нөхөрт нь гэнэт үхлийн хүнд өвчин тусч, гадаадад явж эмчлүүлэх шаардлага Нора бүсгүйд тулгардаг. Эр хүний бардам занг хүндэтгэн үздэг Нора хүүхэн нөхөртөө хэлэлгүй нас барсан эцгийнхээ гарын үсгийг дууриалгаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Кругстадаас их хэмжээний мөнгө зээлж өрөнд орно. Энэ өрөө төлөхийн тулд нөхөр , хүүхдийнхээ хэрэглээнээс бусад бүх зүйл дээр хэмнэлт хийж өөрийн өмсөх зүүх хэрэглэхээ хасаж, нууцаар ажил хийж, болон жилийн турш өөрөө төлж иржээ. Нора энэ бүхнийг хайрт нөхөр Хельмерийнхээ төлөө хийж байгаадаа аз жаргалтай байдаг. Гэтэл хайрлаж явсан нөхөр нь өөрийнхөө нь бодсонооос өөр хүн байсныг мэдэн хайр сэтгэл нь хөрч, Хельмертэй нэгэн гэрт амьдрах сэтгэл нэгэнт үгүй болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.